Сэрэмжлүүлэг: Фэйсбүүкээр сүрдүүлэг хийдэг этгээдүүдийг цагдаагийн байгууллагаас шалгаж эхэллээ
2016/10/07
Улаанбаатар хотод оршин суух эрхэлсэн тодорхой ажилгүй М, Б нар нь цахим орчинд бусдын зургийг зөвшөөрөлгүй байршуулан хуурамч фэйсбүүк хаяг үүсгэж иргэдтэй танилцан дотносох замаар хувийн мэдээлэл видео бичлэгийг цуглуулсан байна.
Эдгээр залуус хувь хүний мэдээллийг олон нийт, найз нөхдөд нь тараана хэмээн сүрдүүлж зургаан иргэнээс их хэмжээний мөнгө авсан гэмт үйлдлийг бүлэглэн үйлдэж байсныг таслан зогсоож, Чингэлтэй дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст эрүүгийн хэрэг үүсгэн тус тус шалгагдаж байна.
Зочин · 2016/10/07
okay
Зочин · 2016/10/07
yana aa