Хүүхдийн 2-р эмнэлгийн зүүн талд байрлах “Хүннү” зочид буудлын урд замын гуравдугаар эгнээнд явж байсан “Приус”-т дайруулан амиа алдсан бичлэг олон нийтийн сүлжээгээр цацагдаж, эхэлж мөргөсөн машиныг эрэн сурвалжилж байсан билээ.

“Тоёота Кроун” маркийн автомашины жолооч О уг хэргийг үйлдээд ослын газрыг орхин явжээ. Тэрбээр цагдаагийнханд “Баянцээлээс Толгойт руу явж байсан юм. Сэлбийн гүүр дөнгөж өнгөрөөд байтал замын хаалт сараалжтай хэсгээс хүн гарч ирэхэд нь мөргөхгүйн тулд тоормослон зүүн гар тийш дарж зогссон. Огцом тооромслосноос болж хүүхэд маань машины урд салоныг мөргөж уйлсан. Гэтэл хажуу талаас приус орж ирээд тэр хүнийг мөргөчихсөн. Цонхоор хараад би мөргөөгүй учраас, бас хүүхэд маань уйлаад байхаар нь яваад өгсөн. Харанхуй үед гэрлээ шилжүүлж, хурдаа тохируулж явахыг сануулъя гэсэн байна. Түүнийг 15-наас хойш эрэн сурвалжилж байсан бөгөөд өчигдөр л олж тогтоожээ.