Зам тээврийн ослын гаралт, түүнээс үүдэх хохирлын хэр хэмжээ нь хүмүүсийн зан үйл, ухамсар, ёс зүйгээс ихээхэн хамааралтай. Хувь хүн өөрөө дүрэм, журмаа биелүүлж, сахилгатай, соёлтой хөдөлгөөнд оролцох нь бусдыг сайнаар үлгэрлэх бөгөөд хөдөлгөөний бусад оролцогчид дүрмээ биелүүлж, соёлтой байх нөхцлийг бүрдүүлдэг.

Явган хүний гарцаар зам хөндлөн гарах гэж байгаа хүнд зам тавьж өгөлгүй түүний хөдөлгөөнд саад учруулах, гарцад ойртох үедээ хурд хасахгүй байх, дуут дохио өгөх зэрэг жолоочийн буруутай үйлдлээс шалтгаалан явган зорчигчийн илтгэл алдарч, замын хаагуурч гарсан ялгаагүй гэдэг сэтгэгдлийг төрүүлэх нь бий.

Жолоочийн найдвартай ажиллагаа нь ёс зүйгээс маш их хамааралтай. Найдвартай, айн жолооч даруу, ажил хэрэгч, сонор соргог, эрх зүйд хүндэтгэлтэй хандах зэрэг эерэг чанаруудыг өөртөө агуулж явдаг бол “Ослын эзэд” нь ажилдаа сонирхолгүй, хувиа хичээсэн, бүдүүлэг, хайхрамжгүй, бусдыг үл хүндэтгэсэн зэрэг сөрөг чанарыг ауулж явдагаараа аюултай.

ИЙМД ХҮН БҮР ХӨДӨЛГӨӨНИЙ “СОЁЛ НАДААС ЭХЭЛНЭ” ГЭЖ АЛХАМ ТУТАМДАА БОДОЖ ЯВАХ НЬ ЗҮЙТЭЙ ЮМ.