Төсвийн байнгын хорооныхон туршлага судалжээ
2013/01/22
УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн тэргүүтэй төлөөлөгчид энэ сарын 15-18-ны өдрүүдэд БНСУ-ын Үндэсний Ассамблейн Төсвийн шинжилгээний албаны ажилтай танилцаж, туршлага судлаад иржээ.
Төлөөлөгчид БНСУ-ын Үндэсний Ассамблейн дэд дарга Ли Бюунг Сүк, Үндэсний Ассамблейн Төсвийн байнгын хорооны дарга Чо Вон Жин, Төсвийн бодлогын албаны дарга Жү Юунг Жин нартай уулзаж, хоёр орны парламент хоорондын болон Монгол Улс, БНСУ-ын хамтын ажиллагааны талаар санал солилцсон байна.
БНСУ-ын Үндэсний Ассамблейн Төсвийн бодлогын алба нь 2003 онд байгуулагдсан, 125 албан хаагчтай, бие даасан, хараат бус, ил тод байдал, мэргэжлийн гэсэн үндсэн зорилготойгоор үйл ажиллагаагаа явуулдаг байна. Тус алба нь Засгийн газраас өргөн мэдүүлсэн төсвийг хууль эрх зүйд хэрхэн нийцэж байгаа талаар дүгнэлт гаргаж, парламентын гишүүдэд мэргэжлийн туслалцаа, зөвлөгөө үзүүлдэг бөгөөд Засгийн газрын төсвийн гүйцэтгэлд хяналт тавьдаг аж.
Үндэсний Ассамблейн дэд дарга Ли Бюунг Сүк уулзалтын үеэр төсвийн шинжилгээний шинэ албыг байгуулахад мэргэжлийн боловсон хүчин чухал шаардлагатай байдаг тул БНСУ-д мэргэжилтнүүдээ бэлтгэх, харилцан туршлага солилцох нь чухал ач холбогдолтойг дурдаад төсвийн шинжилгээний албыг шинээр байгуулахад бүх талын туслалцаа үзүүлж, хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлжээ.

М.Хангал