Монголд казино байгуулах нь зөв үү
2016/11/11
Засгийн газар “Эдийн засгийн хүндрэлийг даван туулах, тогтворжуулах хөтөлбөр” боловсруулснаа өнгөрсөн сард Улсын их хуралд өргөн барьсан. Хөтөлбөрийн хүрээнд Хурдан морины бооцоот уралдааны тухай хууль болон Казиногийн тухай хуулийг батлуулж үйл ажиллагаа явуулах эрхзүйн орчин, дүрэм, журмыг бий болгож, хөрөнгө оруулагчтай хэлэлцээр хийж, үйл ажиллагааг эхлүүлэх шаардлагатай гэж үзэж байгаа юм. Казино болон бооцоот уралдааны талаарх зарим гишүүний байр суурийг хүргэе.
Х.Нямбаатар: ЖИЛД 100 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ОРЛОГО ОЛНО ГЭЖ ТООЦСОН
-Эдийн засгийн хүндрэлийг даван туулах, эдийн засгийг тогтворжуулах хөтөлбөрийн хүрээнд хийгдвэл зохих таван үндсэн зорилтот ажил бий. Үүний нэгд томоохон төсөл хөтөлбөрийг явуулах, аялал жуулчлалыг сэргээх зүйл заалт орж ирсэн. Энэ дотор морин тойруулгын уралдаан, бооцоот уралдааныг Монголд бий болгох. Мөн казиногийн хуулийг батлуулах замаар аялал жуулчлалыг татна гэж үзэж байгаа. Казиногийн хууль батлагдвал жилд 100 орчим тэрбум төгрөгийн татварын орлого олох боломжтой гэж тооцоолсон. Монголын иргэн бус зөвхөн гадаадын аялагч, жуулчид тоглох боломж бүрдэнэ гэж үзэж байгаа.
М.Билэгт: КАЗИНО ЗАЛУУСЫН ДУНД ДЭЛГЭРЭХ АЮУЛТАЙ
-Морин тойруулгын асуудал малчидтай холбоотой цаашлаад адууны соёлыг хөгжүүлэх, үүлдэр угсааг сайжруулахад нэмэр болох болов уу гэж харж байна. Бооцоот уралдааныг хуульчилж өгөх учраас зөв гэж бодож байгаа. Харин казиног Монголд байгуулснаар хойч үе, залуус мөрийтэй тоглоомонд орох вий гэж эмзэглэдэг. Хэдийгээр монгол хүнийг тоглуулахгүй гэж байгаа ч эрсдэлээс болгоомжлох хэрэгтэй. Хэчнээн хуульчилж өгсөн ч бүрэн хэрэгжихгүй тохиолдол цөөнгүй байдаг. Тиймээс казино залуусын дунд дэлгэрэх аюултай байж магадгүй. Эдийн засагт ашигтай гэж харж болох ч бодит амьдралд ямар байхыг мэдэхгүй.
Д.Сарангэрэл: КАЗИНОГООС 40 ХУВИЙН ТАТВАР АВАХААР ХУУЛЬЧИЛСАН
-Монгол хүнийхээ хувьд морин уралдааныг дэмждэг. Зарим улстөрч болон нийгмийн нэг хэсэг нь хурдан морины уралдааныг баян хүмүүсийн зугаа мэтээр ярьдаг. Даяарчлагдаж байгаа энэ үед Монголоороо үлдэх боломж гэж бодож байна. Мэдээж хүүхдийн аюулгүй байдал дээр шаардлага тавих ёстой. Эдийн засгийн үүднээс нь бооцоот морин тойруулга, мөн казиногийн хуулиар татвар нь 40 хувь байгаа. Мөн манай улсад ирж казино тоглож байгаа хүмүүсээс тодорхой хэмжээний мөнгө төвлөрнө. Гэхдээ нийгмийн зүгээс болгоомжилж байгаатай санал нэг байна.
С.Жавхлан: АМИН ЧУХАЛ АСУУДАЛ МӨН ЭСЭХИЙГ ЯЛГАХ ХЭРЭГТЭЙ
-Улс ажил хийж болно. Гэхдээ хамгийн эхэнд ямар ажил хийх вэ гэдэг л чухал. Миний бодлоор казинотой болох хууль оруулж ирж байгаагаас нь харахад тэр хүмүүсийн толгой нь ажиллаж байгаа нь тэр гэж ойлгож байгаа. Энэ асуудал өнөөдөр биднийг аврах зүйл мэтээр хүмүүс бичиж оруулж ирээд байна. Амин чухал ажлуудаа түрүүлж хийгээд араас нь хийх ёстой ажил юм уу гэдгээ ялгах хэрэгтэй. Нэг ёсондоо энэ бол тархины тураал. Монголчууд эдийн засгийн хүндрэлээс гарахын тулд оюун санааны өөрчлөлт рүү орох ёстой. Эх оронч үзлээс авахуулаад дор бүрдээ оюун санааны цэвэрлэгээ хийж байж араас нь хүмүүс хөдөлж эхэлнэ. Бүгд хөдөлмөрлөх ёстой.
Т.Аюурсайхан: МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГУУД ТООЦОО СУДАЛГАА ГАРГАХ ЁСТОЙ
-Казино, морин тойруулга байгуулах тал дээр тодорхой мэдээлэл алга. Эдийн засгийг даван туулах хөтөлбөрийн хүрээнд дээрх хоёр асуудлыг батална гэж оруулж ирээд хэлэлцүүлээд явж байгаа болохоос биш хууль гэдэг өөрийн гэсэн үзэл баримтлалтай, танилцуулга, тооцоо судалгаатай байх ёстой. Үзэл баримтлал байтугай танилцуулгыг нь хараагүй учраас зөв буруу гэх өрөөсгөл байх. Санаачлагчид нь төслийн үзэл баримтлалыг өргөн барьж, Монголын эдийн засагт ямар ашигтай, эерэг сөрөг тал, яагаад батлах шаардлагатай вэ гэдгийг хэлэх ёстой. Мэргэжлийн байгууллагууд тооцоо судалгаагаа гаргаагүй учраас байр сууриа илэрхийлэх боломжгүй байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
jio · 2016/11/14
Manaih shg tsuuhn am bultei ulsd tohirohgui harin ch ulam doroitno oln saya hun amtai bol yahw
Д.Жүгдэрбарам · 2016/11/14
КАЗИНО ХӨНЖЛИЙН НЭГ ГАРЦ МӨН
Нэг: Хөзрийн тоглоом мөрийтэй тоглоом учир гэмт хэрэг мөн
Амралтын газар залуус уул хадаар зугаалж, бүжиг наадам, биллиард эргүүлээд тун завгүй. Хөгшид бид өглөөгүүр агаарын сайханд алхаж ирчихээд хоол ундаа зооглосны дараа бараг ажилгүй болно доо. Зурагтын нэвтрүүлэгээс аль болох зугтана. Үзээд ч нэмэргүй дээ. Дан зүрхэнд ачаалал өгсөн мэдээлэл, нэг бол солонгосын голдуу олон ангит сүүдэр ший. Бид хэдэн хөгшчүүл нууцхан цуглаж муушиг, эсвэл покер эргүүлнэ. Бас ч гэж багахан бооцоотой. Одоо ч бооцоогүй зүйл гэж үгүй болжээ. Биллиард, боулинг, шатар даам, морьдын уралдаан гээд юуг эс хэлж барах билээ. Гэтэл тэднээс муушиг, покер хоёр л мөрийтэй тоглоомд тооцогдож, эд зүйлс нь хураагдаж , тоглоомын газар нь хоригдож , тоглогчид шийтгэгдэнэ. Энэ ямар сэтгэхүй вэ, хэдэн онд гарсан хууль , дэглэм бэ ? Бодоод байхад сонин шүү. Хурдан морины уралдаан эсвэл биллиардад дээдэс том бооцоо тавин зугаацахад шийтгэлгүй, энгийн ард багахан бооцоогоор муушиг тоглоход гэмт хэрэг үйлдсэнд тооцож шоронд суулгаж, хөрөнгий нь хурааана. Одоо энэ балай гэж болох хуулийг устгамаар . Коммунист дэглэм гэж үүнийг л хэлэх байх даа. Амар хялбар аргаар мөнгө олох арга гэж ойлгодог байснаас энэ тоглоомыг хорьсон бололтой юм билээ. Миний бие оюутан ахуйгаасаа эхлэн муушиг тоглож ирсэн боловч хаанаас үүссэнийг одоо хүртэл олж мэдээгүй байна. Орос, Хятадад хөзрийн олон тоглоом байдаг боловч тэд муушиг гэх тоглоом үгүй юм Харин буриадууд их тоглох юм билээ
Хоёр: Казиногийн үүсэл, хөгжлийн тухай товчхон
Америкчууд Невадагийн улаан цөл дунд Лас-Вегас хотыг байгуулж дэлхийн Казиногийн төв болгон хөгжүүлж чадсан билээ. Тэнд олон одтой зочид буудлууд, ресторан, зоогийн газрууд хөгжиж, бренд бутээгдэхүүн, бэлэг дурсгалын худалдаа, аялан жуулчлагчдыг татсан соёлт үйлчилгээгээр гайхуулна, бидний айгаад байгаа тэр казиногоор ороход дэлхийн сонгодог урлаг, спортын үзвэр шоу, төрөл бүрийн тоглоом хүмүүсийн сэтгэлийг цаламдан хэтэвчээр нь хэмжиж байдаг. Тэнд хүмүүс зөвхөн бооцоотой \мөрийтэй\ тоглох гэж очихгүй, нүд тайлж, сэтгэлийн цангаагаа тайлах гэж очино. АНУ-ын Атлантика хотын Chalfonte-Haddon Hall буюу Resorts Atlantic City зочид буудал 1978 онд мөрийтэй тоглоомын газар ажиллуулах эрхийг авсан нь одоогийн 11 зочид буудлууд казино эрхлэх эхлэлийг тавьсан бол эл үед Номхон Дөлгөөн далайн эрэг дагуу орших Невада мужийн улсдаа Лас Вегас хотын дараа орох амралтын төв болжээ..
Казиногийн бас нэг төв Чикаго нь Америкийн төв зүүн хойд хэсэгт, Мичиган нуурын хөвөөнд оршдог салхит хочтой хот юм. Mичиган нуур нь дээд нууруудын 2 дахь том нь бөгөөд талбайгаараа Байгаль далайгаас ч том гэдэг..
Салхит гэдэг нь их салхитай гэсэн үг биш хүмүүс нь ажил хэрэгч, салхи шиг хурдан гэсэн утгатай . Америкийн авто , төмөр зам, агаарын тээврийн нэг том зангилаа. O'Hare Олон улсын нисэх буудал нь Америкийн 2 дахь, дэлхийн 4 дэх их ачаалалтай нисэх буудал гэж хаа нэгтэйгээс уншсан билээ.
Жилд дунджаар Лас-Вегас 5,0-6,0 тэрбум, Атлантик 3,0-4,0 тэрбум, Чикаго 1,5-2,1 тэрбум долларын цэвэр ашиг улсдаа оруулдаг байна. Аялал жуулчлал, казиногоор Сингапур хот босож, Макаог сард 2,0 сая жуулчид зорьсоор байна.
Гурав: Казиногийн тухай хууль батлагдахгүй байх аа
Манай улс төрчид хэмээн өргөмжилсөн УИХ-ын гишүүд казногийн хөгжлийн шинэ үеийг 20 дугаар зууны дунд үеийнхээр гэмт хэрэг, хар тамхи, янхдалт гэх маягаар буюу тэр тухай гардаг кинонууд, ном зохиолоор олж харж, мэдэж ойлгоод байх шиг байна. Тэдний мэдлэг 20 дугаар зуугы эхэн, дунд үеийнхээрээ байна. Ийм хүмүүс Монгол орныг хөгжүүлж ард түмнийг сайн сайхан амьдруулж чадах уу. УИХ-ын гишүүн Лу. Болд сонгогчид бидний буянаар сайдын давхар дээл өмсөж, татвар төлөгчдийн хөрөнгөөр гадаад орноор бишгүй л доншуулчилсан даа . Гэтэл ярьж бичиж байгаа зүйлийг нь сонсохлоор ичмээр, уур хүрмээр. Гэх мэтийн ийм ..гишүүд Казиногийн тухай хуулийг батлахгүй л болов уу . Батлан гаргасан ч олигтой хууль . гарахгүй л болов уу. Тэдэнд Монгол ухаан, 21 дүгээр зууны бизнес мэдлэг дутна.
Монголд аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх гэвэл казино мэт жуулчдын сэтгэлийг татах цогц төвтэй зайлшгүй шаардлагатай . Ухааныг нь сайн олбол казино гэдэг хөгжлийн нэг гарц юм. Харин төрийн мөнгө хулгайлан гадагш гарч казинод тоглодог хүмүүсийн тухайд өөр хэрэг. Тэд Монголыг худалдахаас сийхгүй биз ээ.
Д,ЖҮгдэрбарам \Зохиолч, сэтгүүлч\
Маяа · 2016/11/11
Яагаад хар энерги дагуулах юм түрүүлж санаачлаад байдаг юм бэ Бид улс орноороо дандаа тоглож наадаж зугаацахаар тийм баячууд болчихсон юм уу Зөвхөн гадаадынханд зориулж гэж худлааш дээ Яагаад Монгол монголоороо байж болдоггүй юм бэ Сайхан өвөг дээдсийнхээ цус хөлсөөрөө үлдээж өгсөн хайран сайхан эх орон минь ийм хүмүүсийн гарт орох гэж Ямар ч л байсан эерэгээсээ сөрөг нь их болно Монгол зан заншилд харшилна Казинагүй гээд бид өлбөрөхгүй ээ Яагаад зугаа хөөсөн гадгыхны хүслийг гүйцэлдүүлэх ёстой юм бэ
Зочин · 2016/11/11
БОЛЬЁ ОО
ойн савдаг · 2016/11/11
Аюурсайхан, Жавхлан хоёроос бусад нь юугаа ч мэддэггүй юм байна. Манайх шиг хууль байлаа чбиелүүлэхийг мэддэггүй нийгэмшээгүй үндэстэнд энэ бузар мөнгө угаах талбар болсон казино ёстой хэрэггүй юм байх шүү. Энэ бидний мэддэг тушик бишээ.
irgen · 2016/11/11
kazinogoor yugaa hiine huul durmee murdudgui manai ulsd heregguide
Зочин · 2016/11/11
Kazinogoor yugaa hiidiin togloomnoos bolj buuun asuudal uussen ail urhuud zunduu bn dandaa zaluuchuud l ochino shd