УИХ-ын намрын чуулган нээлтээ хийнэ
2016/10/03
Өнөөдөр УИХ-ын 2016 оны намрын чуулган нээлтээ хийнэ. Чуулганыг 10.00 цагт нээхээр бөгөөд нээлтийн дараа УИХ дахь намын бүлэг хуралдах юм.
Энэ удаагийн намрын ээлжит чуулганаар дараах асуудлыг хэлэлцэнэ. Үүнд:
- Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуулийн төсөл
- Хүний хөгжил сангийн 2017 оны төсвийн тухай хуулийн төсөл
- Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуулийн төсөл
- “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл
- “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2017 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл
- Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн төсөл
- Хууль сахиулах ажиллагааны тухай хуулийн төсөл
- Прокурорын байгууллагын тухай хуулийн төсөл
- Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн төсөл
- Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн төсөл
- Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл
- Зөрчлийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл
- Монгол Улсын гадаад харилцааны тухай хуулийн төсөл
- “Монгол Улсын хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл
- Сонгуулийн тухай хуулийн төсөл
- Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл
- Ач санах тухай хуулийн төсөл
- Хөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл
- Боловсролын зээлийн сангийн тухай хуулийн төсөл
- Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах тэдэнд нөхөн олговор олгох тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл
- Бусад асуудлуудыг хэлэлцэнэ.
Зочин · 2016/10/03
nice