Үхсэн бүсгүйн захидал
2016/10/12
Учир нь энэ зүйлийг уншиж байх үед чинь би аль хэдийнэ энэ ертөнцөд байхгүй болчихсон байх болно. Энэ орчлонд хүн болж мэндлээд 28жил амьдрахдаа би аз жаргал гэгч зүйлийг ядаж 1 удаа ч болов мэдрэхсэн гэж хүссээр өнөөдрийг хүрсэн. хараал идсэн бурхан гэж байхгүй. Тэр бурхан чинь миний хувьд аль эрт үхчихсэн!!!.
Яг би 14хөн настай бяцхан охин байхдаа төрсөн эцэгтээ хүчиндүүлж- цус нулимстайгаа холилдож байх тэр үед л- тэр бурхан чинь ҮХЧИХСЭН. Новш гэж би эцгээ үзэн яддаг. Бас хараал идсэн эхээ ч гэсэн- тэр намайг 4 ч хүрээгүй байхад хаяад бурханруу явчихсан-- харин би тэр муу- хүний үнэргүй адгийн новшид 10жил зодуулж загнуулж хараалгаж амьдарсны эцэст- ааваа гэж дахиж дуудах хүнгүй болтлоо доромжлуулсан.чи эцэг эхээсээ юу хүсдэг вэ? чамайг хайрлахыг, чамайг халамжлахыг, чамд мөнгө өгөхийг, чиний төлөө бүхнийг хийхийг тиймүү?
Харин би 1 ч болов шөнө эцэгтээ хүчиндүүлэхгүй унтаж үзэх юмсан, 1 ч өдөр болтугай хөхөрсөн нүдгүй алхаж үзэх юмсан гэж мөрөөддөг байсан!
Айлын хүүхдүүд ээж -надад шинэ хувцас авч өгсөнгүй гэж уйлдаг байхад. би харин бурхан минь ээжийг минь буцаагаад өгөөч гээд шөнө болгон уйлдаг байсан. нэг л өдөр би зориглосон зугтсан- амьдралдаа хот битгий хэл аймгийнхаа төв орж үзээгүй 15хан настай хөдөөний охин. Та нарын 5 хуруу шигээ мэддэг энэ том хотод яаж амь зогоодог байсныг чи мэдэхүү?
Талх өгсөн нь таван минут, гэртээ хонуулсанд нь шөнөжин эдлүүлж байж амь зогоодог байлаа. Шөнө болохоор даарсандаа орцонд орж дулаацахад, жижүүр авгайн 'зайлаачээ балиар бие ээ үнэлэгч чинь' гэх дуу чихэнд минь одоо ч сонсогддог.
Тиймээ би бие ээ үнэлэгч- тэр өдөр тэр жижүүр авгайд-тэгж хэлүүлснээсээ хойш би тийм замыг сонгосон. Өөр яах байсан юм? Бичиг баримтгүй тодорхой гэр оронгүй намайг цэвэрлэгчээр ч авах албан газар олдоогүй. Бодвол намайг юм хумыг нь хулгайлаад зугтчихна гэж боддог байсан болохоор тэгдэг байсан биз. хүний урманд 4 дүгээр ангийн ч боловсролгүй арчаагүй азгүй над шиг өлөгчинд- янхнаас өөр ямар л ажил олдховдээ угаасаа.
Шүдээ зууж нүдээ аньсаар би 5жил тасралтгүй тийм ажил хийсэн- та нарын бодож байгаа шиг архидан согтуурч хулгай хийж явсан өдөр надад хүний урманд ганц ч байгаагүй. хүмүүс ингэж хэлдэгдээ "янхан бол амар аргаар мөнгө олох гэсэн арга", тэднийхээр согтуу солиотой залуугийн доор хоолныхоо мөнгийг олохын тулд шүд зуугаад тэсэхийг амархан арга гэж хэлэх гэсийн байхдаа? үхтлээ нүдүүлээд шөнжин хүчиндүүлсэн ч! Цагдаад очоод хэлж ч чадахгүй, өмөөрөөд очоод цохиод авах хүн ч байхгүй. Дэмий л хэдэн өдөр орондоо халуурч хэвтэх тийм амархан арга юм шиг санагдаж байна уу?
Тэхдээ би тэссээн. Тэвчсэн,хүлээсэн,итгэсэн- Юунд гэжүү? Зовсны дараа жаргал заавал ирнэ гэдэгт. Харин хувь тавилан надаар дахин тоглосон- тэр залууг надад үнэхээр хайртай, миний зовлонг ойлгоно гэж найдсан. Гэтэл тэр зүгээр л намайг архиных нь мөнгийг биеэрээ олж ирдэг нэг муу зарцаа болгох гэж хүссэн.Тэхдээ би шантраагүй энэ хорвоогийн бүх эрчүүд бүгд хуурамч новшнууд биш гэдэгт жоохон ч гэсэн итгэсэн хэвээр л байсан. Тэр итгэл минь ч талаар болоогүй. Би маш сайн хүнтэй учирсан-тэхдээ би түүнд юугаа ч хэлээгүй- амьдралаа- хэн байснаа, юу хийдэг байснаа гээд бүгдийг нь би түүнээс нуусан. Угаасаа зовлонгоо хүнд хэллээ гээд буцаагаад дээрлэхүүлхээс өрөвдүүлж хайрлуулна гэж байхгүй гэдгийг маш сайн мэддэг байсан болхоор би түүнээс гунигаа нуусан.
Амьдрал минь эргэсэн мэт хэсэг хугацаа маш жаргалтай байсан- гэтэл нэг л өдөр бүх худал зүйл эцэстээ илчлэгддэгийн гайгаар-түүний найз нь намайг авч байсан малнуудын нэг болж таарсан. Тэр новш бүгдийг нь түүнд минь хэлчихсэн. Тэр маань эхэндээ их уурлаж бачимдаж байсан ч миний хэлсэн бүх үнэнг сонсоод намайг уучилсан гэж найдсан. бүх зүйл сайхан болно. Хайр нь бүгдийг нь уучилна. Чиний өнгөрсөн надад хамаагүй гэж хэлсэн түүний үгэнд би итгэсэн.гэтэл тийм байгаагүй, согтохоороо уурладаг уцаарладаг болсон. Тэврээд унтдаг байснаа болиод өөр өөр орон дээр унтдаг болсон. Заримдаа согтуу ирэхээрээ зоддог болсон- тэхдээ түүнд минь буруу байхгүй ээ-- өвөртлөөд унтаж байгаа хүн нь өчнөөн эрийн өвөр дамжчихсан тэгсэн мөртлөө түүнийгээ нуух гэж хичээсэн байхад эр хүн яааж тэсхэвдээ.
Тэхдээ нэг л өдөр нар мандаж тэнгэр цэлмэсэн. Жирэмсний тэст 2 зураас заахад түүний минь ууртай нүд баярын нулимсаар бүрхсэн. Тэр маань эрс өөрчлөгдсөн. Хүүхэд минь төрчихвөл тэр маань үрээ бодоод намайг уучилна. Би бас гэр бүлтэй үр хүүхэдтэй болно.энэ зовлон маань ингээд дуусна гэж би баярлаж байсан. Одоо бодсон чинь Өөрийгөө өрөвдчихлөө. Яаж над шиг хэдэн арван эрийн өвөр дамжсан салтайн бузар туссан хүүхэн хүний ээж болж болно гэж бодож чадсан юм болоо? Үр зулзага минь миний хийсэн бүх гэм нүглийг үүрээд энэ хорвоогоос зулбаад явчихсан.Одоо надад энэ хорвоод хүн гэж байх шалтгаан байхгүй.Харин явахдаа ганцхан удаа хүн шиг зүйл хийх болно. Би та бүхний бүгдийн чинь гэмийг аваад тамд очих болхоор- миний төлөө заавал сайхан амьдраарай. Энэ хорвоогийн эмэгтэй хүн болгоны зовлон надаар дуусгавар болог...#гэж
Зочин · 2016/10/13
Uhhed hezeech oroitohgui shuu dee. Yund ni yardgiin. tertee tergui tsag ni bolhoor bugd l uhne. Tiim bolhoor zugeer l amidraad uz busgui min.