МҮБХ-ны тэргүүн Р.Нямдоржийн эрин үе дуусчээ
2016/12/09
-Аймаг, улсын цол авахад дор хаяж 50-500 сая төгрөгийн найраатай гэнэ-
Монголын Үндэсний Бөхийн Холбооны “Ээлжит бус Их эе” хуралдаан маргааш болох гэж байна. Тус хурлаар холбооныхоо тэргүүн Р.Нямдоржийг огцруулах тухай асуудлыг хэлэлцээд зогсохгүй холбоондоо шинэчлэлийн салхи оруулж, зарим нэг удирдлагуудаа ч солихоор болжээ.
Энэхүү ээлжит бус хурлыг хийлгэхгүй байх талаар Р.Нямдорж тэргүүн арга хэмжээ авч, өнгөрсөн хоногт хэвлэл мэдээллийн хэрэгслээр “Ээлжит бус Их эе” хуралдахгүй гэх утгатай мэдэгдэл гаргасан юм. Тэгвэл энэ мэдэгдэлтэй холбогдуулан МҮБХ-ны цэцдийн зөвлөлийн тэргүүлэгч гишүүн Ү.Хүрэлбаатар, А.Сүхбат нар түүний хууль бус үйлдлийн талаар мэдээлэл хийж олон нийтийн эргэлзээг тайлсан юм. Учир нь Р.Нямдорж мэдэгдэл гаргахдаа нэр бүхий хүмүүсийг хууль бус үйлдэл хийж хүч түрэн ямар нэгэн үйл ажиллагаа явуулахаар болсон тухайг дурдсан юм. Тэрбээр тэднийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас Улсын дээд шүүхийн 403 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор 2014 оны зургаадугаар сарын 24-нд МҮБХ-ны цэцдийн зөвлөлийг албадан хуралдуулах үед уг үйл ажиллагаанд А.Сүхбат, Ж.Ганболд, Ц.Дуламсүрэн, Д.Амгаа, Х.Баянмөнх нар хөндлөнгөөс оролцон, гишүүдийн ирцийг бүртгэлд тус хуралд суугаагүй зургаан хүний гарын үсгийг дуурайлган зурах, өөр бичиг баримтаас гарын үсгийг нь хуулбарлан буулгах аргаар санаатайгаар хуурамч баримт үйлдэн шүүхэд нотлох баримт болгон өгч шүүхийг хуурч мэхлэх замаар шийдвэр гаргуулсан.
Тэдний энэхүү хууль бус үйлдлийг нь шалгуулахаар МҮБХ-ноос Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст хандсанаар тус хэлтсээс өнгөрсөн наймдугаар сарын 31-ний өдөр Монгол Улсын Эрүүгийн хуулийн 253 дугаар зүйлийн 253.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн, шалгаж байгаа. Цагдаагийн байгууллага энэхүү хэргийг шалгаж дуусаад шүүхээр асуудлыг эцэслэн шийдвэрлэх хүртэл цаашид ямар нэгэн үйл ажиллагаа явуулахгүй байхаар шийдвэрлэсэн тухай Р.Нямдорж мэдэгдэлдээ дурдсан байв.
Түүнчлэн тэрбээр УИХ-ын гишүүн А.Сүхбатыг МҮБХ-ны удирдлагын тогтолцоонд байхгүй “Аваргуудын зөвлөл” гээч нутаг усны гэмээр жижиг бүлэглэл байгуулж, аваргуудын нэрийг зээлдэж, энд тэнд мэдэгдэл хийн бусдыг хуурч мэхлэх увайгүй үйлдэл хийж байгааг ч дурдсан байв. Гээндээ ч бий гоондоо ч бий гэгчээр холбооны тэргүүн Р.Нямдоржийг нэр цэвэр нэгэн биш гэдгийг бөхчүүд олонтаа хэлж байсан удаатай. Тухайлбал, Улсын арслан Х.Мөнхбаатар «МҮБХ-ны тэргүүн Р.Нямдорж хүү Г.Ганбаатарыгаа надаар заан болгуулах гэж 70 сая төгрөг өгөхийг завдсан» хэмээн мэдэгдсэнээс болж тэрбээр АТГ-аар шалгагдахаар болж байсан удаатай. Түүний энэхүү хууль бус үйлдлийг аварга Д.Сумъяабазар, арслан Х.Мөнхбаатар, Аймаг, цэргийн цолтой бөхчүүдийн зөвлөлийг үүсгэн байгуулагч, аймгийн заан Р.Сэддорж нар үндэсний бөхийн шинэчлэл, найраа, сэргээш, даваа наймаалцдаг асуудал зэргийг хөндсөн цуврал нэвтрүүлэг бэлтгэж телевизээр цацаж байсан. Харин энэ удаад тэд Р.Нямдорж ба түүний нөхдийн олон но-той үйлдлийг олон нийтэд дахин ил болгож огцруулахаар эцсээ хүртэл тэмцэхээр болжээ.
Учир нь түүнийг байгаа цагт Монгол бөхийн босоо хийморь доройтож найрааны асуудал улам ихээр хавтгайрах болсон гэж бөхчүүд үзэж буй аж. Өөрөөр хэлбэл, өнөөдөр сумын заан цолтон болоход таван сая төгрөг, аймгийн арслан болоход 50 сая, улсын начин цол авахад 500 сая төгрөг гэх мэтчилэн сум орон нутгийн наадмууд бүгд найрааны дор явагдаж, хөлс хүчээ гаргасан бөхчүүд цол авч чадахгүйд хүрээд байгаа аж.
Р.Нямдорж суудлаа өгөх цаг болчихсон
Энэ талаар УИХ-ын гишүүн А.Сүхбат “Монгол ёс заншил, ахуй, Монгол наадам биднийг хүн болгосон учраас би өөрийгөө Монгол бөхөд, Монголынхоо ард түмэнд их өртэй хүн гэж бодож явдаг. Р.Нямдорж гуайд хандаж хэлэхэд, 26 жил та МҮБХ-г тэргүүлж явлаа. Гэхдээ хууль бусаар. Одоо хангалттай биш үү. Дахиад хэдэн жил суух гээд байгаа юм. Хэдэн жил Монгол бөхийг самрах гээд байгаа юм. Танаар удирдуулъя, ажил хийлгүүлье гэсэн бөхчүүд одоо байхгүй. Уучлаарай.
Монгол бөх цэвэр ариун байснаар төр цэвэр ариун байна гэж би боддог. Өнөөдөр сумын заан цолтон болоход таван сая төгрөг, аймгийн арслан болоход 50 сая, улсын начин цол авахад 500 сая төгрөг гэхчилэн сум орон нутгийн наадам бүгд найраатай байна. Үүнийг засалгүй 26 жил болсон байна.
Тэгэхээр энэ мэт Монгол бөхийн шударга бус байдлыг засаж, ард түмэндээ шударга барилдааныг үзүүлье. Монгол бөхийг хөгжүүлэх олон сайхан арга технологи байдаг юм шүү. Энэ байдлыг боогдуулж байгаа хүмүүс бол их нүгэлтэй хүмүүс юм шүү гэдгийг хэлмээр байна” гэв. Ямартай ч энэ мэтээр өнө мөнхөд удаан үргэлжилж буй тус холбооны хэрүүл тэмцэл маргаашаар дуусгавар болно гэдэгт олон бөхчүүд итгэж байгаа аж.
Хэрүүл, тэмцэл тасралтгүй үргэлжилж байна
Ингээд МҮБХ-ны Цэцдийн Зөвлөлийн тэргүүлэгч гишүүн Ү.Хүрэлбаатар дараах тайлбарыг өгч байв. Тэрбээр “Монголын үндэсний бөхдөө Монгол хүн бүр хайртай. Монголын үндэсний бөх бол төрийн хийгээд ард түмний эв нэгдлийн баталгаа болсон гайхалтай уламжлал. Харамсалтай нь сүүлийн жилүүдэд энэ чиглэлийн маргаан мэтгэлцээн тасралтгүй үргэлжилж байна. Энэ тухай асуудлыг эцэслэх нь зүйтэй юм. 2002 оны аравдугаар сард МҮБХ-ны дөрөвдүгээр Их эе хуралдсан. Тухайн үед МҮБХ-ны тэргүүнийг сонгох асуудлаас бусад бүх дүрэм журмын асуудлыг шийдсэн байдаг. Албан ёсны дээд шүүхийн шийдвэрийн дагуу хууль дүрэмд “Их эе”-ийг хуралдуулах асуудлыг Цэцдийн Зөвлөлд даалгасан байгаа. Тиймээс бид ажлын хэсэг байгуулж, журмын дагуу “Их эе”-ийг хуралдуулахаар болсон. Харамсалтай нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр ээлжит бус “Их эе”-ийг хуралдуулахгүй тухай мэдээлэл тараасан байна. Хурал зарласан байхад хүчингүй болгох, ирц бүрэлдүүлэхгүй болгох ажил явагдаж байгаад харамсаж байна” хэмээж байв.
Хэрвээ уншигчид санаж буй бол тус холбооныхон 2010 онд “Их эе” хурлаа хийхдээ бас л хэрүүл тэмцлээр дуусгаж байсан. Тэгвэл маргааш болох тус хурал нь нэлээд ширүүхэн болж хүчний байгууллагыг ч байлцуулахаар болсон тухай мэдээлэл цацагдаж эхэлжээ. Ямартай ч бөхийн өргөөнд 26 жил дархлагдсан Р.Нямдорж тэргүүн огцрох нь тодорхой болжээ.
Эх сурвалж:
Tty · 2016/12/10
Hen bee taa nar eh sportiinhon zovj bj amjiltand hurch baihad 10 han davaad olimpiin medaltnaas iluu ij ner hund avdag teneg togtoltsoo
зочин · 2016/12/09
"Хар аврага, Сүхбат хоер ч бас л дээрдүүлэхгүй байх шүү, аймаар хагарал үүсгэдэг, хор найруулдаг улс шүү! Сэргээш хэргэлж, баригдаад жүжиг тавина. Аюултай гаруудад холбоогоо атгуулав даа!
Зочин · 2016/12/09
нямдорж та 2 зайлчихаач
Зочин · 2016/12/09
үнэн шүү,хаан л гэвэл Цэрэндавга хатан л бол Сувд гээд онигоо гарч байхад шавраар хийгээд цавуугаар наачихаагүй л бол зайлах хэрэгтэй шт
Зочин · 2016/12/09
holboondoo bishee nyamdorjdoo bna. odoo boliishdee esvel uhen hatan zuuraldah erh ashig bn uu nyamdorjoo. odoo zugeer l zaigaa taviad og.
zochin · 2016/12/09
Nymdorj odoo bolnoo. Ih ch samarlaa. Odoo zugeer daaluugaa toglood l ywj bai.
Ulaan · 2016/12/09
Anhnaasaa buhiin urguug bariulahgui l baidag baij.Urguund l heseg humuus shunaad bna.
Зочин · 2016/12/09
ene neg heruuliin bai bolson holboo bna yasanch hereldej duusdaggui ym be
Зочин · 2016/12/09
Монгол бөх шударга ерселдөж жинхэнэ эрчүүдийн тоглоом үзэгч түмний цэнгэлийн манлай байгаасай