Ер нь яавал дээр байдаг юм бэ ийм худалч банзал хүмүүсийг?
2013/11/03
Сайн байна уу, надад нэг асуудал тохиолдоод би та бүхнээс зөвлөөч гэж хүсэж байна нэг толгойноос толгой дээр гэдэг шүү дээ. Би 26 настай манай нөхөр надаас 1 ах.
Бид үерхээд 3 жил хуримлаад 2 сар болж байна. Гэтэл бид ердөө хуримаа хийгээд удаагүй байхад тэр миний бэлгэнд өгсөн гинжийг минь зарж хүүхэнд бэлэг авч өгч тэрэнтэйгээ буудалд орж явсан байхыг нь би мэдээд маш их гомдож бараг салах дээрээ тулж байсан. Дахиад хэзээ ч ийм юм хийхгүй гээд уйлж унжаад байхаар нь уучилсан. Гэтэл хэдхэн хоногийн өмнө нэг юм болвоо. Нөхөр маань найзуудтайгаа уулзана гээд гарсан би ч тэр үеэр нь бас 10 жилийн найзуудтайгаа уулзахаар гарсан. Бид 2 орой хамт харьж ирэх замдаа муудалцаад тэр гэртээ ороогүй. Ер нь л муудалцвал гараад л явна хэдэн ч хоногоор явчихна. Тэр маягаараа бас л явчихлаа гэж бодоод гэртээ ороод унтаж байсан гэтэл утас дуугараад би согтуу машин барьж яваад цагдаад баригдчихлаа гэж хүний утаснаас хэлсэн өөрийнх нь утас нь холбогдохгүй байсан. Би лавлахаас утсыг нь аваад шөнийн 4 цагт таксидаад цагдаагийнх нь газар очвоо гэтэл цагдаа нь эхнэр нь гээд хүүхэн машиныг нь бариад явсан өөрөө гуйгаад байхаар нь эрүүлжүүлээгүй явуулчихсан гэсэн. Тэгээд тэр шөнөө гэртээ ирсэнгүй би гэж тэнэг хүн харьж явах замдаа хүнд хөөгдөж азаар нэг хүн таарч тусалсан. Гэтэл маргааш нь 10 цагийн үед юу ч болоогүй үүд нүдсэн би дүүгээ гэртээ дуудаад битгий үүд онгойлгож өг гээд үлдээсэн байсан. Ажил дээр байхад утасдаад машиныхаа бичиг баримтыг яаж авах уу гээд л хаана хоносныг нь асуухад доор гражинд машинтайгаа гээд бас цагдаагаас зугтаачихсан гээд л худлаа ярьж байгааг нь би итгэсэн хүн шиг л сонссон. Би шөнө бас өглөө граждаа үзсэн байхгүй л байсан. Яг үнэндээ энэ хүний худлаа ярьж завхайрч явдагаас нь залхаж байна. Ээжид нь анх тэгж явахад нь хэлэхэд хүүгээ өмөөрч намайг элдвээр хэлсэн одоо ажилгүй гэртээ гэтэл арчаагүй дээрээ бас завхайрч зугаа цэнгэлд хэтэрхий дурлах юм. Би бүгдийг мэдсэн гэдгээ хэлээд салая гэж яв гэсэн гэтэл үүд нүдээд амар заяа үзүүлэхгүй юм. Ер нь яавал дээр байдаг юм бэ ийм худалч банзал хүмүүсийг? Надад хэд хэдэн удаа гар хүрч байсан сүүлдээ би энэ хүнийг хайрлах биш үзэн яддаг болоод байх шиг. Миний гэрт амьдарч надаар тэжээлгэж ашиглах л сонирхолтой гэдгийг нь юм юмнаас олж хараад дургүй хүрээд байдаг болчлоо. Нүд рүү минь хараад үргэлж худлаа ярьж байгааг нь ойлгохгүй юм. Зүгээр яв гэхээр явахгүй амьдрая гэхээр амьдарч чадахгүй ийм эр хүн шиг зангүй хуурамч хүнийг яах вэ? Миний салах бодол зөв үү туслаач үр хүүхэдгүй дээрээ л салсан дээр гэж бодогдоод байдаг болчлоо зөвлөөч хүмүүсээ баярлалаа…