Сар шинийн үеэр  авто машины хөдөлгөөн ихэсдэг учраас хоёрдугаар сарын  11, 12, 18, 19 ний бямба, ням гаригт замын хөдөлгөөнд оролцох автомашины тоог хязгаарлах нийслэлийн Засаг даргын захирамж гарчээ. Тодруулбал, хоёрдугаар сарын 11,18-ны өдөр улсын дугаарын сүүлийн орон нь тэгш тоогоор төгссөн машинтай жолооч нар хөдөлгөөнд оролцох эрхтэй. Харин сондгой тоогоор төгссөн дугаартай машинтай иргэд хоёрдугаар сарын 12,19 –ний өдөр буюу ням  гаригт явж болно. Гэхдээ бямба эсвэл нямд дугаарын хязгаарлалтад орсон машинтай жолооч нар Саппоро төвийн уулзвараас Таван шарын уулзвар хүртэлх замд 10.00-20.00 цагийн хооронд замын хөдөлгөөнд оролцохыг боломжгүйг цагдаа нар анхаарууллаа.

“Дэнжийн мянга” худалдааны төвийн замын хөдөлгөөнийг хоёрдугаар сарын 11,12,18,19 ний амралтын өдрөөр“Хүчит шонхор” захын зүүн урд уулзвараас хойш үерийн далангийн уулзвар хүртэл урдаас хойш чиглэлээр 08.00-17.00 цагийн хооронд нэг урсгалтай болгох юм байна.

Шинийн 1, 2, 3-ны өдрүүдэд дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй гэдгийг Замын цагдаагийн албаны хэлтсийн дарга Б.Батболд хэллээ. Тэрбээр “Өмнөх жилүүдийн баярын өдрүүдэд Замын Цагдаагийн Алба нэмэлтээр хэв журмын алба хаагчдыг замын хөдөлгөөнийг зохицуулах үйл ажиллагаанд татан оролцуулдаг.