Д.Лүндээжанцан: Долларын ханшийг Монголбанк тогтоодог юм уу, Найман шарга шийддэг юм уу
2016/11/05
УИХ-ын чуулганы өчигдөрийн үдээс өмнөх хуралдаанаар Эдийн засгийг эрчимжүүлэх хуулийн төслийг хэлэлцсэн.
Төслийг хэлэлцэх үеэр гишүүд асуулт асууж, Сангийн сайд Б.Чойжилсүрэн хариулт өгсөн юм. Тухайлбал,
УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан:Энэ долларын ханшийг тогтоох, валютын ханшийг тогтоох гэдгийг Монголбанк хянадаг юм уу, Найман шарга нь шийддэг юм уу эсвэл Санхүүгийн хороо шийддэг юм уу, ер нь захиргаадалт гэж юм байна уу, үгүй юу. Бензиний үнэ нэмэгдэхээр Шударга өрсөлдөөний газар энэ тэр чинь бөөн юм болоод торгууль тавиад байдаг шүү дээ. Энэ долларын ханш 50, 100-н төгрөгөөр пал пал хийтэл нэмэгдээд байгаа үед реакц байх л ёстойсон. Үүн дээр төрийн зохицуулалт байх л ёстой гэж бодож байна. Үүнийг хэлж өгөөч ээ. Яахав Засгийн газар жаахан жуухан нэмдэг л дээ, төсвийнхөө алдагдлыг нөхөх гэж. Гэхдээ энэ өсөлт их сонин байна. Үүнийг хязгаарлах боломж байхгүй юу. Монголбанкнаас Хятадын ардын банктай хийсэн хэлцэл гэж юм байдаг. Түүнийг барихаа больжээ. Би үүнд маш их санаа зовж байна. Баахан монгол төгрөг хадгалуулаад оронд нь юань авчраад байх юм. Энийгээ юу болгох гэж байгаа юм бэ гэдэг асуултанд би хариу авмаар байна.
Сангийн сайд Б.Чойжилсүрэн:Санхүүгийн загварчлалын программуудыг бид Сангийн яаман дээр хэрэглэсэн. Гадаад дотоод активын зөрүү нь хэд байна вэ гээд шинэчилсэн загварууд гарсан. Залуучууд байгаа учир надад тайлбарлах юм алга. Хэрэгжүүлэх механизмын хувьд ерөөсөө Засгийн газар, Монгол банк хоёртой холбоотой.
Валютын ханшийг хазаарлахын тулд валютын нийлүүлэлтийг л нэмэгдүүлэхээс өөр арга байхгүй. Хятадын ардын банктай хийсэн тэр гэрээг хэрэглэхээс өөр аргагүй. Засгийн газар 2017, 2018 онд төлөх өрийг төлөхийн тулд дахин бонд гаргах шаардлага гарч байгаа.
УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан: Засгийн газар хэрэгжүүлнэ л гээд байх юм. Би ТЭЗҮ нь бэлэн үү гэж асуусан байхгүй юу. Мөн ийм хууль гаргана гээд байх юм. Түүнийг чинь Их хурал гаргана шүү дээ. Хэрвээ батлагдсан тохиолдолд Их хурал тэрийг нь баталж өгөх үү, үгүй юу. Энэ хөтөлбөрийг баталж байгаа бол хөдөлгөнө гэсэн юмаа хөдөлгөх ёстой. Стратегийн орд газруудыг. Хэрвээ хөтөлбөр гаргавал хэрэгжүүлэх л ёстой байхгүй юу. Гэхдээ дэлгэрэнгүй юм нь цаанаа байх шиг байгаа юм. Нөгөө бидон дотор юу байгаа вэ гэдэг шиг. Байгаа бол дэлгэрэнгүй юмыг нь мэдэж харж байгаад дараа нь Их хурал дээр орж ирэхэд нь садаа тээг болохгүйгээр баталж өгч байж, бараг стандарт бус арга хэмжээнүүдийг авч байж л гарах байх л гэж бодож байна.
Сангийн сайд Б.Чойжилсүрэн:ТЭЗҮнь яг бэлэн болчихсон төслүүд цөөхөн байна. Бид 5 төслийг макро төсөлд оруулсан. Таван толгой, Оюу толгой гэх мэт. Эд нар бол нэлээд боловсруулагдаж яваа. Бусад нь бол анхан шатандаа яваа.
О.ӨНӨР
Lundee ah bolio · 2016/11/06
Gent neg meden budilhuumaa Lundee gui onigootoi um suliin 26jil iiml baigaa sh dee kk