Хөмөрсөн тогоонд гэрэл туссан цаг бий. Энэтээ довноос цааш газар бий, тэргээ уулсаас цааш ертөнц байдаг гэдгийг олж харсан тэр алтан өдрүүд хоног хоногоор ард үлдэж байна.

Нэг намын ноёрхол, нэг хүний дарангуйллаас өөрийг мэдэхгүй, ардчилал хэмээгчийг анархизм мэтээр ойлгож ирсэн олон түмний өмнө хаалттай цонхыг цэлийтэл нээх үүргийг АН-ын тэргүүлсэн Шинэчлэлийн засгийн газар өөртөө хүлээсэн билээ. Төрийн нүд, чихийг онгойлгох нь тэдний эхний алхам байсан юм. Иргэдээс мэдээлэл авах 1111 төв, нутгийн ИТХ-д эрх мэдэл олгосон Орон нутгийн хөгжлийн сан, орлого, зарлага, зарцуулалтаа ард түмэндээ тайлагнах Шилэн данс гэхчлэн тоочоод байвал хөмөрсөн тогоонд гэрэл гэгээ авчирсан олон зоримог өөрчлөлтийг АН-ынхан хийж чадсан байдаг. Тэдний эхлүүлсэн энэ бүх санаачилгууд бодит ажил болсноороо ардчилсан нийгмийн тулгуур багана болон бэхжсэн билээ.

Тэгвэл өдгөө АН-ын олон олон бэрхшээл, хүнд суртлыг туулан байж цэлийтэл нээсэн гэгээвчнүүд эхнээсээ тасхийтэл хаагдаж, айдас хийгээд, ойлгомжгүй байдал эргэн ирлээ. МАН-ынхан гэгээвч бүрийг хааж, хадаас алх барин битүүмжилж, том хар цоож зүүж орхив. Өдгөө нэгэнт сайхан цагийн үлгэр пшг л сонсогдох болсон Иргэдээс мэдээлэл авах 1111 төв хаалгаа барьж, ард түмэн хэнд хандахаа мэдэхгүй болов. Орон нутгийн хөгжлийн сан байхгүй болсноор хязгаар нутгийн хөгжил хумигдаж, үүний хэрээр улс давжаарав. Шилэн данс ширэн хаалтны цаана нуугдсанаар татвар төлөгчдийн мөнгө хаашаа, мэхний халаасанд орж, юунд зарцуулагдаж буйг мэдэх арга устав. Төрийн төмөр хөшгийг яран, ард түмэнтэйгээ  ойртуулж байсан эл бүх дэвшил эдүгээ ард хоцорч, урьдын адил хаалттай хаалганы цаана, цоожтой цонхны ард шивнэлдэн хуйвалддаг танил дүр төрх улс оронд ноёлов.

Энд зөвхөн Шилэн данс, Мэдээлэл авах төв зэрэг бодит ухагдахууны тухай ярих гэсэнгүй. Энэ бүхэнтэй хамт ардчилсан нийгмийн үнэ цэнэ, утга учир устан алга болж байгаа нь гутамшиг юм. Сонсох чихгүй төр, ярих эрхгүй түмэн олон ардчилсан нийгмийг хөгжүүлнэ гэдэгт итгэх аргагүй. Чухам үүний цаана дүрээ хувиргаж, мен чанараа гээсэн ардчилал соёолон өндийж буй нь нууц биш. Яг энэ эргэлзээтэй үед АН өнгөрсөн хугацаанд бидэнд юу авчирсан бэ хэмээн асуухыг хүсч байна. Орон нутгийг холбож, хөгжил дагуулсан зам, жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх зоримог шийдвэрүүд, нийслэлийг өөрчлөх бодит хийгээд үр идүн нь ил тод харагдаж байсан оновчтой алхмууд, гадаад харилцаанд гарсан гайхалтай дэвшлүүд, иргэдээ орон сууцжуулах идэвхтэй хөтөлбөр гэхчлэн тоочоод байвал АН өргөрсөн дөрвөн жилд бодлогын хувьд томоохон шинэчлэл авчирч чадсан гэдэггэй маргах аргагүй.

Тэгвэл УИХ-д 37-уулаа сонгогдож, улс төрийн бусад хүчний хориг саадыг даван байж хүч тэнцвэргүй нөхдөлд АН-ын хийсэн бүхнийг МАН өнгөрсөн 20 жилийн хугацаанд яагаад эхлүүлээгүй юм бэ гэсэн асуулт гарч ирж байна. Үнэнийг хэлэхэд АН-ын тэргүүлсэн Засгийн газрын хийсэн бүхэн ардаа " МАН тэр олон жил үнэмлэхүй хүчээр төр барьж байхдаа яагаад энэ бүхнийг хийгээгүй юм бэ" хэмээсэн нэхэл хатуутай асуулт дагуулсаар байсан билээ.

Өдгөө МАН-ынхан АН өр зээлэндээ баригдсан төр хүлээлгэн өгсөн хэмээн өрөөсгөл мэдээлэл тараах болсныг олон нийт харж байна. АН-ын ахалсан Засгийн газар 2012 онд МАН-аас мөн л өртэй улс орныг хүлээн авч, эдийн засгийн хөөсөн бөмбөлгүүдийг үлээн сарниулж, хөрсөн дээр нь буулгахаас ажлаа эхэлж байсан гэдгээ зарлан мэдээлж байгаагүй гэдгийг тухайн үеийн хэвлэлүүд нотолно. Энэ талаар Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг "Бид жудагтай байх ёстой" гэж нэгэнтээ сануулсан байдаг. Тавантолгойн орд газрыг барьцаалан МАН өмнөд хөршид асар их хэмжээний өр тавьсан байсныг АН-ын Засгийн газар дөрвөн жилийн туршид маш хүнд нөхцөлд төлж барагдуулж байхдаа ч ялархаж бачимдсан үг цухуйлгаж байгаагүй нь төрийн эрчүүдийн жудаг байлаа.

Харин МАН-д тэрхүү жудаг дутав. Сонгуульд ялсныхаа маргааш өдрөөс эхлэн АН-ын алдааг дөвийлгөж, оноог үгүйсгэж эхэлсэн. Тэр тусмаа ард түмэнд өгөөжөө өгч эхэлсэн Хүүхэд харах үйлчилгээнээс эхлээд олон олон ололтыг үгүй хийв. Ийнхүү МАН-ын дэглэм Монголд эргэн ирсэн гэдгийг нотолсон шийдюрүүд ар араасаа гарч, хямралаас бус, хөмөрсөн тогооны харанхуй сүүдрээс айсан эгэл иргэд харийг зорих нь олшров. Монголчууд эх орноосоо чимээгүйхэн дүрвэж байгаа тухай цахим ертөнцөөр шуугиж, үүсэзд байгаа нөхцөл байдлыг олон улсын шинжээчид, хэвлэл мэдээллийнхэн энхийн дүрвэгчид хэмээн оношлох болов. Зарим судпаачид хямралаас бус, төрдөө үл итгэх болсны улмаас иргэд гадаад орон руу тэмүүлэх болсныг нотолж байна.

Эндээс нэг зүйпийг тодорхой харж болно. Хөмөрсөн тогоонд өөрчлөлт авчирсан АН гэрэл, салхи, шинэчлэл, үр дүн гэж юу байдгийг олон нийтэд нотлон харуулсан хэрэг. Тиймээс ч дахин хөмөрсөн тогоонд амьдрахыг хүсээгүй иргэд ардчиллаар олгогдсон эрхээ эддэн, МАН-ын дэглэмээс зугтах гарц хайж байгаагийн илрэл нь энэхүү чимээгүй нүүдэл бололтой. МАН-ын эрх баригчид 2016 оны сонгуулийн үеэр амлаж байсан бүхнээсээ буцаж, АН-ын хийсэн, ард түмний талархлыг хүлээсэн дорвитой алхмуудыг үгүйсгэн няцаах болсон нь ч үүнд түлхэц болсон хэмээн тааварлаж болно. Ямартай ч ард түмэн хөмөрсөн тогоог хүсэхгүй болсон нь АН-ын авчирсан хамгийн том ололт байсныг эндээс харж болох ажээ. Ийнхүү Монголд АН-ын авчирсан өөрчлөлт шинэчлэлийг мартаж, МАН-ын дэглэмд улс орноороо шилжих шилжилтийн үе ид үргэлжилж байна. Энэ нь зөвхөн улс төрийн хүрээнд бус, бизнесийн салбарт, томоохон компаниудын байр суурийг хөндөж өрнөж буй юм. Энгийн иргэдийн түвшинд, нийгмийг хамран хүрээгээ тэлж буй төрдөө үл итгэх байдал энх цагийн дүрвэлт хэмээх ойлголтыг бий болгож байгааг үгүйсгэхгүй. Монголчууд хамгийн хүнд үед ч эх орноо орхиж байсан түүх үгүй. Харин МАН-ын дэглэм улс орноосоо дүрвэх шалтгаан болж буй нь үнэн бол 90 жилийн түүхтэй энэ нам өнгөрснөө эргэн харж, өөрчлөгдөх цаг нь иржээ. Өмнө нь бид ганц хүний дэшэм ноёрхсон МАН-ыг мэддэг байсан. Гэтэл одоо хэдхэн хүний бүлэглэлд хэт автсан МАН эргэн ирлээ. Ялгаа нь нэг хүний ноёрхол нэг хэсэг хүний ашиг сонирхлоор солигдсонд л байгаа ажээ. Тэгвэл ард түмэн өөрчлөлт, үр дүн, өгөөжийг хүсч байна. Амьдралд үр дүнгээ шууд өгөх шинэчлэлийг хүсч байна. Яг л Иргэдээс мэдээлэл авах 1111 төв шиг, Хүүхэд харах үйлчилгээ шиг, Шилэн данс шиг тийм л ил тод өөрчлөлтийг шаардаж байна.

 

С.СҮЛД

/ҮНДЭСНИЙ ШУУДАН/