2016.11.16 / БИЛГИЙН ТООЛЛЫН 17
Өвлийн тэргүүн шарагчин гахай сарын Хоёр хар мэнгэтэй хар бар өдөр
  Үс засуулбал: Өнгө зүс доройтно
Наран ургах, шингэх: 08.05-17.18
Барилдлага: Үл зохилдох
Шүтэн барилдлага: Сансар
Суудал: Мод
  Аргын тооллын 11 сарын 16, Буд гараг. Билгийн тооллын 17, Гөрөөсөн толгой одтой, хар бар өдөр. Өдрийн наран 8 цаг 05 минутад мандан, 17 цаг 18 минутад жаргана. Тухайн өдөр нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба хараал, жатхыг буцаах, амьлуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл, гэр, байшингийн суурь тавихад сайн. Золиг гаргах, бомбын үйл, бэрийн үйлд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.