​Энэ бичсэн бодолд хүсэлд минь хариу өгч надад арга зам өгнө байх гэж итгэж байна. Энэ асуудалд 2 дахь удаагаа хариу хүсэн оруулж байна. Би 19 настай байхдаа түүнтэй учирсан. Бид хоёрт уулзаж учирсан өгч авсан зүйл бараг байхгүй одоо 14 жил болсон байх юм.

Энэ хугацаанд 3 удаа уулзаж буудалд хонож байсан. Түүнтэй уулзаж сэтгэл дотор байгаа бүхнийгээ ярьмаар ч юм шиг эсвэл ингээд авч яваад зовоод суумаар ч юм шиг. Аль аль нь эцсийн дүндээ яг адилхан хариуг надад өгөх байх. Хайр ямар байдаг, энэ хайр юм уу би мэдэхгүй юм аа. Би хайр гэж бүүр буруу ташаа бодоод байна уу? Би түүний хажууд байхдаа аз жаргалтай, сэтгэл өөдрөг, бүх зүйл сайн сайхан байгаагаар мэдэрдэг. Тэр эхнэр хүүхдүүдтэй. Тэр эхнэртээ хайртай гэсэн. Намайг амьдарлаа бод хүнтэй суу гэж бичдэг. Би түүнийг мартаж чадахгүй юм. Тэгээд юунд нь яагаад хайртай болсон гэдгээ олж мэдэхгүй өөрийгөө зовоож амьдарсаар… Би тэр хүнээс сэтгэл санаа оюун ухаанаа татаж авах арга хайгаад их удаж байна. Ингээд л яваад байвал бүх зүйл балрах юм шиг мэдрэмж төрөөд би айж байна. Би хайртай дуртай болоод 1999-2011 он хүртэл зовоогүй энгийн найз шиг байсан. Ийм хэцүү өдрүүд ирнэ гэж мэдээгүй. Миний бардам зан, хүнд хандах байдал гээд бүгд өөр болоод байна. Хайр ийм хүчтэй юм уу? Эсвэл надтай хамгийн аймаар хайр нь учирсан юм уу би мэдэхгүй юм. Хайртай хүн чинь чамайг тоохгүй хайргүй гээд байгаа бол өөрийгөө яаж зовоохгүй түүнээс сэтгэл зүрхээ авах вэ? Яаж мартах вэ? Эм байгаа бол аваад уумаар, сэтгэл судлаачаас зөвлөгөө авах юм уу? Би ийм инээдэмтэй өр өвдөм нэг л наалдсан бол салахгүй байдаг сэтгэлтэй тэнэг юм уу? Та бүхэн надад туслаарай, туршлага байгаа бол хуваалцаарай. Миний оюун ухаан шийдсэн ч сэтгэл зүрх минь эсрэг зүйлийг хүсээд хийх гээд байна. яах вэ?