С.Чинзориг гишүүнийг өвөл идэштэй, зун айрагтай байлгах гэж үр хүүхдээ битгий золиослоосой?
2016/11/22
Өнгөрөгч долоо хоногийн баасан гаригийн Их хурлын чуулганаар Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн баталсан.
Энэ нь малчин гаралтай С.Чинзориг гишүүний санаачлан боловсруулсан малчдын насыг таван жилээр урагшлуулах хуулийн төсөл юм. Уг хуулийн төсөл батлагдсанаар хориос доошгүй жил малчнаар ажилласан 55 настай эрэгтэй, 50 настай эмэгтэй тэтгэвэртээ суух болж байна.
Малчдын тэтгэврийн насыг таван жилээр урагшлуулсан Чинзориг гишүүн үнэхээр хөдөөнөөс гаралтай гэдэг нь үнэн байх л даа. Өвөрхангай аймгаас Их хуралд сонгогдсоныг олон түмэн мэднэ. Харин малчин түмэндээ сүрхий хайртай юм шиг дүр үзүүлж, тэдний ахуй амьдралыг жигтэйхэн мэддэг хүн шиг нийгэмд тодорч байгаа гишүүний хүүхдүүд мал малладаггүй. Малын бууцанд дөхөх нь бүү хэл Монголын нийгэмд ч амьдрах дургүй. Эхнэр хүүхэд нь англи, америкаар л байдаг юм гэж дуулддаг. Тийм атал чухам юуны учир малчдын тэтгэврийн насыг урагшлуулах гэж улайран зүтгээд байна вэ гэхээр хөдөөд залуу малчид ховордоод байгаа гэнэ.
Нэг ёсондоо манай эрхэм гишүүн Чинзоригийг өвөл идэштэй, зун намрын цагт айрагтай байхыг нь бэлдэх хүмүүс цаашдаа дутагдаж магадгүй хэмээн тэвдэж сандарсандаа малчдыг эрхлүүлэх ээлжит аргаа ийн сэдсэн хэрэг л дээ. Чуулганы хуралдааны үйл явцаас энэ байдал нь илэрхий анзаарагдаж байсан. Тухайлбал, “Малчдын залуу халааг бэлтгэхэд энэ хууль ихээхэн хөшүүрэг болно. Тиймдээ бид тэтгэврийн насыг таван насаар наашлуулж өгье, малчнаар ажилласан жилийг нь 1.5 жилээр нэмэгдүүлж тооцдог болъё гэдэг асуудлыг тусгасан. Мөн Их хурлаас баталсан Нийгмийн даатгалын талаар баримтлах бодлогод малчдын нийгмийн даатгалын шимтгэлийн 50 хувийг төр хариуцна гэж заасан байгаа. Энэ хууль цаашдаа хэрэгжээд явах байх” гэж улайм цайм мэдэгдсэн.
Я.Содбаатар, Х.Баделхан, Ц.Даваасүрэн, Д.Мурат, Н.Энхболд, М.Билэгт нарын олон гишүүд уг хуулийн төслийг бүрэн дэмжиж байгаагаа илэрхийлж, “Монголын малчин түмэнд хүлээлт үүсгэсэн төрийн шийдвэр боллоо”, “Нүүдлийн мал аж ахуйг хамгаалахад маш том хувь нэмэр орууллаа”, “Залуу малчдын тоог бууруулахгүй авч үлдэхэд зөв бодлого болж чадна” гэх зэргээр хоолойгоо чичрүүлэн байж ихэд нялуун тайлбаруудыг өгч байлаа. Хөдөөд залуу малчид ховордож байна гэдэг бол Монгол төрийн түшээдийн айж сандрах биш, харин ч баярлаж бахархах зүйл юм.
Малчид үр хүүхдээ, ирээдүй хойч үеэ боловсролтой, соёлтой, мэдлэг чадвартай хотын иргэн болж төлөвшүүлэхийг зорьж байна.
Өөрсөд шигээ уулын мухар сахисан өрөвдөлтэй, гунигт хувь заяаны эзэд болгохгүй гэж тэмцэж байна. Гэвч Монголын төр малчдаа эгээ л хоцрогдсон, бүдүүлэг амьдралтай нь хадаж орхих гэж, улмаар устгаж үгүй болгон мөхөөх бодлогоо тулган шаардсан хэвээр. Бидний амьдарч буй соёлт нийгэмд, нийслэл хотод зэрлэг бүдүүлэг омгийнхон ороод ирэх вий гэсэндээ уг хуулийг хэрэгжүүлэх гэж амь тэмцэн зүтгэцгээж байгаа нь илт.
Ц.Даваасүрэн гишүүн “Монгол Улс нийслэл хотын утаатай тэмцэх мөнгөөрөө малжуулах хөтөлбөр хэрэгжүүлсэн бол илүү үр дүнгээ өгөх байсан. Хэдэн зуун тэрбум төгрөгийг наад зах нь малын хашаа саравч болгосон бол Улаанбаатарын утаа багасах байсан” гэж Их хурлын чуулганы танхимд хэлж байна. Энэ чинь юу гэсэн үг вэ. Малчдаа хотод оруулж ирэхгүй, хөдөөдөө нүүрэндээ үстэй адгуусынхаа нуруун дээр үүрд дуусаг гэсэн төрийн түшээдийн санаа бус уу.
Малчид хүүхдээ бараг л арван настайд нь сургуульд оруулж болно гэх хуулийг төр засаг гаргаж байсан. Энэ бол маш холын урхагтай, туйлын буруу шийдвэр болсон. Ерөөсөө нүүдэлчин малчдыг устгах гэсэн бодлогын хөрс суурь нь гэж хэлж болно. Ерөнхий боловсролын сургуульд сурах насандаа орж суралцаагүй бол тухайн хүүхэд харанхуй бүдүүлэг хүн болохын эхлэл тавигддагийг хэн хүнгүй бүгд мэднэ. Мөн малчдын зээлийг хүүг бууруулах тухай хууль байна. Малчдыг малгүй болгох, модыг нь бариулах гэсэн хамгийн харгис хууль. Эл бүхний үргэлжлэл нь саяхан баталсан малчдын тэтгэврийн насыг наашлуулах хууль юм. Эрт тэтгэвэрт суулаа гээд малчдад ямар нөлөө байна вэ, ингэхэд. Бодит амьдрал дээр бодоод үзье л дээ.
“Хөгшин бид хоёр тэтгэвэртээ гарлаа. Одоо энэ мал манайд хэрэггүй” гээд хоттой хонь, зэлтэй үхрээ уул руу туухгүй нь лавтай. Тэтгэвэртээ суусан суугаагүй малаа хариулах нь үнэн. За яахав дээ, төрөөс таван төгрөг л авах юм биз дээ. Монголын төр малчдыг бусдаас илүү ингэж харж үзэж байгаа нь Америкийн индианчуудын амьдралыг эрхгүй санагдуулдаг. Энэ тухай манай сонин “Монголын малчдыг Америкийн индианчуудын хувь заяа хүлээж байна” гэж бичиж байлаа. Америкчууд индианчуудаа устгахдаа тэдэнд зориулсан тусгай хуулиуд гаргаж байсан түүх бий.
Америкийн дэлгүүрүүдийн гадаа индианчуудын өдтэй толгой, монхор хамартай зурагт самбар байдаг. Тийм дүрс бүхий самбартай дэлгүүрээс архи, тамхиа наян хувийн хөнгөлөлттэй худалдан авна. Бусад хүнсний бараагаа үнэ төлбөргүй авах эрхтэй. Ингэж төр засгаараа тэтгүүлснийхээ үр дүнд индианчууд архичин, тамхичин болсон. Ямар ч ажил алба хийх шаардлагагүй учир амьд үхдэлүүд болоод эцсийн дүнд устаж үгүй болсон.
Яг ийм эмгэнэлт хувь заяаг Монголын төр малчиддаа үүрүүлж байна. Өнөөдөр бид бэлчээрийн мал аж ахуйг сайн дурын аж ахуй гэж үзэх хэрэгтэй. Жалга жалгын мухар сахисан малчдыг дэмжих бус мах, сүүний чиглэлийн фермерүүдийг бодлогоор дэмжих цаг нь ирсэн. Улаанбаатарын ойр орчимд Төв аймгийн нутаг дэвсгэрт, мөн Дархан, Эрдэнэтийн чиглэлд мах, сүү, тариалангийн хичнээн олон фермерүүд үйл ажиллагаа явуулах бүрэн боломжтой. Үүнд төр засгийн зүгээс жижигхээн зохицуулалт л хийгээд өгчихвөл болох нь тэр. Төрийн зохицуулалт л дутагдаж байгаа.
Түүнээс “Гацуурт” компаниас аваад хувийн өч төчнөөн аж ахуйн нэгжүүд амжилттай ажиллаж байна. Малчдыг аанай л зэрлэг бүдүүлэг нийгэмд нь хашиж орхино гэж хоолой нийлүүлэн орилолдоод байгаа гишүүд орчин үеийн шинжлэх ухаанаа дагасан фермерийн аж ахуйг дэмжих хэрэгтэй. Түүнээс биш хөдөөд залуу малчид ховордлоо хэмээн хуулийн төсөл барин саарал ордон дотроо сандарч гүйлдээд байгаа чинь зэвүүрхэл төрүүлж байна. Тэгэхээр яг жинхэнэдээ Чинзориг гэж нөхөр малчдынхаа амьдралыг мэддэгтэй, тэднийг хайрлаж энэрсэндээ тэтгэврийн насыг нь урагшлуулах гээд байгаа юм биш гэдэг нь ойлгогдож байгаа байх. Их хурлын эрх ямбат гишүүнийг өвөл нь идэштэй, зун нь айрагтай байлгахын тулд Монголын малчид үр хүүхдээ битгий золиосой гэдгийг эцэст нь хатуухан хэлье.
Б.БАТБОЛД
зочин · 2016/11/24
Б.Батболд гөлөгөө чи өөрөөрөө хэн болчоод хэнээс халтар хэдэн төгрөг авчаад ингэж хуцаж байгаа юм. Би чамд нэг л юм хэлий тамруугаа тонил гөлөг минь чам шиг эх орноо боддгүй хэдэн халтар төгрөгний төлөө юу ч хийхээс буцадгүй гөлөгнүүдээс болж монгол орон ийм болж бна.
Түвшин · 2016/11/23
Монголын сэтгүүлзүйд Батболд гэж "нүүрэндээ үстэй мал"ыг сонсоогүй юм байх чинь. Яасан хуцдаг муу банди вэ
Б.БАТБОЛД · 2016/11/23
Б.БАТБОЛД чи өөрөө нүүрэндээүстэй мал
Би · 2016/11/23
Энэ эргүү өөрөө хөдөөний амьдралаас тасархай, юу ч мэдэхгүй тэнэг байна даа. Худлаа цэцэн царайлсан гөлөг.
Үн:эн-2 · 2016/11/23
Иймэрхүү амьдралаас хол сурсан эрдэмгүй сэтгүүлч олон байхгүй байх. Хүний гар хөл болж ийм балай юм бичиж суудаг байх.Өдрийн сонин гэж нэр бариад байгаа ийм эргүү сэтгүүлч олон болбол эх орон сүйрнэ шүү.Цахим ертанцийг зөв ашигла битгийн шар сонин болгоод бай. Чиний сэтгүүлч гэж юу байна даа Б.Батболдоо чи ядахдаа бичих зүйлийн эх сурвалжийг судадал за юу...
Зочин · 2016/11/23
Тэр фермерийн аж ахуй чэн уламжлалт нүүдлийн соёлыг устгана. Нүүдлийн мал аж ахуй устсанаар монголын олон соёл устаж, үгүй болно гэдгийг мэддэггүй мал уу, энэ чэн
Үнэн · 2016/11/23
Энэ сэдвийг гуйвуулж бичсэн хүн ёстой өөрөө идэш ,хоол, айраг цагаа олж долоодог хүн байна даа. Би сэтгүүлч хүн малчдын амьдрал үнэхээр хүнд хэдхэн хөгшид хөдөө байгаа тэдний тэтгэврээр үр хүүхдүүд нь сурч боловсорч хоолтой ундтай явдаг юм байна лээ. Хэрвээ хэн нэг нь тэтгэвэр авдаггүй залуувтар малчид үнэхээр мөнгөний хомсдолтой хүнд амьдардаг юм билээ. Ээж аавынхаа тасалж өгсөн хэдийгээ идэж уугаад дуусгачихдаг юм байна лээ. Ажил хийх гэхээр мэргэжил боловсролгүй сурая гэхээр35- 4О хүрч буй хүмүүс яалтай билээ гээд малчдын яг дотор нь ороод явахад төр засаг ийм арга хэмжээ аваас өөр аргагүй юм их байдаг юм. Хөдөө орон нутагт олон жил ажилласан хүний хувьд нийгмийн асуудлыг мэддэг хүний хувьд үнэхээр зөв оновчтой хууль санаачилсан .Үүнийг монголын ард түмэн үнэлж байгаа. Хэрвээ энэ сонины бичигч өөрөө хөдөөний амьдралд нэг сар ч болов ороод нэг үз. Залуувтар малчныд ядахдаа хоноод үз дээ. Малын түүхий эд үнэгүйдчихсэн дээр хөгшид нь бурхан болчихсон өрх олон бий.Тэр өрхөд хүүхдийн 2О ,О мянган төгрөгнөөс өөр сард орж ирэх орлого байдаггүй юм. .Хотод амьдарч байгаа хүмүүсийг бодвол эрх биш мал дагаж ам тосдоно гаэгчээр хоногийн хоол ,цайны сүүтэй л болохоос биш мөнгөн орлогогүй .Тийм хүмүүс ойр хавьд алт ухах , газар шорооны ажил хайгаад л баахан давхилдаад байдаг.Тэр бүр малаа хачихаад алт ухаад олоо юу үгүй л байхгүйюү иймэрхүү амьдралыг мэдэх үү та мэдэхгүй юмаа хүний захиалгаар битгий бичээд бай. Мэдэж байж бич...Аливаа зүйлийг судалж үзэж байж бичвэл яадаг юм бэ? Хөдөөгийн хэдэн малчдад сонгуулийн үеэр худлаа саймжирч очдог хүмүүс л ийм зүйл бичүүлээд байна л даа.Яг бодит амьдралд мал хувьд очсноос одоо тэтгэвэрт дөхөж байгаа залуувтар хүмүүс бол эцэг эхийн тасалж өгсөн хэдэн малаа өсгөж яваа хүмүүс тэд одоо 4О дээш л настай байгаа тэд ёстой гадаа гандаж яваа хүмүүс тэдний насыг таван насаар наашлуулна гэдэг тэдэнд одон медаль өгснөөс илүү урам зориг ,амьдралд бодит өөрчлөлт гарна.Ядахдаа сард доод тал нь тэтгэвэрийн хэдэн төгрөг сар бүр авч амьдралд хэр болно.Үр хүүхдээ сургана. Мал хуй ху;далдаж авна ,өрхийн орлоготой болно ш дээ чи мэдэх үү ? Хөдөө нэг малчны үр хүүхэд гэр барьж голомт бадраахад эцэг эх хоёрын тэтгэвэрийн мөнгийг бүтэн 1-2 жилээр зээлж гаргадаг юм байна лээ. Хэрэв тэтгэвэргүй бол тэр айлд хэдэн малаа зараад ч нэг хүүхэд айл өрх болгоход хэцүү ийм амьдрал байдаг юм чи сэдвээ уншаад юу бичсэнээ ухаардаа тэнэг ээ...
Tuul · 2016/11/23
Hutsdag hvvr ve chi yaasan Batbold oo
Batmaa · 2016/11/23
Huushee yu bicheed bga yum be. Iim sanaa bodoltoi mongol hun bh ch gej dee. Medleggui, medremjgui, setgetsiin emgegtei iim yum setgulch bh daa ch yah ve de. Ajilluulj bga sonin ni odoo unuudruus haalgaa barival taarna
Ulaanaa · 2016/11/23
Za bolioch dee. Yag yu bodoj setgedeg hun geheeree iim bdag bnaa. Heleh ch ug oldohguinee. Ta ahij bitgii niitlel nete bicheerei guiya.
Малчин хүн · 2016/11/23
Энэ хууль маш зөв.энэ сэтгүүлч нэртэй хувцасны гол хуулийн үзэл санааг ойлгоогүй хүний үгийг тэр тусмаа энэ хүмүүсийн хэлээд байгаа хужаа нарийн үгийг дамжуулагч байна.Өвлийн хүйтэнд мал хариулж үзүүлэх юмсан.Бээрч хөлдөж үхнэ ийм сүгнүүд.Мал ч мэдэхгүй махчин даа энэ.
Эргүү · 2016/11/23
Энэ сэтгүүлч нэр зүүсэн лалар. Монголын ард түмэн, малчдыг ямар муухай хэлж вэ. Ёстой нулимж дээ.
зочин · 2016/11/23
ямар тэнэг юм бичдэг хар хог вэ.
Зочин · 2016/11/23
Б.БАТБОЛД АРАЙ Ч ДЭЭ. ҮНЭХЭЭР ХАРАМСАЛТАЙ. ИЙМ СЭТГЭЛГЭЭТЭЙ МОНГОЛ ХҮН, СЭТГҮҮЛЧ БАЙХ Ч ГЭЖ ДЭЭ
ЗОЧИН · 2016/11/22
ЭНЭ БАТБОЛД ГЭЖ ХУЖААГ БУУД. БАТХҮҮГЭЭСЭЭ, ЗОРИГТООСОО МӨНГӨ АВЧААД ГУЦААД БГАМУУ. ШУУД БУУД
Зочин · 2016/11/22
Энэ Батболд гэж яааасан ч эргүү хужаа вэ. Естой юу ч мэдэдгүй сэтгүүлч байна. Эсвэл Монголыг малаас нь бушуухан салгах гэсэн өмхий хужаагийн хамаатан болтой. Эцэг эх нь л лав Монгол биш өмхий хужаагийн удамыхан юм байна. Лав л мах идэдгүй байцаа иддэг болтой. Малчины хөдөлмөрийг түй мэдэхгүй хужаагийн шээс байна.
Zochin. · 2016/11/22
Энэ дээрхи нөхөр үнэндээ дурак лалар байна. Ийм лалрууд монголд хогоороо байгаа нь харамсалтай.
Уншигч · 2016/11/22
Өдрийн сонинд ийм сэтгүүлч нэр зүүсэн хүнэнцэр байх ч гэж дээ... Үнэхээр харамсалтай.
Уншигч · 2016/11/22
Ууцыг хугалахаар урмыг хугал гэж хүний хийж бүтээж байгаа зүйлийг буруу талаас ойлгож бусдад бодлоо тулгах гэж дээ. Энийг бичсэн нөхрийг бүр өрөвдчихлөө. Юмыг ялгаж салгах ухаан чинь хүрэхгүй бол чимээгүй л харж байгаач. Юм хийхгүй болохоор хийхгүй гэнэ хийхээр буруу өнцгөөр хүлээж авна. Гэхдээ энэ нөхрөөс өөр ингэж ойлгож рүлээж авах тийм эргүү байхгүй биз. Эрхэм гишүүн та бүү шантар, танд амжилт хүсье. Сайнаар хүлээж авч байгаа олон мянган дэмжигчид байгаа шүү.
gcgcgcgcg · 2016/11/22
малчдын насыг таван жилээр урагшлуулах хуулийн төсөл юм. Уг хуулийн төсөл батлагдсанаар хориос доошгүй
Bgzg · 2016/11/22
Зөв Цаг үеэ олсон бодлого Малчид залуу үеэ бэлдэг Даваасүрэнгийн хэлсэн үг зөв шүү дээ Ажил хийхгүй УБт шигдээд яахийм Монголчуудын давуу чанар бол нүүдлийн мал аж ахуй Энэ аж ахуйг залгамжилж чадах нь залгамжлаад явна биз Суурин фермер эрхлэх нь санаачлаад хийгээд явна биз Харин энэ хатуу хүтүүг үүрдэг малчдад бас халамж хэрэгтэй Энэ сэтгүүлч үүнд юу гэж бухимдаад байгаа юм Сургуульд сурах нас ч зөв УБт дээд сургууль төгссөн ажилгүйчүүд зөндөө байна Энэ бидэнд хөгжил авч ирэх юм уу Юу чадна түүнээ хийж байж баялаг бүтдэг Баялагийг үйлдвэрлэж байж хүмүүс амьдарч, нийгэм хөгждөг бишүү