П.Отгонбаатар: Хуучир хөгжимд дурлахгүй байхын аргагүй
2013/10/29
Дуу, хөгжим гэдэг хүнийг сэргээн уярааж, хөгжмийн тансаг аялгуу, хэмнэл эгшиг нь сэтгэлийн чавхдасыг хөглөж байдаг агуу гайхамшигтай, ид шидтэй зүйл. Тэр гайхамшигтай хөг аялгууг эгшиглүүлэн, уянгалуулагч нь хөгжимчин хүн байдаг. Монголд эрэгтэй хуучир хөгжимчин их ховордсон өнөө үед өөрийн багасаа мөрөөдсөн хүслээ биелүүлэн мөн хуучир хөгжимчин МУГЖ н.Батмөнхийн залгамж халаа болон яваа залуу уран бүтээлч Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын хуучирч МУСТА П.Отгонбаатартай ярилцлаа.
-Та шинэ цомгоо гаргасан байна. Цомгийн талаар яриагаа эхлэе?
- Энэ онд өөрийнхөө анхны уран бүтээл болох “OTKO VOL 1” гэсэн шинэ цомгоо гаргалаа. Шинэ цомогтоо ардын болон сонгодог бүтээлийг багтаасан. Нийт есөн аялгуутай.
-Цомогт багтсан аялгуунуудаас нэрлэвэл?
-Монголын хөгжмийн зохиолчдын хуучир хөгжимд зориулсан бүтээлүүд болон монгол ардын хуучир хөгжимд найруулан бичсэн аялгууг тоглосон байгаа. Мөн дэлхийн сонгодгоос хуучир хөгжимдөө найруулан тоглосон юм. Тухайлбал, нэрт ёочир хөгжимчин Мэнд-Амарын аялгуу монгол ардын дуу "Сийлэн бөөр", Хүмүүн төрөлхтөн, Сүнжидмаа зэрэг дуунуудыг шанзтай болон орчин цагийн найрал хөгжимтэй хослуулсан.
-Эрэгтэй хүн Хуучир хөгжмийг тоглох нь ховор. Яагаад энэ хөгжмийг сонгож хичээллэсэн бэ?
-Би тавдугаар ангиасаа хуучир хөгжмийг сонгон хичээллэсэн. Зарим хүмүүс эрэгтэй хүн тоглож байгааг хараад их гайхдаг л даа. Энэ төрлийн хөгжмөөр МУГЖ н.Батмөнхийн залгамж халаа болж яваадаа баяртай байдаг. Үүнийгээ дагаад бас их үүрэг хариуцлага ноогддог юм.
-Монголд хуучир хөгжмөөр хэчнээн эрэгтэй хүн тоглодог бол голдуу эмэгтэй хүмүүс тоглодог?
-Хуучир хөгжим тоглодог хүмүүсийн зууны наян хувь нь эмэгтэйчүүд давамгайлдаг Гэхдээ сүүлийн үед хуучир хөгжим олдохгүй ховор болсон.
-Хуучир хөгжмийг тоглох хэцүү байдаг уу?
-Хуучир хөгжмийг анх сурахад хүнээс их тэвчээр, хатуужил их шаарддаг. Мөн давталт их хийх хэрэгтэй. Энэ хөгжмийн аргын олж тоглохгүй бол бусад хөгжмийн төрлөөс их зантай. Хуучир хөгжим дотроо гурван янз бий. Том, дунд, жижиг хуучир хөгжим гэж байдаг. Ихэвчлэн дунд хуучир нь тоглогддог юм.
-Та аль хуучраар нь тоглодог вэ. Цомогт багтсан аялгуунаас алийг нь тоглоход хүндрэлтэй байв?
-Миний хувьд дунд болон жижиг хуучрыг тоглодог. Хамгийн хэцүү аялгуу нь Японы “Хайрын гудамж” хэмээх аялгуу байсан. Энэ аялгууг гаргахад маш хүнд санагдсан. Учир нь хүний дотоод сэтгэлийн утсыг хөндсөн цаанаа л нэг дотоод мэдрэмжийг хөглөсөн аялгуу. Сонсогчид маань энэ аялгуунд маш их дуртай байдаг. Удахгүй энэхүү аялгуугаа оноос өмнө дүрсжүүлнэ. Сонсогчид маань энэ аялгуундаа клип хийлгээч ээ гэж санал тавьсан. Үүнээс үүдэн дүрсжүүлэхээр болсон одоо зохиолыг нь бичиж байна.
-Уран бүтээлийн яриа өрнүүлсэн таньд барлалаа.
-Баярлалаа. Миний цомог “Hi-Fi” Records-н бүх салбаруудаар худалдаалагдаж байгаа. Надад урам хайрладаг сонсогчидод оо баярлаж явдгаа хэлэхэд таатай байна.
Ярилцсан: Х.Даваанаа