2016.11.22 / БИЛГИЙН ТООЛЛЫН 24  
Өвлийн тэргүүн шарагчин гахай сарын Таван шар мэнгэтэй шар бич өдөр
  Үс засуулбал: Өвчин эмгэг ирнэ
Наран ургах, шингэх: 08.11-17.14
Барилдлага: Арвидах
Шүтэн барилдлага: Нэр өнгө
Суудал: Ус
  Аргын тооллын 11 сарын 22, Ангараг гараг. Билгийн тооллын 24, Бага морь одтой, шар бич өдөр. Өдрийн наран 8 цаг 11 минутад мандан, 17 цаг 14 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, хүү сангийн эх хатгах, эд агуурс авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, сүм дуганыг сэргээх, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, хур оруулах, дарханы үйлд сайн. Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийх, гөлөг тэжээхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Бага цасан унах улирал 6 цаг 42 минутад эхэлнэ. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.