Ипотекийг зээл зогсоод хоёр сар болж байна
2016/10/13
-Ипотекийн зээл тойрсон зөрүүтэй тайлбарууд-
Ипотекийн зээлийг цаашид үргэлжлүүлнэ. Гэвч санхүүгийн хувьд бэрхшээл тулгарчихаад байгаа. Үүнээс шалтгаалж сүүлийн хоёр сар арилжааны аль ч банк ипотекийн зээл олгосонгүй. Ер нь цаашид хэрхэн үргэлжлүүлэх гээд байгаа нь ч тодорхойгүй байна.
Арилжааны банкууд санхүүжилт зогссон гэх шалтгаан ипотекийг зээл олголтоо зогсоочихсон. Гэтэл төрийн түвшинд зээл олголт хэвийн явагдаж байгаа гэх бүрхэг мэдээлэлтэй.
Барилга хот байгуулалтын сайд Г.Мөнхбаяр уг асуудлаар ITOIMсайтад "Хөрөнгийн эх үүсвэрийн асуудал бий. Засгийн газар, Төв банкны түвшинд хөрөнгийн асуудалд онцгой анхаарч байна. Олон улсын туршлагаас харахад ипотекийн зээлийг явуулахдаа тодорхой хэмжээний хөрөнгө гаргаад, тэр нь өөрөө өөрийгөө санхүүжүүлээд явдаг юм билээ. Манайх болохоор тодорхой хэмжээний хөрөнгийг түрүүлж гаргаад тэр нь дуусчихаад яав вэ, ийх вэ гэдэг асуудал гараад байна... Манай арилжааны банкуудад ипотекийн зээлийг үргэлжлүүлэх санхүүгийн чадамж алга байна. Тийм учраас олон улсын зах зээлийг харна шүү дээ. Гадны банкууд ипотекийн зээл олгоё гэвэл хүлээгээд авах л ёстой” гэсэн тайлбарыг өгсөн байна.
Харин УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн "Ипотекийн зээл энэ хэвээр үргэлжилбэл бид валютын хомсдолоос гарч чадахгүй. Ер нь ипотекийн зээл үргэлжилбэл эдийн засгийн хямрал үргэлжилнэ гэж ойлгох хэрэгтэй. Хэрвээ хямралаас гарья л гэж байгаа бол ипотекийн зээлээ тодорхой хэмжээгээр хязгаарлах хэрэгтэй” гэжээ.
Тэгвэл уг асуудлаар Монголын Барилгын Үндэсний Ассоциацийн Ерөнхийлөгч Д.Цэрэнжигмэд IKON сайтад өгсөн ярилцлага даа "Засгийн газар ипотекийн зээлийг зогсоохгүй гэсэн боловч өнөөдрийн байдлаар 8%-ийн хүүтэй зээлийг зогсоогоод 2 сар болж байна... Ипотекийн зээлийг зогсоосноор нийт барилгын салбарын 95% нь үйл ажиллагаагаа зогсоож, хаалгаа барихад бэлэн болоод байна. Энэ нөхцөл байдал даамжирвал бүтээн байгуулагч нар маань ажилчдаа цомхтгох, Монголын ажилгүйдлийн тоог нэмэгдүүлэх, цаашлаад нийгэмд бухимдал төрүүлэх аюултай болно... Манай МҮБА нь 150-иад гишүүн компаниудыг эгнээндээ нэгтгэсэн байгууллага. Эдгээр гишүүн компаниуд маань орон сууц худалдаж буй үнээ боломжит доод үнэнд нь авчирсан байгаа. Зарим компаниуд маань алдагдалтай үнээр ч гэсэн байраа худалдах хүсэлтэй байгаа. Дээрх асуудлуудын цорын ганц зөв шийдэл болсон ипотекийн 8%-ийн зээлийг үргэлжлүүлэх асуудал хэд хэдэн газар гацаад байна. Үүний нэг болох Санхүүгийн Зохицуулах Хороо, МИК-д ипотекийн бонд гаргах зөвшөөрлийг яаралтай олгож улс эх орныхоо эдийн засгийн тогтвортой байдлыг үргэлжлүүлнэ гэж итгэж байна” дурьджээ.
Тэгэхээр ипотекийн зээл олгож байгаа гэх шийдвэр цаас дээр л үлдэж. Яг бодит байдал дээр банкууд санхүүжилт байхгүй гэх шалтгаанаар зээлээ зогсоож, барилгын компаниуд хүнд байдал ороод байгааг дээрх гурван тайлбараас ойлгож болохоор байна.
Үндэстэн агентлаг
GOMO · 2016/10/13
энэ замийн цагдаагийн урд талийн нархан хотхоний 51 байрний ГОМО мөнхжаргал гэдэг хүнийг интернэт комментоор бараг дөрөв таван жил ярилаа. энэ хүн ичиж мэддэг хүн үү
Зочин · 2016/10/13
bairgui hvmvvst mash tom bolomj shvv zarim neg bairta p.s.d.a nar duugaa l bj bai
sda · 2016/10/13
hohinee yaah gj baishin barij zar gsiin trnii orond baishin barihiin oron erelttei baraa buteegdhuun uildverlej bku ydag sda nar ve ergeltiin hotongogui bj baishin barisan n hohino bair abch bga humuus bol 2tsonh 1haalga abch bga gdgee mddeg hunuu mddegui humuusuu
kaka · 2016/10/13
barag tr n dr ipotikiin zeel gj ydarsan irgedee zeeliin huugeer darlqj bsanaas bgagui n dr manai zasgiin gazar shig iim hogiin ym hiideg gazar bku bga ene ih barilaga zamiin orond aj uildver barid dra tr baishin barilagaa barisan bol boloh bsiin uneheer teneg ard tumnee elgeer n hebtuuleh gj l ene ipotikiin zeel garsan bga sda