Талбайд жагссан эмэгтэйчүүдийг тус бүр 50 000 төгрөгөөр торгох шийдвэр гарлаа
2017/03/14
Дөнгөж сая Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Сүхбаатарын талбай дээр хагас нүцгэн жагссан эмэгтэйчүүдийг шүүх хурал боллоо. 10:00 цагт эхэлсэн шүүх хурал 11:40 цагт завсарласан. Улмаар шүүхээс Б.Болор-Эрдэнэ нарыг зөвшөөрөлгүй жагсаал цуглаан зохион байгуулсан гэж үзэн тус бүрд нь 50 000 төгрөгөөр торгохоор болжээ.
Энэхүү шийдвэрийг Б.Болор-Эрдэнэ хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул давж заалдахаа мэдэгдлээ. Тэрбээр “Бид шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Бид буруу юм хийгээгүй. Бид 50 000 төгрөг төлөх шаардлагагүй. Оффшорчдын мөнгийг олж ирэх ёстой. Яагаад үнэн үг хэлсэн гурван эмэгтэйг торгож байгаа юм. Бид нар өгч чадахгүй” гэв.
-
1
-
2
Зочин · 2017/03/15
Очиж очиж эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалдаг ганц өдөр нь торгоод байхдаа яадаг юм бэ. Ямар тэнэг шүүгчид вэ. Хүний арьс нөмөрсөн чононууд юм аа энэ шүүгч нар
Эх · 2017/03/15
Ямар дарангуйлал вэ! Энэ эмэгтэйчүүд одоогийн нийгэмд болохгүй, бүтэхгүй бүхний төлөө өөрсдийгөө золиосолж, их том зориг бидний өмнөөс гаргалаа... Эрхэм Элбэгдорж болон төрийн түшээд та нар юу хэлэх гд байгааг нь сонсооч. Шүүж, боомилохын оронд... Дэмжиж байна шүү! Бүсгүйдээ
зочин · 2017/03/15
Элбэгдоржийн бууны ноход болсон ялзарсан шүүгчдийг бүгдийг хөөн зайлуулах цаг одоохон болох нь. Одоогийн шүүгчдийг нэгийг ч үлдээлгүй хөөж, шинэ залуу шүүгчдийг гаргацгаая
зочин · 2017/03/14
Шүүгчид болио !!!
иргэн · 2017/03/14
Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр гэдгийг лонх задалж закуска иддэг өдөр гээд ойлгочихсон шүүгчид хөөрхия
zz · 2017/03/14
hogiin avilgach shuugchid hogiin mongoloos uur haana ch baihgui
зочин · 2017/03/14
ягаад монголын эмэгтэйчүүд гэхээр номхон бх естой хүний эрхийг зөрчиж бгаа юм биш үү ягаад үгээ хэлж болохгүй гэж хууль цагдаагийнхаа ард түмнээ аюулаас хамгаалах естойгоо мартаад авилгачдаас биднийг хамгаалаад хэрэггүйэ хийх естойгоо хийж үз
Нямка · 2017/03/14
Ахиад жагас та нарын зөв торгуулыг нь хуваалцая даансаа тавь
зочин · 2017/03/14
Өөрсдийнхөө бүрэн эрхийн өдрөөр төр засагтаа нилээн ууртайгаар үгээ хэлээ л биз. Ер нь үнэн шүү дээ. Энэ шүүх, цагдаа, АТГ хэний төлөө ажилладаг юм бэ. Цалин, хангамж нь татвар төлөгчдийн мөнгөнөөс л гардаг баймаар.
Зочин · 2017/03/14
Монголын шүүх цагдаа оффшорчдын төлөө ажилладаг нь нотлогдож байнаа гэж