Нийслэлийн прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих Нэгдүгээр хэлтсийн хяналтын прокурор Б.Батжаргал: 

 

-Хэрэг гарсан өдөр Д.Булганаас тайлбар авч, хохирогчоор тогтоогоод явсан байдаг. Харин мөрдөн байцаалтын явцад С.Баяр, С.Оюун нарыг хохирогчоор тогтоосон. Нотлох баримтуудыг авч үзээд, Б.Булганыг хэрэгт холбогдуулан, сэжигтнээр тооцож, шалгасан. Тухайн үед өгч байсан гэрчүүдийн мэдүүлгээр төөрөгдүүлсэн, нуусан, эргэлзээтэй зүйл байсан, түүнийг сэжиглэн шалгах үндэслэл бүхий баримт тогтоогдсон учраас сэжигтнээр тооцон, шалгаж байсан. Дараа нь Ажлын хэсгээс Б.Булганыг сэжигтнээр тооцон, мөрдөн байцаалтын ажиллагаанд саад учруулж болзошгүй гэсэн үндэслэлээр цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авч шалгасан. Хэрэгт авагдсан баримтуудаар түүнийг яллагдагчаар татан шалгах үндэслэл байсан учраас шалгасан. Харин түүний гэм бурууг шүүхээр хэлэлцүүлэх хэмжээний нотлох баримт бүрэн цуглараагүй учраас Б.Булганд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, шийдвэрлэсэн.

 

Захиалагчийг шалгах мөрдөн байцаалтын ажиллагааны явцад Б.Булган хэн ч болж болно.

830142 гэсэн дугаартай хэргээс мөрдөн байцаалтын ажиллагааны явцад хэрэг хийснийг тогтоож, ял шийтгэл оноосон. Гэтэл захиалагч гэх хүмүүсийг тогтоох, нотлох баримтуудыг шалгах шаардлага байгаа учраас Ажлын хэсэг үргэлжлүүлэн, захиалагчийн хэргийг шалгах үйл ажиллагааг явуулж байна. Өөрөөр хэлбэл, Т.Содномдаржаа, Т.Чимгээ, Ц.Амгаланбаатар нарын хэрэг хийсэн нь тогтоогдсон, харин тусгаарласан шалгаж байгаа хэрэг дутуу, бүрэн нотлогдоогүй учраас захиалагчийн хэргийг тусад нь шалгаж байгаа.

 

прокурор.мн сайтад нийтлэгдсэн ярилцлагаас...