цаг агаарын урьдчилсан мэдээ
2013/11/14
2013 оны 11 дүгээр сарын 15-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Ихэнх нутгаар үүлэрхэг. Зарим газраар бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, говь талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хүрэн бэлчир, Дархадын хотгор, Идэр, Тэс, Хараа, Ерөө, Туул голын сав газраар 7-12 градус хүйтэн, говийн бүсийн өмнөд хэсгээр 0-5 градус дулаан, бусад нутгаар 2-7 градус хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ:Үүлэрхэг. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 5-7 градус хүйтэн байна.
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 12 градус хүйтэн, харьцангуй чийг 83 хувь, агаарын даралт 866 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.