Нийслэлийн 3-р амаржих газар буюу Баянзүрх дүүргийн “Амгалан” амаржих газарт 9-р сарын 23-ны өдөр 20:25 цагт эмчийн буруутай, хариуцлагагүй үйлдлээс болж хүүхдээ энгэртээ тэвэрч чадалгүй алдлаа.

Өрхийн эмчийн хяналтанд байсан эх төрөх дөхөж тус эмнэлэгт хэвтсэн байна. Тодруулбал, Баянзүрх дүүгийн 19-р хорооны иргэн 25 настай Ө хоёр дахь хүүхдээ төрүүлэхээр “Амгалан” амаржих газрыг зорьжээ. Тухайн үед ураг хэвлийдээ буруу байрлалтай буюу өгзөг түрүүлэлттэй байсан гэнэ. Харин эх барих эмч Өнөрцэцэг Эрхлэгч эмч Гэрэлмаа тухайн эхийг төрүүлэх нь зүйтэй гэж өгсөн байна. Ингээд эрхлэгч эмч гэх “мундаг” ахлагчдаа төрөх эхийг хүлээлгэн өгсөн байгаа юм.

Харин Нийслэлийн 3-р амаржих Амгалан төрөх эмнэлгийн Эрхлэгч, эх барьсан эмч гэх Гэрэлмаа нь хэлэхдээ: “Төрүүлэхэд хэвийн. Кисерова хагалгаа хийх шаардлагагүй” хэмээгээд бүсгүйг амаржихаар хэвтсэнээс нь хойш гурав хоногийн дараа өөрөөр нь төрүүлжээ. Гэвч энэ үед эхийнхээ хэвлийгээс төрсөн нярай амьсгалж чадахгүй байсаар эндсэн талаар ар гэрийнхэн нь мэдэгджээ. Гэтэл нярайг эндсэний дараа эх барьсан эмч нь “Ураг бүтэлттэй байсан учир эндлээ” гэх тайлбарыг ар гэрийнхэнд нь өгчээ.

Хохирогч эх Ө-гийн хэлж байгаагаар эмч нар хайнга хандсан цаг хугацаа алдсан. Яаралтай арга хэмжээ аваагүй. Үүнээс болоод 3 хоног тус эмнэлэгт хэвтэж байхад зүгээр гэж анхааралтай хандаагүй гэдгийг тодотгон хэлж байна.

Хэвийн байж байгаад хүүхэд эндсэнд ар гэрийнхэн нь гомдолтой мөн эмчийн буруутай үйлдлээс болсон гэж үзэж байгаа юм. Төрөх үед ар гэрийнхэн нь сахиж байхад байдал хэвийн байж байгаад гэнэт эндсэн гэсэн мэдээлэл өгсөн байна.

Ар гэрийнхэн нь ураг хэвлийдээ буруу байрлалтай гэдгийг сонсоод эмчид нь хандан Кисерова хагалгаа хийлгээд өгөөч хэмээн хэлсэн ч Эх барих эмч нь буруу байрлалттай ч зөндөө хүүхэд төрөөд болдог хүүхдийн чинь ус хэвийн, хүүхэд маш их хөдөлгөөнтэй байна, “зүгээр төрнөө” санаа зоволтгүй гэж хэлсэн. Ингээд төрөх охиндоо 18 цагийн үед хоол цай гэхээр нь төрөхөөс өмнө ядарч байгаан болов уу гээд оруултал төрсөн байсан. Төрснийг нь ч бид мэдээгүй байтал эмэгтэй ээжрүүгээ залгаж хүүхэд маань дуугарахгүй байна гээд уйлаад байсан ингээд эмч нараас асуухад эмч нар нь мэдэхгүй гэсэн хариултыг өгөөд байж.

Мөн эмч, асрагч нар төрөөгүй мэдээлнэ гэж аашилж байжээ. Ар гэрийнхэн нь охин pуугаа утасдаж тодруулахад “Миний хүүхэд байхгүй болсон юм шиг байна” хэмээн хэлээд уйлаад байсан байна. Харин ар гэрийнхэн нь эмч нартай орж уулзахад хүүхэд чинь гэдсэндээ бүтэлттэй байсан гэж хэлжээ. Ар гэрийнхэн нь тус эмнэлэгт 3 хоног хяналтанд байлгахдаа бүтэлттэй байсан хүүхдэд арга хэмжээ авах боломж, цаг хугацаа байсан атал урьд өдөр нь эмч нарийн хурлаар хэвийн төрнө гэж шийдвэр гаргасан гэдгийг хэлсэн ч тоохгүй байсан гэнэ. Хамгийн гол нь хүүхэд хэвийн өөрөөрөө төрөх бүрэн боломжтой, гэдсэндээ хөдөлгөөн ихтэй байна гэж хэлж байсан мөн ар гэрийнхэн нь кисерова хагалгаа хийгээд өгөөч гэж хүсэж байсан ч хэвийн гээд хүлээж аваагүй нь “яалт ч үгүй” эмч нарын буруутай үйлдэл. Ийм хариуцлаггүй, буруутай үйлдэл гаргачихаад бүтэлттэй байсан гэж худалаа хэлж төөрөгдүүлж байгаад ар гэрийнхэн нь гомдолтой байгаа юм.

Мөн ар гэрийнхэн нь хэлж буйгаар авилга дээд цэгтээ хүрсэн газар бол “Баянзүрх дүүргийн Амгалан” амаржих газрын эмнэлэгт хэрэгжиж байна. Мөнгө их өгсөн хүнд асаргаа, анхаарал, халамж сайн байна. Танил тал, мөнгө их өгсөн хүнд л үйлчилээд асраад байна гэдгийг хэлсэн юм.

Мөн эмч нараас тодруулга авах гэсэн хэвлэл мэдээллийн TV8 телевизийн ажилтанд эмч нар хагалгаатай гээд хариулт өгөх хүн олдоогүй байгаа юм. Харин тухайн өдөр эх барьж авсан Баянзүрх дүүргийн Амгалан амаржих эмнэлэгийн эрхлэгч, эмч Гэрэлмаа нь ар гэрийнхнийг нь утсаар ална гэж дарамталж мөн сурвалжлах хэсгийхнийг мэдээ гаргах юм бол асуудал ярина гэх мэтээр сурвалжлах багийнхнийг сүрдүүлээд амжжээ. Мөн Гэрэлмаа яам, тамгийн газар луу ярьж танил талаар аргалах арга зам хайж байгаад гомдолтой байгаагаа Иргэн Ө хэллээ. Үүнээс харвал хүүхэд эндэхээс илүүтэй тэдний нэр хүнд нь чухал бололтой. Манай улсад гар харсан эмч нар олширсоор, аашилж загнасан сувилагчид дэлгэрсэн, гомдсон, цөхөрсөн үйлчлүүлэгчид нэмэгдсээр байна.

Хүүхдээ төрүүлэхийн тулд эмчид нь мөнгө өгдөг, илүү үйлчилгээ ядаж хэвийн үйлчилгээ авахын тулд мөнгө өгч, танил тал асууж явдаг нь хэвээр. Өмнө нь ийм л байсан, одоо ч ийм л байна. Байдал хэзээ өөрчлөгдөх вэ? Эрүүл мэндийн яам А.Цогцэцэг сайдаа.

М.Буянжаргал