Байгуулагдаагүй фракцийг татан буулгав
2016/11/03
“Өнхрүүшийг дүүжлэв” гэдэг онигооны өөр нэгэн хувилбарыг уржигдар улс төрийн хүрээнд АН-ынхан оруулж ирлээ.
Тэр нь “Нэг-ардчилал” гэдэг фракцыг татан буулгав” гэсэн нэр ч үгүй, тамга ч үгүй нэгэн цаас байв. Уг нь логик утгаараа ямар нэгэн зүйлийг татан буулгалаа гэвэл түүнийг эхлээд байгуулсан байж таарна. Тэр нь албажсан, биежсэн байж таарна. Гэтэл “Нэг-ардчилал”-ынхан гэдэг нь АН-ын дүрмээр зохицуулагдаагүй, албажаагүй бүтэц, хэдхэн хүний нэгдэл. Фракц, бүлэглэл энэ намд байдаг ч албан бус, дүрмийн бус л нэгдлүүд.
Мэдээж албан ёсны бус нэгдлийг татан буулгалаа гэвэл энэ нь дэндүү сүржин мэдэгдэл болох нь тодорхой. Иймээс л тэр нь “Өнхрүүшийг дүүжлэв” гэдэг онигоо шиг сонсогдоод байгаа хэрэг. Нөгөө талаар АН-ын дарга болохдоо З.Энхболд АН-д ямар ч фракц байхгүй, байх ёсгүй гэж зарласан. Фракцгүй АН гэдэг энэ уриа нь хэсэг хугацаанд АН-ын өмнөө барих туг нь болж явсан нь бас үнэн. Хууль зүйн сайд асан Д.Дорлигжав үүнийг нь дэмжээд намын гишүүдгэйгээ уулзалт хүртэл зохиож байлаа шүү дээ. Ийм байхад тийм сүржин мэдэгдэл хийсэн нь “Нэг-ардчилал”-ынхан Үндэсний зөвлөлдөх хорооньг хурлаар нэр нь тодрох намын даргын өрсөлдөөнд нэмэх оноо цуглуулах гэсэн үйлдэл төдий л байлаа.
АН-ын Гүйцэттэх зөвлөлөөс Үвдэсний зөвлөлдөх хорооны хуралдааньгхаа товыг гаргадаг. Гэвч товлож, хойшлуулсаар тав дахь удаагаа болж байна. Үвдэсний зөвлөлдөх хорооны хурал ингэж олон хойшилж буй нь намаа хувааж авсан, ханлигууд үүсгэсэн фракцын дарга нартай холбоотой. Тэд намын даргад өрсөлдүүлэх хүн дээрээ тохиролцож чадахгүй хоёр, гурав хуваагдчихсан. Ингээд ҮЗХ-ны хуралдаан дээр хэдэн хүний санал авч чадахаа наана нь тоолж үзчихээд санаавд нь нийцэхгүй болохоор хойшлуулаад байгаа нь ил болчихсон зүйл. “Нэг ардчилал” бол намын даргад өөрийн хүнээ өрсөлдүүлэх хамгийн өндөр сонирхолтой байгаа бүлэглэл. Харин намын даргад нэр дэвшүүлэх Үндэсний зөвлөлдөх хороо болоод намын даргыг тодруулах Их хуралдаа 10 хүрэхгүй төлөөлөлтэй ийм л нэгдэл. Нэгэнт Үндэсний зөвлөлдөх хороондоо ч, Их хуралдаа ч олонхийн дэмжлэг авах магадлал бага учраас улс төрийн оноо цуглуулах ганц арга нь дүрмийн бус, албажаагүй фракцыг татан буулгалаа гэсэн тэр мэдэгдэл байсан бололтой. Үүгээрээ тус фракцаас намын даргад өрсөлдөхөө илэрхийлээд байгаа Л.Гантөмөрийн замыг засах гэсэн оролдлого ч гэж харах хүн олон байна.
Харамсалтай нь, аль ч улс төрийн хүчинд лидер дагасан эсвэл эрх ашгаараа бөөгнөрсөн бүлэг байдаг. Гэвч тийм бүлэглэлд тамга тэмдэг, гишүүдийн гарын үсэг байдагтүй юм. Тийм болохоор татан буугддаггүй. Мафи, намын фракц хоёрын ижил тал нь энэ.
Ж.БАЯРСАЙХАН
/ҮНДЭСНИЙ ШУУДАН/
Зочин · 2016/11/03
МҮҮН ГАНАА МИНЬ ГОРЬДООД ХЭРЭГГҮЙ ДЭЭ. ХИРЭЭ МЭДЭЖ ДОНЖГОНО.