З.Энхболд,С.Баярцогт нарын хэн нь АН-ыг сонгуульд ялагдуулсан бэ?
2017/01/16
УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ийн дарга асан С.Баярцогт News.mn сайтын сэтгүүлчид ярилцлага өгөхдөө : “З.Энхболд над руу яагаад над руу дайрсныг мэдэхгүй. С.Баярцогт, Ч.Сайханбилэг хоёр Тавантолгойг MCS-д өгөх гээд байсан гэсэн тайлбарыг хэлсэн байна лээ. Би бол З.Энхболдыг хэтэрхий гэнэн, харалган байна гэж харж байна. Түүний энэ бодол яг үнэндээ манай намын ялагдлын үндэс болсон ш тээ.
Би З.Энхболдыг сайн мэднэ. ҮАБЗ дээр Ц.Элбэгдорж, Н.Алтанхуяг, З.Энхболд гурав суугаад Тавантолгойг ийм байдлаар хөдөлгөе гээд зарчмыг нь баталчихсан шүү дээ. Тэр зарчмын дагуу л дараагийн Засгийн газар төслөө боловсруулаад ирсэн. Тэр үед би З.Энхболдоос асуусан юм. “Та нарын ҮАБЗ дээр ярьсны чинь дагуу бид төслөө боловсруулаад ирлээ, чи тэгээд яагаад эсэргүүцээд байгаа юм бэ” гэсэн чинь З.Энхболд “Тухайн үед би дан ганц УИХ-ын дарга байсан. Одоо бол намын дарга болсон. Тийм учраас улс төрийн асуудлаар энэ төслийг дэмжиж чадахгүй” гэж хэлсэн л дээ. Магадгүй З.Энхболд тэр үед сонгуулиа бодож байсан байж болно. Тэгэхдээ үр дүнг нь хар л даа. Манай нам навс ялагдсан шүү дээ. Тэгэхээр түүний хараа, гаргалгаа нь буруу байсан гэсэн үг” хэмээсэн билээ.
Энэ нь АН-ын дарга гэгч З.Энхболдод маш хүндээр тусч, эмзэглүүлсэн бололтой, хариуд нь : “АН сонгуульд ялагдсан. Сая $-тойгоо мартатлаа баяжсан Баярцогтоос болж ялагдсан. Түүнийг дэвшүүлэхгүй байх эрхгүй байсандаа уучлал гуйя” гэж өөрийн twitter хаягаараа хариу өгчээ.
Энэ тухай АН-ын нэр бүхий гишүүд, иргэд юу гэж үзэж буйг хамтдаа сонирхоё.
Ингэхэд УИХ-ын 2016 оны сонгуульд АН-ыг ялагдахад З.Энхболд, С.Баярцогт нарын хэн нь гол нөлөө үзүүлчихэв ээ?
Sonin.mn
Zarimdaa xun chimeegui bx n deer bdg.Ter tusmaa uls turch xund orchnii medremj mash chuxal...
Зи гэж хүн яагаад АН-г будаа болгож хаячаад дарагдаж дийлддэггүй нөлөөтэй бдын бол?
Гөбс долоогчид нь бүгдээрээ муу хүмүүс бас биш байх л даа. Бас мань хүний халаас зузаан буйн шинж http://twitter.com/Uyanga_ts/status/820223358138601472 …
Зи гуай С.Баярцогтоос болж АН ялагдал хүлээсэн гэж.Тэр төмөр замыг Зи дээгүй,хөрөнгө оруулагчдыг Зи дээгүй, эдийн засгийг Зи дээгүйшт уг нь.
Нийтлэлч Баабар: С.Баярцогт, Зи Энхболд хоёр Сэлэнгийн 10 жилийн сургуульд 10 жилийн турш нэг ангид суралцсан анги хамууд шүү дээ
www.sonin.mn
ИРГЭН · 2017/01/17
БУРУУГ БУРУУТАНГ ХАЙВАЛ ЗОГСОХГҮЙ Л БОЛОВ УУ.МИНИЙ БОДЛООР МУУХАЙ АРЧААГҮЙ АТГАГ АТААРХУУ ХОРОН САНАА, ЧӨТГӨРИЙН ТАМЫН ТОГООНЫ МОНГОЛ ХҮНИЙ ЗАНГААС БОЛЖ МОНГОЛ ИЙМ ЯДУУ АМЬДАРЧ БАЙГАА БАЙХ.
ШААБАР · 2017/01/16
Үхэхдээ үхэр буугаа тавиад байгаа ч юм шиг эсвэл би үхэхээр чи үх гээд байгаа ч юм шиг. Уг нь бол 2 уулаа л буруутай.
төрөө цэвэрлэе · 2017/01/16
АВЛИГАЧтай нам цаашид урагшаа явахгүй. Ард түмэн авлигачтай тэмцэнэ