Өнөөдөр аргын тооллын 2016 оны аравдугаар сарын 3. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны "Муу нүүрт" хэмээгч Гал бич жилийн намрын адаг нохой сарын шинийн 2. Сумъяа гараг. Салхины эх одтой, нэг цагаан мэнгэтэй шар морь өдөр.

Барилдлага: Үл зохилдох
Шүтэн барилдлага: Тийн мэдэхүй
Суудал:
Төмөр

Өдрийн наран 7 цаг 04 минутад мандан, 18 цаг 38 минутад жаргана. Тухайн өдөр бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн.

Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба угаал үйлдэх, тангараг тавих, гэр бүрэхэд сайн. Хэрүүл тэмцэл хийх, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй