Өнгөрсөн долоо хоногт Зохиолч Б.Шүүдэрцэцэгийн “Домогт Ану хатан” зохиолоос сэдэвлэсэн “Ану хатан” түүхэн уран сайхны киноны нээлт болсон. “Мандухай цэцэн хатан” кино үзэгчдийн хүртээл болсоноос хойш Монголын кино урлагийн түүхнээ “Ану хатан” түүхэн гавьяа байгуулсан хатдын тухай өгүүлсэн хоёр дахь томоохон бүтээл болон үзэгчдийн хүртээл болоод буй.

Уг түүхэн киноны нээлт улаан хивсний ёслолоор эхэлсэн бөгөөд нээлтэд урлаг спорт, улс төрчид гээд олны танилууд их цугласан байв. Тэдний дундаас НҮБ-ийн элч дуучин МУГЖ Ариунаа манай дуранд өртсөн юм.  Хаа явсан газраа инээд бэлэглэдэг,  гал цогтой явдаг Ариунаа “Ану хатан” киноны нээлтийн үеэр  их л уйтгартай, бодолхийлж суугаа харагдсан. Үргэлж гялалзаж явдаг дуучин бүсгүйд маань энэ нээлтийн үеэр таагүй зүйл тохиолдсон уу эсвэл нүүр будалт нь ингэж нөлөөлөөд байн уу мэдэхгүй. Ямартай ч дуучин Ариунаад ийм гунигтай царай зохихгүй юм шигээ.