Хотод холын гэрлээ асаадаг жолооч нарыг Хятад шиг торгодог болъё
2017/02/18
Хот дотор хөдөлгөөнд оролцож байгаа бол холын гэрлээ асааж явах хориотой байдаг. Холын гэрэл асааж явснаар эсрэг урсгал дахь жолоочийн нүд гялбах, ингэснээр осол гаргах магадлал өндөр байдаг. Хөдөө орон нутагт эсрэг урсгалаас машин ирж байгаа тохиолдолд мөн гэрлээ шилжүүлэх ёстой. Гэвч үүнийг мөрддөг жолооч бараг байдаггүй.
Яг ийм байдал манай урд хөрш хятадад их гардаг байна. Тиймээс Вензоугын замын цагдаа нар хот дотор холын гэрэлтэй явсан жолооч нарыг зогсоож нэг бол 50 юаниар торгууль эсвэл нүд рүүгээ холын гэрэл тусгуул гэсэн сонголт өгчээ. Энэ ажиллагаа пүрэв гарагаас баасан гарагт шилжих шөнө өрнөсөн бөгөөд холын гэрлээ асааж явсан 1820 жолооч саатуулагджээ. 1820 жолоочийн 950 нь торгуулахгүйгээр холын гэрлийн өмнө суух шийтгэлийг сонгосон байна.
Ийм арга хэмжээг өнгөрсөн оны 11-р сард Шинжиньд явуулсан бөгөөд үр дүнгээ өгчээ. Одоо хятадын зарим жолооч машиныхаа ард осолд орсон хүн, сүнсний зураг бүхий наалт нааж эхлээд байгаа. Уг наалтан дээр холын хурц гэрэл тусгавал харагдах бөгөөд ойрын гэрэлтэй үед харагддаггүй аж.
Энэ мэт байдлаар сахилга бат үгүй монгол жолооч нарыг шийтгэвэл нэн зохилтой мэт. Хэлээд хэлээд үг авахгүй, торгоод торгоод ухаарахгүй байгаа хүмүүсийн ухамсарт нь ингэж нөлөөлөхөөс өөр аргагүй мэт...
Хамгийн гол нь нартай үед орчны гэрэлтүүлэг 100 мянган люкс байдаг бол шөнийн харанхуйд 0,0001 люкс болтол буурч, хүний харах чадвар нэг тэрбум дахин багасдаг тул харанхуй үед замын хөдөлгөөнд оролцох нь хамгийн хүндрэлтэй байдаг гэдгийг эрдэмтэд тогтоожээ. Шулуун замд холын гэрэл нь 500-700 метр зайнаас сөрөг нөлөөгөө үзүүлж эхэлдэг гэсэн тооцоо бий.
Өөрөөр хэлбэл чухам энэ зайнаас эхлэн өөдөөс ирж байгаа жолооч холын гэрлийг ойрынх болгон шилжүүлэхийг танаас хүсч эхэлдэг гэсэн үг юм. Иймд Замын хөдөлгөөний дүрмийн 15-р зүйлд "...Өөдөөс ирж яваа тээврийн хэрэгсэл хүртэл 150 метрээс багагүй зайд буюу жолоочийг гялбуулж болзошгүй бусад тохиолдолд холын гэрлийг ойрын гэрэлд шилжүүлнэ. Мөн өөдөөс яваа жолооч гэрлээ үе үе шилжүүлэн дохивол зайн хэмжээг үл харгалзан холын гэрлийг ойрын гэрэлд шилжүүлнэ." гэж заасан байдаг.
jolooch · 2017/02/19
holiin gerliig oiriin gereld shiljuulehgui yavah ni uuduus yavj bga joloochiig gilbuuldag uchraas auylgui baidald notstoi iimees har amia hicheedeg nuhdud hariutslaga tootsoh ni zuv
Зочин · 2017/02/19
mongold undur torguuli bval tsegtsernee hugshin um bhdaa geed harahaar gangan huvtsas umssun usan tolgoitoi zaluu chutgur bhaar ni uur hvrdeg shv
Зочин · 2017/02/19
Энэ бол манай олооч нарын эмгэнэлт өвчин шүү ээ, хар миа бдохоо больж бусдыгаа хүндэлж сурах хээгтэйшдээ
ЗӨВ · 2017/02/18
ЗӨВ ДЭМЖИЖ БАЙНА МӨН ХӨДӨӨ ЯВЖ БАЙХАД ХОЛЫН ГЭРЛЭЭ ШИЛЖҮҮЛДЭГГҮЙ ЖОЛООЧ НАРЫГ ТОРГОЖ ЭРХИЙГ НЬ ХАСАХ ҮҮНЭЭС ОЛЖ ОСОЛ ИХ ГАРДАГ ХӨДӨӨ ЗАМД ЖОЛООЧ НАР ХОЛЫН ГЭРЛЭЭ ШИЛЖҮҮЛЭХГҮЙГЭЭР МАШИНТАЙ ЗӨРЖ БАЙГААД НҮД НЬ ГЯЛБААД ОСОЛ ГАРДАГ????????????????????????????????????????????????????????