Ж.Батзандан АН-ын дарга болвол Р.Амаржаргалыг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлнэ гэв
2016/11/18
УИХ-ын гишүүн Ж.Батзандан Төрийн ордонд мэдээлэл хийлээ. Тэрбээр АН-ын даргын сунгаанд өрсөлдөхөө албан ёсоор зарласан бөгөөд хэрэв АН-ын дарга болвол Ерөнхий сайд асан Р.Амаржаргалыг Монгол улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуульд нэр дэвшүүлэх болно гэв. Одоогийн байдлаар УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат, ЕТГ-ын дарга асан П.Цагаан, УИХ-ын гишүүн, Боловсрол, Шинжлэх Ухааны сайд асан Л.Гантөмөр нар мөн АН-ын даргад өрсөлдөнө гэдгээ зарлаад буй билээ.
Э.Мягмар
Зочин · 2016/11/18
Амка хэдийг чамд өгөв.
Иргэн · 2016/11/18
Та үнэн хэлж байна уу. Тэгвэл итгэж дэмжинэ шүү.