цаг агаарын урьдчилсан мэдээ
2013/11/15
2013 оны 11 дүгээр сарын 16-ны 08 цагаас 20 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ:
Нутгийн зүүн хойд хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй.. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Хүрэн бэлчир, Дархадын хотгор, Идэр, Тэс, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Халх голын сав газраар 5-10 градус хүйтэн, Эхийн голын Баянбүрд орчмоор 3-8 градус дулаан, Алтайн уулс, Их нууруудын хотгор, говийн бүсийн өмнөд хэсгээр 1 градус хүйтнээс 4 градус дулаан, бусад нутгаар 1-6 градус хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 4-6 градус хүйтэн байна.
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 14 градус хүйтэн, харьцангуй чийг 86 хувь, агаарын даралт 873 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.