ҮХААЯ-наас ирэх оны 12-р сарын 25-наас нөөцийн мах гаргахаар бэлдэж байгаа аж.  “Хүнсний гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах” дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд ирэх онд Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотын хүн амын хэрэгцээнд махны нөөц бүрдүүлэх, хадгалах, ангилан савлах, худалдаалах үйл ажиллагааг зохион байгуулах үүрэг бүхий “Нөөцийн махны менежер”-ийг өнгөрсөн оны есдүгээр сард сонгон шалгаруулж, гэрээ байгуулан ажиллаж эхлээд байна.

Хөтөлбөрийн хүрээнд 2014 онд нийт 14,0 мянган тонн махны нөөц бүрдүүлж, худалдан борлуулах юм байна. Тухайлбал,

- Дархан хотын  “Нөөцийн махны менежер” болох “Дархан мийт фүүд” ХХК нь 1000 тн мах;
- Эрдэнэт хотын “Нөөцийн махны менежер” болох “Эрдмийт” ХХК нь 1000 тн мах;
-  УБ хотын “Нөөцийн махны менежер” болох “Эи Эн Ди Эм” ХХК нь 6000 тн мах;
- УБ хотын “Нөөцийн махны менежер”-ээр “Баатарууд тэнгэр” ХХК нь 6000 тн махны нөөц бүрдүүлэн, ангилан савлаж, худалдан борлуулахаар болжээ.

Х.Даваа