Өнөөдөр УИХ-дах намын бүлгүүд болон ажлын хэсэг хуралдана
2013/11/04
Намын бүлгүүд долоо хоног бүрийн даваа гаригт хуралддаг дэгтэй ч өчигдөр Чингис хааны мэндэлсний ойн өдөр, Монгол бахархлын өдөр тохиосонтой холбогдуулж бүх нийтээр амарсан билээ. Харин УИХ дахь намын бүлгүүд өнөөдөр ээлжит хуралдаанаа хийнэ. Мөн ажлын хэсгүүд хуралдах юм.
Намын бүлгийн хуралдаан
Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан 09.00 цагаас “А” танхимд;
Улсын Их Хурал дахь Монгол ардын намын бүлгийн хуралдаан 09.00 цагаас “Г” танхимд;
Улсын Их Хурал дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн хуралдаан 09.00 цагаас “В” танхимд.
Ажлын хэсгийн хуралдаан
Газрын тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 10.00 цагаас 334 тоот өрөөнд; Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 13.00 цагаас “Г” танхимд;
Монгол Улсын 2014 оны төсвийн тухай, Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Төсвийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 13.00 цагаас 334 тоот өрөөнд;
Монгол Улсын сонгуулийн нэгдсэн хуулийн төсөл, Улс төрийн намын тухай болон Улс төрийн намын санхүүжилтийн тухай хуулийн төслүүдийг боловсруулах үүрэг бүхий Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын хэсгүүдийн санхүүжилттэй холбоотой асуудлаарх хамтарсан хуралдаан 15.00 цагаас “В” танхимд;
“Төрөөс мөнгөний бодлогын талаар 2014 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 15.00 цагаас “Г” танхимд;
Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 15.00 цагаас 334 тоот өрөөнд;
Төрийн байгууллагууд өөрт ногдуулсан чиг үүргийг хэрэгжүүлэхдээ үйл ажиллагаагаа хэрхэн уялдуулж байгааг судлан дүгнэлт гаргах, саналын төсөл боловсруулах үүрэг бүхий Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 16.00 цагаас “В” танхимд.
Х.Даваа