Н.Энхбаяр МАН-ыг МАХН-д "дагаар орохыг" шахаж эхэлсэн үү?
2013/11/04
МАН-ын 27-р их хурал болж, М.Энхболд ба түүний фракцийнхан намынхаа удирдлагыг авсан билээ. Үүнтэй зэрэгцэн тус намын шинэ удирдлага улс төрийн ямар нүүдэл хийх бол гэсэн хүлээлт улс төрийн хүрээнийхний дунд нэгэнт буй болжээ.
Хэвлэл, мэдээллийн албаа сайжруулах, pr-ийн зөвлөх багтай болно, намын анхан шатны байгууллагын үйл ажиллагааг сайжруулна гэх мэтээр албан ёсоор зарлаж буй ч МАН-ын нэн тэргүүний "шүдний өвчин" бол МАХН юм. Тус намтай ойлголцож, хүчээ нэгтгэж гэмээн л УИХ-ын 2016 оны сонгуулийн амжилтын тухай ярьж болно гэдэг хүмүүс ч бий. Гэхдээ МАХН, МАН нэгдэх тухай асуудал олон нийтийн бодож байгаагаас арай өөрөөр өрнөх бололтой. Тодруулбал Н.Энхбаяр МАН-ынхныг МАХН-д ирж нэгд, дагаар орж гэж шахах гэнэ. Хэрэв МАН, МАХН-д "дагаар орвол" шууд "эрх баригч" болж хувирах бөгөөд хамтарсан Засгийн газрын асуудал ямар ч эргэлзээгүйгээр дахин яригдах юм.
Гол тохирох асуудал нь шинээр байгуулагдах МАН, МАХН намын дарга хэн болох вэ гэдэг асуудал бөгөөд үүн дээр тохиролцох нь хамгийн хүнд ажээ. Юутай ч нэгэн цагт шахагдаж байсан Н.Энхбаяр "тоглоомын" санаачлагыг гартаа авч эхэлсэн байна. Э.Мягмар
Зочин · 2013/11/06
Шарын шашны зүтгэлтэн нарын хөрөг гэлтэй