Азийн аварга, фитнесс модель Н.Анужин төрөөд удаагүй ч формдоо оржээ
2016/10/11
Бодибилдинг, фитнессийн Ази тивийн аварга шалгаруулах 49 дэх удаагийн тэмцээнд тэргүүн байр эзэлсэн Н.Анужин энэ спортод “дурласан” охид хүүхнүүдийн үлгэр дуурайлал болж яваа тамирчин бүсгүй. Өнгөрөгч онд Узбекстан улсын нийслэл Ташкен хотод болсон тус тэмцээнд эх орноо төлөөлөн манай улсаас есөн тамирчин оролцсон бөгөөд эмэгтэй моделийн төрөлд өрсөлдсөн Н.Анужин тэргүүн байр эзэлж бодибилдинг, фитнессийн Ази тивийн аварга цол хүртсэн билээ. Өнгөрсөн хавар зохиогдсон улсын чанартай тэмцээнээс Олон улсын хэмжээний мастер цолоор энгэрээ мялаасан Н.Анужин их спортоосоо хэсэг хугацаанд завсарлага аваад байсан.
Бүл нэмж, хүүтэй болсон тэрээр төрөөд удаагүй ч формдоо орсон байна. Тэрбээр цахим орчинд төрөөд дөрвөн долоо хоноод хэвэндээ орсон талаар цахим орчинд байршуулсан байна.
Зочин · 2016/10/11
Уагзцэцэг гээд энэ хүүхний байж байгаа нь тэр дуу хоолой нь ч тэр харахаар дотор арзайгаад байдаг юм сэжгийн лэдибоу царайтай
ok · 2016/10/11
woow, Amjilt
Зочин · 2016/10/11
cool