Ээжийнхээ үгийг дагаад найз залуугаасаа салах уу
2013/11/15
Сайн байцгаана уу та бухэндээ энэ одрийн мэнд хүргэе. Би өөрт тохиолдоод бгаа нэгэн асуудлынхаа талаар та бүхнээс зөвлөгөө авах гэсэн юмаа. Би одоо 3 курс сураад л явж бгаа энгийн нэгэн оюутан.
Нэгэн залуутай үерхээд 3, 4 жилийг ардаа үлдээж бн. Одоо надад тулгамдаад бгаа асудал бол миний нз залуу бид 2т тохиолдоод бгаа асуудал юм бгаан. Бид 2 хамт амьдарна л гэж энэ хэдэн жилийг ардаа үлдээж бн гэтэл саяханаас ээж тэр залуугаасаа сал гээд байх юм. Гол учир нь тэр залуугийн ажил мэргэжил нь ээжид таалагдахгүй байгаа юм. Салаад тэрнээс өндөр мэдлэг боловсролтой залуутай найзал гээд байх юм. Энэ хугацаанд бид 2 бие биендээ маш их дассан салах байтугай уулзахгүй ганц хонохоор л хэцүү бдаг. Би салмааргүй байдаг, ээж сал өөр залуутай танилц гээд байх юм. Яавал дээр вэ. Хосуудад мууудалцах үе байлгүй л яахав тэглээ гээд буцаад л эвлэрчихнэ, сална гэдэг хэцүү бнаа яаж салахав дээ, аль эсвэл ээжийнхээ хүссэнээр өөрийгөө хүчлээд салах уу.
Эх хүн л болсон хойно охиндоо санаа нь зовж байгаа байлгүй дээ сайхан амьдараасай гэсэндээ л тэгж байгаа, тэгтэл би салж чадахгүй юм шиг байна, найз залуудаа энэ асуудлыг хэлэхгүйгээр өөрөө шийдэх гээд л хичээж байгаа. Хэлмээргүй байх юм өөрийхөөрөө явах уу ээжийнхээ санааг дагах уу хэдэн жил үерхсэн сална гэдэг амар асуудал бишээ тэр минь даруухан илүү дутуу зангүй өөрийхөө амьдралаа аваад явах чадвартай энгийн л нэгэн залуу нүдэнд дулаахан залуу түүнд маш их дассан их хайртай явал дээр вээ яаж шийдэх вээ? хамтдаа баймаар байх юм яах вээ? та бүхэн санал бодлоо хэлээч