Олон улсын хорт хавдраас сэргийлэх, хянах холбооны санаачлагаар жил бүрийн хоёрдугаар сарын 4-ний өдрийг дэлхий нийтээр “Хавдрын асуудалд анхаарал хандуулах дэлхийн өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүллээ. 

Манай улс уг холбооны санаачилсан Хорт хавдраас сэргийлэх, хянах тунхаглалын үзэл баримтлалыг дэмжиж, Хорт хавдрын асуудалд анхаарал хандуулах дэлхийн өдрийг 2007 оноос эхлэн тэмдэглэж эхэлсэн. 
Хорт хавдраар өвчилж буй хүмүүсийн 75.7 гаруй хувь нь хожуу үедээ оношлогдож буй нь нас баралт өндөр байх шалтгаан нь болдог байна.

Өөрөөр хэлбэл 42.6 хувь нь III, 33.1 хувь нь IV шатандаа оношлогдож байгаа нь хожуу буюу төгс эмчлэгдэх боломжгүй байгаа аж.