Өчигдөр орой Шадивлангийн лагер орох замд замын цагдаа осол гаргасан байна. Осолдсон эн хэргийн талаарх анхны мэдээлэл болон зураг Фэйсбүүкийн “Paparatsi traffic” группт нийтлэгдсэн бөгөөд цаг орчмын дараа устгагдсан байна. Энэ хэргийн улмаас хичнээн хүн гэмтсэн талаарх мэдээлэл одоогоор байхгүй байна.  Хэргийн газрын зургийг авсан  хэрэглэгчийн хэлж байгаагаар цагдаагийн уг машин  100 метр орчим газар гулссан мөр байсан бөгөөд машины жолооч болон зорчигч нь байгаагүй гэнэ.

 Харин осол гаргасан машин нь  2013 оны дөрөвдүгээр сард үйлдвэрлэгдсэн Kia Rio маркийн машин байсан бөгөөд  уг машиныг  НИТХ-ын шийдвэр, хөрөнгө оруулалтаар  Нийслэлийн цагдаагийн газрын хөдөлгөөнт эргүүлийн автомашинуудыг дөрвөн сарын өмнө шинэчилж байсан юм.  

А.Баярмаа