Яагаад эрчүүд надаас зөвхөн секс хүсээд байгаам болоо? Би биеэ худалддаг хүн биш л байлтай
2013/10/25
Сайн байцгаана уу? Намайг ……….. гэдэг. Энэ жил 26 хүрч байгаа эмэгтэй. Их сургууль төгсөөд 3 жил ажиллаж байна. Хэн ч хаанаас ч харсан хүнд гологдоод байдаггүй.
Мэдээж хүн хүний үнэлэмж өөрч гэсэн биеэ зөв авч явж хүмүүстэй зөв харьцдаг илэн далангүй хүний сайн найз нь байж чаддаг найз нарыгаа жаргалтай үед зовсон цагт ч нөхөр нь байж чаддаг. Ажил дээрээ хэнээс ч дутахааргүй хичээнгүй байж эрч хүчтэй ажилладаг нэгэн. Найз нөхөдтэйгөө уулзаж цэнгэх үедээ цэнгэж хааяа нэг залуучуудтай танилцаж танилууд болох үеч байдаг. Сүүлийн үед facebook-р танилцая гэсэн хүмүүс гарч ирдэг болсон. Би 168 см өндөр, туранхай ч биш тарган ч биш дундаж жинтэй, уртдуу хар үстэй, ер нь илүү дутуу маяггүй шулуун зантай. Оюутан байхдаа арван жилийнхээ хүүхдэд ухаангүй дурлаж явсан. Гэтэл би өөрийн алдаанаас болж түүнийгээ гомдоож байсан юм. Түүнээс хойш уулзаагүй 7 жил өнгөрч байна. Гадагшаа ажиллахаар явж тэндээ эхнэр хүүхэдтэй болсон гэж сонссон. Одоо ч би мартсан л даа. Гэхдээ л анхны хайр болохоор дараа нэг уулаж ярилцахыг хүсдэг. Харин сүүлийн үед нас яваад байгаа болохоор ч тэрүү эсвэл эргэн тойрны найз нөхөд бүгд гэр бүлтэй болоод ч тэрүү их ганцаардаж хэн нэгний хайр халамжыг үгүйлэх боллоо. Гэтэл надтай уулзсан эрчүүд бүгд л эхэндээ урд хойгуур гүйж уярч хайлдаг хэрнээ надаас зөвхөн сексийг хүсээд байх юм. Намайг их гоё хөхтэй бас сексдээ сайн гээд байдаг. Би өөрийгөө муу гэж хэлэхгүй ч сайн гэж боддоггүй. Би эр хүнтэй энгэр зөрүүлээд өнгөрөх биш түүний сайн сайхан талыг харж хэн хэнээ хайрлахыг хүсэж байхад яагаад эрчүүд надаас зөвхөн секс хүсээд байгаан болоо? Би биеэ худалддаг хүн биш л байлтай. Залуусаа санал хүслээ хуваалцаач