УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар өнөөдөр Олон улсын харилцааны чиглэлээр суралцдаг оюутнуудтай санал солилцож, зөвлөлдөх уулзалт хийлээ.

Тэрээр Олон улсын харилцааны үүсэл хөгжил, онцлог, ач холбогдол зэргийн талаар оюутнуудтай ярилцахдаа “Олон улсын харилцааг үнэт чанар талаас нь харах хэрэгтэй.

Энэ харилцаа бол энгийн иргэдийн амьдралын байдалд ч их нөлөөлдөг. Гадаадын улс орнуудтай харилцахдаа аль болох найрсаг, өөрийн орны эрх ашигт ашигтайгаар, харилцан ойлголцож халицах ёстой байдаг. Үнэнч шударга, нээлттэй харилцаа эргээд хөрөнгө оруулалт, харилцан хамтын ажиллагааны амжилттай эхлэл болж чаддаг” зэргийг онцолж байв. Оюутнууд нээлттэй уулзалтанд оролцож, өөрийн өөрийн сонирхсон асуултандаа ч хариулт авсан юм.

 

Н.Ганаа