Дүрмээ батлуулж чадаагүй С.Эрдэнийн АН-д хийх шинэчлэл нурлаа
2017/03/17
Мордохын хазгай гэж айхтар үг бий. Ардын үгэндяаж ийгээд үнэний хувь ихээхэн оршсон байдаг.
Энэ оны нэгдүгээр сарын сүүлчээр болсон АН-ындаргын сунгааны дүн гарсны дараа мөн ч олонхүний амнаас “...Илбэдчихлээ” гэсэн үг сонсожбайв. Муухай үг шүү, энэ.
АН-ын гишүүдийн санал өгдөг өдөр мөнгөтараагаад л, түүнийг нь баримтжуулсан бичлэгцахим сүлжээгээр дуулиан шуугиан тариад сүйдболж байв. Гэсэн ч мөнгө тараалгасан гэхС.Эрдэнэ АН-ын дарга болж, энэ намын олонхгишүүд илбэ үзсэн нь энэ.
Түүнээс хойш ч яав даа гэмээр үйл явдлууд арараасаа цуварсан. Намынхаа тамгыг авчамжаагүй байхад нь эрх баригч намын даргаМ.Энхболд хүлээн авч баяр хүргэн, мөнгөн аягахадагтай бэлэглэсэн. Бас л сонин үзэгдэл. Үнэнхэрэгтээ, намынхантайгаа ч ялалтын хундагаатогтоож, гар хөлөө барилцаж амжаагүй байж эрхбаригч намын даргын урилгаар яваад оччихдогнь сонин гэхээсээ хачин юм.
Ингээд С.Эрдэнэ дарга ажилдаа орлоо. Намынхнаа нааш нь эргүүлэх гарцаагүй сайнхувилбар гэж үзээд Хүүхдийн парк түшүүлэнбарьсан “Шонхор тауэр”-аа намдаа бэлэглэлээ. Бэлэглэлээ ч гэж, С.Эрдэнэ намын даргаасаабуухад энэ нам байргүй болох хувилбар. Тэрбуулаа л бол “...Гар” л гэнэ. Ядаж байхад “Шонхор тауэр”-ын боссон түүх их маапаантай. Үндсэндээ дарга байхдаа намдаа ийн ашиглуулжбайгаа нь мөнгө угаахтай яг адилхан юм. АН энэбайранд байж байгаад гарсны дараа “Шонхортауэр”-ыг хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийннэрээр босгосон юм гэж бараг хэлэхгүй дээ. АН-ын хуучин байр л гэнэ. Энэ үйлдэл нь мөнгөугаахтай тун төстэй байгаа биз. За, энэ ч яахав.
АН-ын түүхэнд сайн, муу олон л дарга байсан. Тэр хэрээрээ алдаа оноотой, зэмлэл шүүмжлэл ч ихээхэн сонсдог байв. Харин тэд айдаг даргатай байж үзсэнэсэхийг мэдэхгүй юм. Юутай ч АН-ынхан С.Эрдэнэ даргаасаа маш их айж байгааг энэ намд өнгөрсөн өдрүүдэдболсон үйл явдлууд нотолж байна.
Энэ намын Дотоод сонгуулийн хороо гэдэг татварын алба шиг газар бий болсон талаар гишүүд нь хэд хоног амхуурайгүй ярилаа. С.Эрдэнэ дарга болон эрх мэдлээ хэтрүүлсэн энэ нэгжийн удаа дараа явуулж байгаа үйлажиллагаанд гишүүд нь тун дургүй байгаагаа илэрхийлсэн. Дотоод сонгуулийн хороо нь бүртгэл явагдаж дуусаагүйбайхад хураамж нэртэй цоо шинэ татварыг өөр дансанд төвлөрүүлсэн гэнэ. Ер нь АН-ын дотоод сонгуульдоролцох хүсэлтэй гишүүд нь татвар, хураамж төлөх хэрэгтэй болсон л доо. Хамгийн ноцтой нь авч байгаа татвархураамж, дэнчингийн хэмжээ маш өндөр байгаа. Өмнө нь АН-ын ҮЗХ-нд нэр дэвшихэд нэг сая төгрөгний дэнчинтөлдөг байсан.
АН-ын шинэ удирдлагуудын тогтоосноор Үндсэн бодлогын хорооны гишүүн болохоор нэр дэвшигчийн сонгуулийнхураамж 3 000 000, дэнчин 3 000 000, нийлээд 6 000 000 төгрөг, Нийслэлийн намын даргад нэр дэвшигчийнсонгуулийн хураамж 90 сая, Аймгийн намын даргад нэр дэвшигч 15 сая, Дүүргийн намын даргад нэр дэвшигч 20 сая, нэр бүхий гурван дүүргийнх 10 сая, Сумын намын хорооны даргад нэр дэвшигч 200 мянган төгрөгийн хураамжтөлнө. Мөн Нийслэлийн намын хорооны гишүүн болоход хураамж 1.5 сая, дэнчин 1.5, нийлээд гурван сая, Аймгийн намын хорооны гишүүний хураамж 50 мянга, дэнчин 120 мянга, нийлээд 170 мянга, Дүүргийн намынхорооны гишүүний хураамж 250 мянга, дэнчин 500 мянга, нийлээд 750 мянга, нэр бүхий дүүргүүдэд намынхорооны гишүүн болно гэвэл хураамж 50 мянга, дэнчин 120 мянга, сумын намын хорооны гишүүнд нэр дэвшиххураамж 12 мянга, дэнчин 12 мянга, нийлээд 24 мянган төгрөг болно. АН-ынхан энэхүү хураамж, дэнчингийн мөнгөгэж нийт 10 322 016 000 /Арван тэрбум гурван зуун хорин хоёр сая арван зургаан мянга/ төгрөг цуглуулна гэжтооцжээ.
Энэ сарын 7-ннос эхлээд хэд, хэдэн удаа АН-ынгишүүд даргадаа шаардлага хүргүүлсэн. Харамсалтай нь Ерөнхийлөчгийн Тамгын газрындарга асан Пунцагийн Цагаанаас өөр ил гараадшаардсан хүн нэг ч байхгүй. Байсгээд л АН-ынэмэгтэй гишүүд, эсвэл АН-ын гишүүд гэсэн эзэнбиегүй мэдэгдэл хэвлэлээр тараад эхэлнэ. Энэюуг хэлээд байна гэвэл АН-ынхан С.Эрдэнэдаргаасаа айгаад байгааг хэлж байгаа юм.
Тэрчлэн АН-ын дотоод сонгуульд нэрдэвшигчдийг бүртгэх бүртгэлийн ажиллагаагуравдугаар сарын 13-ны өдрийн 16:00 цагаардуусгавар болно гэж зарлаад байсан юм.
Гэвч нийтээр тэмдэглэх баярын өдөр, амралтынөдрүүд бүртгэлийн үйл явцтай давхцаж таарсаннь зарим нэр дэвшигчийг бичиг баримтынбүрдлээ хангах, дэнчин, хураамжаа төлөхөдхүндрэл учруулсан талаар Дотоод сонгуулийнхороонд нь санал, хүсэлт ирсний улмаас нэрдэвшигчдийг бүртгэх хугацааг энэ сарын 15-ныгхүртэл сунгасан юм. Эхний тов болох 13-ныөдрийн 15:00 цагийн байдлаар АН-ын Хуульдүрмийн бодлогын газрын Гишүүнчлэлбүртгэлийн албанаас Үндэсний бодлогынхороонд өрсөлдөхөөр 620 хүн лавлагаа авчээ. Тэднээс материалаа бүрдүүлж татвараа төлж, нэр дэвших эрхээ авсан 374 хүн байгаа юмбайна. Аймаг, дүүргийн намын хорооны даргын 25 суудалд өрсөлдөхөөр 38 хүн бүртгүүлж, дэнчин, хураамжаа төлсөн байна. Харин Нийслэлийн намын хорооны даргадөрсөлдөхөөр Сүхбаатар дүүргийн АН-ынхорооны дарга Д.Баттулга, УИХ-ын гишүүн асанШ.Түвдэндорж нар бүртгүүлжээ. Ийн АН-ындансанд энэ сарын 15 гэхэд 10 гаруй тэрбумтөгрөг төвлөрсөн байна. Харин тэр өдөрхуралдсан Дээд шүүхийн хуралдаанаас туснамын дүрэмд оруулсан нэмэлт өөрчлөлтийнталаар ирүүлсэн баримтууд нь Улс төрийннамын тухай хууль болон уг намын дүрэмдзаасан шаардлагыг хангаагүй байна гэж үзэж, энэ талаар гаргасан хүсэлтийг хүлээн авахаастатгалзаж шийдвэрлэв. Харин Үндсэн хууль, Улстөрийн намын тухай болон бусад хуульд нийцэжбайна хэмээн үзэж, АН-ын даргаар С.Эрдэнийгсонгосныг бүртгэсэн юм. Товчхондоо даргыг ньбүртгээд дүрмийг нь хууль бус гэв.
Эх сурвалжийн мэдээллээр бол Дээд шүүх АН-ындүрмийг хууль бус гэж үзсэн ч гишүүд нь Үндсэн бодлогын хороо, Аймаг, дүүргийн намын хорооны дарга, намынхорооны гишүүнд нэрээ дэвшүүлэхээр хураамж, дэнчингээ төлсөөр л байжээ. Энэ бас л анхаарал татаж байгааюм.
Тэд С.Эрдэнэ даргаасаа айж байгаа юм. Учир нь Дээд шүүхийн шийдвэр гарсан ч С.Эрдэнэ дараа нь ямар чнугалаа гаргаж магадгүй. Түүнээс нь болоод хоцорчихвол юу ч үгүй хоцорно гэсэн цор ганц зорилгоор мөнгөөбариад нам руугаа гүйсэн байгаа юм. Ер нь бол шүүхийн шийдвэр гарчихаад байхад ийн мөнгө төгрөг төлсөн ньС.Эрдэнэ даргадаа маш итгэдэгтээ юм уу, С.Эрдэнэ даргыгаа шүүхээс том гэж бодсон хэрэг огтоос биш. Харинтүүнийг яаж ч магадгүй гэж айсных юм.
Шүүхийн шийдвэрийн дараа АН-ын удирдлагууд хэвлэлийн хурал зарлаж “...Намын дотоод ажилд шүүх оролцожхутгалдлаа” гэж мэдэгдэв. Харин энэ цаг үед АН-ын дансанд “хууль бус”-аар 10 гаруй тэрбум төгрөг орсон байгаа. Цаашид яах вэ. Энэ бол яахын аргагүй тавигдах асуулт. АН-ын жирийн гишүүн байтугай С.Эрдэнэ дарга ч ингэжтолгойгоо шааж байгаа.
Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураахад хоёр сар гаруй, нэр дэвшигчээ тодруулахад сар гаруйхны хугацааүлдээд байдаг. Нам нь урагш алхаж шинэчлэгдэх байтугай “ухардаг”-таа хийчихээд нам зосчихсон. Үнэндээөнгөрсөн хэдэн сард ярьсан шинэчлэл гээч энэ дүрмээр л халхлагдан гишүүдийнх нь тархинд сууж байлаа. Түүнээс биш намын дарга нь хуучин, нөгөө л С.Эрдэнэ шүү дээ. Одоо хуучин дүрэмтэй, хуучин бууны хугархайгаарудирдуулсан АН Ерөнхийлөгчийн сонгуулийг чухам ямраар харвал зохих вэ.
Хэд, хэдэн хүний нэр яригдпаад л байгаа. Гэхдээ яриад байсан намын дотоод сонгууль явуулж сунгаа хийх нь Дээдшүүхийн шийдвэрээр боломжгүй болчихов уу, яав. Юутай ч цаг нь тулсан, нам эмх замбараа, хөл толгойгүй болжбуй энэ үед ганц бэлэн кандитатаа л АН Ерөнхийлөгчийн сонгуульд сойхоос өөр аргагүй болчих шиг боллоо. Намын даргын сунгаанд С.Эрдэнийн дараах олон саналыг зулгаасан Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг л АН-ыннайдвар болж өрсөлдөх болох нээ, янз нь.
Уг нь энэ нам өнөөдөр ийм явах ёсгүй юм. Хэдхэн сарын өмнө төрийн эрх барьж байсан улс төрийн хүчин юм шүү дээ. Дээрээс нь 2016 оны сонгуулиар эрх баригчдын дараа орох олон суудлыг авсан, одоо УИХ-д бүлэгтэй. Түүх яривал ардчиллыг үүсгэн байгуулагчдын байгуулсан таван намыг нэгтгэсэн их айл юм. Энэ утгаараа өнөөдөр УИХ-д 65 суудалтай занхайж яваа МАН-ын ганц шилбүүр, ухамсрын шанаа өгдөг сөрөг хүчин байх учиртай юм. Тэр ч бүр даший шог. Тэр талаар ярилт ч үгүй. Харин одоо илбэ үзүүлдэггүй л юм бол энэ намыг сэргээхэд ихээхэн хэцүү болсон бололтой.
Зочин · 2017/03/18
27-жилийн дараа ардчилал гээч системийг харахад зөв шудрага улсаа гэсэн сэтгэлтэй хүмүүс байсан бол хэрэгтэй ч юм шиг МАНАЙХ ШИГ улс орноо боддоггүй АМИН ХУВЬ АШИГ ХОНЖОО БОДДОГ уулаа УЛСАА зарж мэдэх хүмүүст ЭНЭ систем хэрэггүй бололтой
Зочин · 2017/03/18
Луйварчин эрдэнээг солих хэрэгтэй
зочин · 2017/03/17
сөнөж байгаа нь энэ
Зочин · 2017/03/17
ОЮУНГЭРЭЛ ИИМ ТЭНЭГ БАИСАН ЮМ УУ УИХ ДЭМЖИЖ БАИСАНДАА ХАРАМСАЖ БАИНА
Ц.Мягаа · 2017/03/17
АН ингээд сөхрөх гэж үү? Бүх юмыг мөнгөөр үнэлэх гэж хэт их шунасны гор л энэ байх. АН-ын гишүүд мөн ч их баян улсууд юмаа. Яаж тэр их мөнгөө цуглуулсан нь сонин байна. АТГ анзаар л байгаа байхдаа. Би бүх насаараа төрийн албанд гайгүй цалинтай ажил хийсэн хүн. Гэхдээ хадгаламж үүсгэж багахан ч болов мөнгө хуримтлуулах боломж маш бага магадлалтайг мэдэрсэн хүн. Одоо надад ганц зуу гаруй мян. төгрөг л байдаг юм. АН-ынхан тийм олон бизнес эрхлэгчтэй юм уу? Магнай, Батзандан гээд л бизнес эрхэлж байгаа нь мэдэгдэхгүй нөхөд хүртэл олон саяыг гаргаад л байх юм. Яаж, ямар аргаар мөнгөждөг байнаа. Үүнд ихээхэн туршлага байгаа бололтой. Ядарсан ард олондоо энэ аргаа зөвлөмж болгож болохгүй гэж үү. Шударга байцгаая л даа гэж МУ-ын Ерөнхийлөгч мөн ч олон удаа хашгирсан даа. Даан ч намынхан нь ч биелүүлэхгүй юм даа. Сонирхолтой байгаа биз.
шаабар · 2017/03/17
Гарц олдох л байлгүй дээ. Бүр болохгүй бол хуучин дүрмээрээ Их хурлаа яаралтай зарлан хуралдуулаад болохгүй байгаа зүйлээ батлаж болно. Хуучин ҮЗХ -ээ хуралдуулсан ч яагаад болохгүй гэж. Хууль мэддэг гишүүд хамтарч зөвлөлдөөд нэг гарц олж л таарна. Ерөнхийлөгчийн сонгууль хүртэл хэд ч хуралдах зай байна даа