Энэ хэрэг Дорнод аймгийн Хэрлэн суманд 2016.09.06-ны өдөр болсон байна. Тодруулбал 2016.09.06-ны өдрийн 16:34 цагт иргэнээс Дорнод аймгийн Хэрлэн сумын ... тоотод оршин суух 7 настай эрэгтэй Т цахилгаанд цохиулсан байдалтай ухаангүй эмнэлэгт ирлээ гэсэн дуудлага цагдаагийн байгууллагад ирсэн байна. Мэдээллийн дагуу цагдаагийн газрын жижүүрийн шуурхай бүрэлдэхүүн хэрэг болсон газарт очиж хойшлуулагүй ажиллагаа явуулж хэргийг илрүүлжээ. 2016.09.07-ны өдөр Т эмчилгээ хийгдэж байгаад нас барсан байна.

Дорнод аймгийн цагдаагийн газраас уг хэргийг шалгахад урьдчилсан байдлаар хохирогчийн эцэг Ц-тэй хувийн дотно харилцаатай 1992 онд төрсөн эмэгтэй С гэгч нь 1998 онд төрсөн Б-д захиалга өгч хөнөөлгөсөн нь мөрдөн байцаалтын явцад тогтоогджээ. Тиймээс С, Б саатуулан, хүний амь насыг санаатай хөнөөсөн гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүгэж шалгаж байна. Тодруулбал С, Б нарыг Эрүүгийн хуулийн 91.2.11-д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа юм. Энэ хэрэгт сэжигтнээр татагдаад байгаа Б нь хулгайн хэргээр 2 жилийн ялаар шийтгүүлэн, ял хойшлогдож байсан ажээ.

Бид энэ хэргийн талаар эргэн мэдээлэх болно.

А.Баярмаа