Оюуны хоосролоос үндэстний мөхөл рүү буюу: Ааваа намайг ашиглаач
2016/10/21
Олон нийтийн сүлжээнд хэд хоногийн өмнө залуухан эмэгтэйн "Ааваа намайг ашиглаач" хэмээн нулимс асгаруулан орилох бичлэг тавигдаж жинхэнэ утгаараа "тренд" болов.
Уг бичлэг Христийн шашныг түгээгч, илтгэгч Волтер Хэйндэнричийн монголд хийсэн айлчалын үеэр болсон явдал бололтой. Эвангелистийн цахим хуудсанд энэ бичлэг анх тавигдаж, олон нийтийн сүлжээгээр тархсан юм байна.
Бичлэг дээр энэ үйлдийг гайхан харах эмээ бараг "од" болсон. Түүн шиг энэ үйлдийг гайхаж, шогширч байгаа нэг хэсэг байхад шоолон инээж зугаагаа гаргах хүн ч олон байна. Гэвч энэ нь хэд хоногийн настай дуулиан бэ гэдэг нь сонин байна.
Саяхан Мүүн гээд л хэсэг шуугисан. Харин одоо мартагдчихсан байна. УИХ-ын гишүүн асан С.Ганбаатар хүртэл мөргөл үйлдэж байгаа бичлэг тарж, түмний нүдийг орой дээр нь гаргаж байв. Цаашлаад бурханаар бөөлждөг хүүхэн, оффшорчид, эрхэм дарга нарын авлигын хэрэг гээд мөн ч их шуугисан. Зарим асуудал одоо л өндөрөө авч эхэлж байхад бид хэдийнэ мартсан. Магадгүй дургүйцэхээ ч больсон юм шиг. Дасал болно гэдэг энэ байх. Дээрх асуудал ч магадгүй хэд хоногийн дараа мартагдаж дахин өөр дуулиан шуугианаар бид амьдарч, амьсгалах биз.
Асуудал бүрийн шалтгаан бидэнд өөрсдөд маань бий. Жишээ нь архи уухгүй гэвэл ам руу чинь цутгахгүй. Харин бусдын ятгалтгад автаж уусан бол таны сэтгэлзүй болоод оюуны дархлаатай чинь л холбоотой асуудал.
...
Үргэлжлэл...
so · 2016/10/22
nuguu muunist novshnuud baihaa
зочин · 2016/10/21
Юмны нарийн учрыгмэдэхгуй байх бусдын шашныг муулахаа боль. Буддизм хун йг хэзээ ч ингэж Бурханд ойртуулж чадахгуй.
Last · 2016/10/21
Yadag malan mulguu ve