АН-ынхан Р.Амаржаргалыг УИХ-ын гишүүнээр үлдээх сонирхолтой байна
2013/11/17
УИХ-ын гишүүн Р.Амаржаргал “УИХ-ын тухай” хуулийг үндэслэн өөрийн хүсэлтээр УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөх өргөдлийг УИХ-ын даргад өгсөн билээ. Түүний энэхүү өргөдлийг хүлээн авах эсэхийг намын бүлэг улсын төсөв хэлэлцээд дуусах хүртэл хойшлуулаад байсан. Тэгвэл энэ асуудлыг өнөөдөр АН-ын бүлгийн хуралдаан дээр хэлэлцсэн байна. Улмаар Р.Амаржаргалын УИХ-ын гишүүнээс татгалзах саналыг хүлээн авахгүй байхаар болжээ. Тэд энэхүү байр сууриа Төрийн байгуулалтын байнгын хороо болон УИХ-ын нэгдсэн чуулган дээр баримтлах гэнэ.
Харин Р.Амаржаргалыг УИХ-ын гишүүнээс чөлөөлөх асуудлыг Төрийн байгуулалтын байнгын хороо, УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэх юм.
А.Баярмаа