​Та бүгдийн энэ өдрийн амгаланг айлтгая. Намайг Б гэдэг би одоо эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг жирийн нэгэн төрийн албан хаагч залуу. Өөрт тулгамдаад байгаа асуудал гэвэл манай эхнэр байнгын уурлаж уцаарласан, уйлсан хүн байх юм.

Хоёр хүүхэд жил дараалан гаргаад одоо гэртээ хүүхдээ хардаг л даа. Гэхдээ би аль болохоор гэртээ ажил тарангуутаа ирж эхнэр хүүхдүүдтэйгээ бужигнаад хань болоод байж байдаг. Гэвч хааяа зайлшгүй нэг гарах хэрэг гардаг л даа ажлын бус цагаар тэмцээнд оролцох ч юм уу эсвэл хүнтэй уулзаж мөнгөний ажил гэр бүлдээ хэрэгтэй зүйл хийх гээд гарах гэхээр бөөн асуудал үүсдэг юм. Учир байдлаа хэлээд гараад ирье гэхэд царай нь хувираад уурлаад, уйлаад явчихна. Зайлшгүй ажлаар гараад ирлээ гэхэд бас уйлж унжаад сууж байдаг. Сүүлдээ гарахаасаа айдаг болсон. Найз нөхөд ч үгүй болсон. Уул нь би гэртээ хүүхэд хараад уйдаж байгаа гэж бодоод гадаадад хүртэл тодорхой хугацааны сургалтанд суулгасан. Хүүхдүүдээ аль байдгаарай харж ханддаг. Манайх хэнээс ч дутахааргүй айл. Өөрсдийн гэсэн байр, унаатай. Би эхнэртээ маш их хайртай. Гэвч ийм зан байдал гаргаад байхаар надад үнэхээр хэцүү юм. Уурласан үедээ манай хүн юу ч хийж магадгүй болдог. Амиа хорлох оролдлого ч хийж үзэж байсан. Би архи, тамхи хэрэглэдгүй. Ямар нэгэн байдлаар хуурч яваагүй. Та бүхэн үүнийг уншаад надад зөвлөгөө өгч туслаач.