Оюутнууд сургалтын төлбөрөө зээлээр авах боломж бүрдээд байгаа.  Тэгвэл энэхүү зээлийг арилжааны банкуудаар энэ долоо хоногоос олгож эхлэхээр болжээ.

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас сургалтын зээл олгоход шаардагдах бэлтгэл ажлаа дууссан байна.  2016-2017 оны хичээлийн жилд сургалтын төлбөрөө төлөх боломжгүй 74 мянган оюутан байна. Мөн хоёр болон түүнээс дээш хүүхэд нь зэрэг суралцаж буй өрхийн нэг хүүхдэд олгох сургалтын төлбөрийн буцалтгүй тусламжийг 1.500 орчим оюутанд олгох тооцоо гаргажээ.