МАН-ын 27-р их хурлаар дүрэмдээ эрс өөрчлөлт оруулна гэдгээ мэдэгдсэн билээ. Тэгвэл хурлаас сонгуульт албаас гадна сонгогддог, томилогддог албан тушаалд 25 хувиас доошгүй нь эмэгтэйчүүд байхаар шийдвэрлэжээ.  Тодруулбал,  “Намын бүх шатны сонгуульт байгууллагад болон намаас нэр дэвшүүлэх, санал болгох замаар томилогддог, сонгогддог албан тушаалд 25 хувиас доошгүй хувь нь эмэгтэйчүүд байна” хэмээн дүрмэндээ багтаажээ. Дүрмэндээ орсон өөрчлөлтийн талаар тус намын эмэгтэйчүүд сэтгэл хангалуун байгаа гэнэ.

Өнөөдөр Ардчилсан нам эмэгтэй ерөнхий нарийн бичгийн даргатай байж байхад Ардын намын бүсгүйчүүдээс энэ удаагийн генсекийн суудалд өрсөлдөх хүн гарч ирсэнгүй.

Ямартаа ч Ардын намд дүрэмдээ эмэгтэйчүүдээ дэмжих шийдвэр гаргалаа.

Х.Даваа