Ардчилсан намын VI их хурал болж байна. Ардчилсан намын даргын үүрэг гүйцэтгэгчээр Д.Эрдэнэбат ажиллаж байгаа.

Харин энэ их хурлаараа намын жинхэнэ даргаа сонгох талаар ярилцана. Гэтэл намын даргад горилж байгаа гол хүн С.Эрдэнэ юм байнах. Өнгөрсөн сонгуульд АН ялагдах болсон гол хэргийн эзэн нь сайд асан С.Эрдэнэ өөрөө. Түүний хууль бус газар өмчлөл, халамжийн бодлогоор улсад орсон мөнгөнүүдийг хувийн бизнестээ шингээсэн зэрэг багагүй хэрэг бий. Олон нийтин хэвлэл мэдээллээр ч түүний тухай бага үгүй гарсан болохоор олон нийт мэдэж буй.

Тиймдээ ч Ардчилсан намынхан С.Эрдэнэтээс зайгаа барьж, аль болох намын даргаар сонгохгүй байхыг хичээж байгаа аж. Гэтэл тэрээр намын их хурлын төлөөлөгчийг энэ тэнд цуглуулж, элдэв яриа өрнүүлж лоби хийж яваа юм байна. Тодруулбал С.Эрдэнэ намын дарга болохын тулд бүхий л хувилдааныг хийж байгаа гэсэн бор шувуу Ардчилсан намын их хурлын төлөөлөгчдийн дунд өрнөсөөр байна. С.Эрдэнэ нь өөрийн ажиллаж байсан засгийн газраа огцруулах хуралд ирж санал өгөлгүй зугтаж, шууд бишээр дэмжсэн гэж намынхан нь үздэг. Гэтэл тэрээр намын даргын өрсөлдөөнд ийнхүү улайм цайм зүтгэж байгаад АН-ын жирийн гишүүд ч дургүйлхэж байна.  

С.Эрдэнэ Хүн амын хөгжил нийгмийн хамгааллын сайдаар очсон цагаасаа хууль бус тушаал шийдвэр гаргаж, төрийн албыг бужигнуулж эхэлсэн байдаг. Хөдөлмөрийн яамны ажлыг түр хариуцсан эхний өдрөө л С.Эрдэнэ сайд б/144, б/ 149 тоот  тогтоол гарган  Хөдөлмөрийн яамны харьяа байгууллага,  Хөдөлмөрийн хэлтсийн дарга нарыг хууль бусаар ажлаас нь чөлөөлсөн.  Мөн өмнөх сайдын тушаалыг хүчингүй болгож, төрийн албанд их бужигнаан үүсгэсэн хүн.

Г.Наран

zaluu.mn