С.УЯНГА

Монгол Улс Олон улсын валютын сантай хэлэлцээрхийсний дагуу 2017 оны төсвийн тодотголыгөнгөрсөн баасан гаригт  Их хурлын даргад өргөнбарив. Төсвийн тодотгол болон цаг үеийн асуудлаарСангийн сайд Б.Чойжилсүрэнтэй ярилцлаа.

 

-Монгол Улсын эдийн засгийн нөхцөл сайжирч байнауу. Эдийн засгийг солонгоруулахад ямар арга хэмжээавч ажиллаж байна вэ?

- Эдийн засгийн бүтэц хангалттай төвшинд байхгүйгээсвалютын хомс­долд орж өрийн дарам­тад орох нөхцөлөн­дөр байгаа. Олон ул­сын валютын сантай урьд­чилсанбайдлаар хөтөл­бөрөө тохирсон. Эдийн засаг хүндэрлээгээд байнга валютын сангаас дэмжлэг авч хөгжинө гэжбайхгүй. Тиймээс эхний ээлжинд эдийн засгийн бүтцээөөрчлөх шаардлагатай. Эдийн засгаа солонгоруулахынтулд уул уурхайн бус экспортыг дэмжихээс өөр аргагүй. Энэ бодлогыг цогцоор нь хэрэгжүүлж эхэлж байна. Эхнийээлжинд Дэлхийн банктай хамтраад экспортыг дэм­жих төслийг хэрэгжүүлж байна. Дэлхийн банк­тай хамтраад 20 орчим сая.ам доллараар санхүү­жүүлнэ. Үүний есөн сая ам.дол­лараар нь экспортын даат­галын бүтээгдэхүүн бийболгоно. Аж ахуйн нэгжүүдэд юу дутагдаж байгааг судална. Гадаад зах зээлд гарахад нь чадавхийн дэмжлэгүзүүлэх юм. Үр дүнг урьдчилж хэлэхэд хэцүү. Гэхдээ хичээж байна. Ямар ч бүтээгдэхүүн хамаагүй экспорт хийжбайгаа бүх аж ахуйн нэгжүүдийг дэмжинэ. Бизнес эрхлэгчдийг Хөгжлийн банк, шинээр байгуулагдаж байгаа хөдөөаж ахуйн давхар даатгал корпораци дээр байгаа шинэ бүтэц дээр экспорт хийж болох бүх судалгааг гаргаж, нөхцөлболомж баримжаа гаргая гэсэн тооцоотой ажиллаж байна. 

-Гадаадаас авсан зээл тусламжийг аль салбарт хэрхэн зарцуулах вэ?

-Эхний ээлжинд Бүгд найрамдах Солонгос улсаас 500 орчим сая ам.дол­ларын экспортыг дэм­жих Экзим банкнызээлийг сарын өмнө ав­лаа. Голдуу хөдөө аж ахуйн салбар, жижиг дунд үйлд­вэрт зарцуулахаар ярьж байгаа. Туркулсаас 300 орчим сая ам.долларын хөн­гө­лөлттэй зээл ава­хаар тохирсон. Дөрөв­дүгээр сарын 16-нд Турк улсадҮндсэн хуулийн өөрчлөлттэй хол­боо­той үйл ажиллагаа бол­но. Үүний дараа сан­хүү­жилтын ерөнхий хэлэл­цээрхийнэ. Энэ зээлийг мөн хөдөө аж ахуйн салбарт зарцуулна. Хөдөө аж ахуйн салбарт дотоодын хэрэглээг нэмэхээсөмнө гадаад зах зээл рүү хандаж байр сууриа бэхжүүлэх ажлыг эхлүүлэхээс өөр аргагүй.

-Төсвийн тодотголд ямар асуудлуудыг голчлон тусгасан бэ?

-УИХ-аар өнгөрсөн оны арваннэгдүгээр сард  батлагдсан “Эдийн засгийг сэргээх хөтөлбөр”-ийн хэрэгжилтийгдэмжих, төсвийн нэгдмэл, тэнц­вэртэй байдлыг хангах, сахилга батыг чангатгах, төсвийн алдагдлыг үе шаттайбууруулах замаар өрийн тогтвортой байдлыг бүрдүүлэх зорилгоор Олон Улсын Вальютын Сангийн “Өргөтгөсөнсанхүүжилтийн хөтөл­бөр”-ийг хэрэгжүүлэх бодлогын арга хэмжээний хүрээнд Монгол Улсын 2017 оны төсвийнтодот­голыг боловсруулсан. Тодотголын гол өөрчлөлт бол валютын сантай урьдчилсан байдлаар тохирсоннөхцлүүдийг  оруулсан. Долоон төр­лийн татварыг нэмэх, төсвийн арга хэмжээ ба зардлын тал дээр наймантөрлийн арга хэмжээ авч хэрэгжүүлэх зорилтуудыг  тусгасан. Төсвийн урсгал зарлагыг бууруулахдаа нийгмийнхаламжийн зардлыг хүн амын орлого багатай зорилтот бүлэгт чиглүүлэх, хүн ам зүйн бүтэц, хууль тогтоомжийнөөрчлөлтийн улмаас төсөвт үүссэн зардлын ачааллыг бууруулах, тэт­гэврийн тогтолцоог шинэчлэх, цалин хөлсийгтөсвийн боломжтой уялдуулах, зардлын үр ашгийг нэмэгдүүлэх зарчмыг баримтлана. Эм, эмнэлгийн хэрэгслийнхудалдан авалтын үр ашгийг сайжруулах, тэтгэвэрт гарах насны доод хязгаарыг хүн ам зүйн насны бүтцэд орж буйөөрчлөлттэй уялдуулан урт хугацаанд аажмаар нэмэгдүүлэх, ахмад настны хөдөлмөр эрхлэлтийг дэмжинэ. .Мөнэдийн засгийн идэвхжлийг дэмжих, иргэдийг ажлын байраар хангах зорилгоор жижиг дунд үйлдвэрлэлийгнэмэгдүүлэх, хөдөө аж ахуйн салбарт мах, сүүний анхдугаар аяныг эхлүүлэх, Атрын III аяныг үргэлжлүүлэх аргахэмжээг эхлүүлнэ. Төсөвт тусгасан арга хэмжээнүүдийг хэрэгжүүлснээр төсвийн тэнцвэржүүлсэн орлого зургаантэрбум төгрөг буюу Дотоодын нийт бүтээгдэхүүний 23.1 хувь, зарлага 8.7 тэрбум төгрөг буюу дотоодын нийтбүтээгдэхүүний 33.7 хувь, нийт алдагдал 2.7 тэрбум төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 10.6 хувьтайтэнцэнэ.

-Алдагдлыг 2.7 тэр­бумаар баталсан нь өмнөх төс­вөөс давсан байсан. Шалтгаан нь юу вэ?

-Одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа Төсвийн тухай хуулиар бол төсвийн алдагдлыг 9.1 хувьтай батлуулсан. Энэудаагийн валютын сантай тохирсон хөтөлбөрөөр бол төсвийн алдагдлыг бага зэрэг нэмэгдүүлсэн. Гол шалтгаан ньипотекийн зээл Монголбанкин дээр байсныг үндсэн төлбөрөөс орж ирж байгаа хүүгийн төлбөрийн 110 тэрбумыг  төсөв дээр аваад төсвийн зарлага талд бүртгэж байгаа учраас 10.6 хувьтай болж байгаа. Хоёрдугаарт, валютынсантай хөтөлбөр тохирохдоо эдийн засгийн өнгөрсөн жилийн 15.3 хувьтай алдагдлыг зургаан хувиар огцомбууруулахаар эдийн засгийн өсөлт хурдтай саарах магадлалтай учраас алгуур бууруулъя гэдгийг аль аль талдааойлголцсон.

-Татвар нэмэх асуудал Их хурал дээр дэмжигдэх болов уу. Төсөвт ямархуу байдлаар суусан бэ?

- Долоон төрлийн татварыг нэмэгдүүлэх саналыг төсөвт оруулсан. Улсын Их Хурал Засгийн газрын өргөн барьсанхувилбарыг дэмжинэ гэж итгэж байгаа. Архи, тамхины онцгой албан татвар, импортын там­хины гаалийн албан тат­варыг нэмэгдүүлэх, авто­бензин, дизелийн түлш­ний онцгой ал­бан татварыг хуульд заа­сан хязгаарт багтааннэмэг­дүүлэхээр тусгасан. Мөн сууд­лын автомашины онцгой албан татварыг нэмэгдүүлэх, хувь хүний орлогыналбан татварыг шатлалтай болгох, хадга­ламжийн хүүгийн орлогод татвар ногдуулж эхлэх, нийгмийн даат­галынсан­гийн шимт­гэлийг нэмэгдүүлэх арга хэмжээг авахаар заасан.

-Төсвийн зарлагыг нэмэгдүүлэхэд нөлөөлөх зарим хуулийг буцаахаар тодотголд тусгасан байсан. Тухайлбал, ямар хуулийг буцаах вэ?

-Төсвийн зарлагыг нэмэгдүүлэх нөлөөлөл бүхий шинээр батлагдсан зарим хуулийг буцаан өөрчлөх зэрэг арга хэм­жээг авахаар төлөвлөсөн. Цэргийн албан хаагчийн эрхзүйн байдлын тухай хууль оны дараахан батлагдсан. Энэхуулийн зарим нэг зүйл заалтуудаар төсвийн зардлыг жилдээ 50 орчим тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэх юм. Цэргийналбан хаагчдыг төрөөс орон сууцаар хангана, эсвэл түрээсийн төлбөрийг төр хариуцна гэх мэт заалтуудыг 2017, 2018 онд төсвийн нөхцөл боломжтойгоо уялдуулаад буцаахаас өөр аргагүй  боллоо.

-Хүүхдийн мөнгийг ирээдүйд нөхөн олгохгүй гэж тусгасан. Хүүхдийн мөнгийг танахгүй байх боломжбайгаагүй гэж үү?

-Хүүхдийн мөнгийг зөвхөн зорилтот бүлэгт олгох, ирээдүйд нөхөн олгохгүй байх заалтыг оруулсан. Уг нь хүчинтөгөлдөр мөрдөгдөж байгаа хуулиар 2019 оноос хүүхдийн мөнгийг 40 хувьд нь нөхөж олгоно. Үлдсэн 60 хувьд ньбэлэн олгоно гэсэн шийдвэрийг валютын сантай хөтөлбөрт тохирох явцад урьдчилсан нөхцөл болгоод 60 хувьд өгчбайгаагаа багасгаж зорилтот бүлэг болох 40 хувьд нь болгох. Үлдсэн 20 хувийн хэмнэлтийн мөнгийг зорилтотбүлгийн хүүхдүүдэд хоолны талон хэлбэрээр олгох юм. Эдийн засгийн хүндрэлд зорилтот бүлгийг бага хамруулахбодлого барьсан.

-Төрийн албанаас чөлөөлөгдсөн хүмүүсийн оронд нөхөж томилгоо хийхгүй юм байна. Үүнийг тайлбарлахгүйюу?

-Төсөв, эдийн засгийн хүндрэлтэй энэ цаг үед төрийн албан хаагчийг цомхотгохоос зайлсхийж, харин одоо авч буйцалингийн хэмжээг 2017-2018 он дуустал хэвээр хадгалах, төрийн албанаас хууль, тогтоомжид заасан эрхийндагуу чөлөөлөгдсөн албан хаагчийн орон тоонд нөхөн томилгоо хийхийг түр хугацаанд буюу 2017-2019 он дуусталхязгаарлах заалтыг тусгасан. 2012 оны эхэнд төрийн албан хаагчдын тоо 140 мянга байсан бол 2016 оны дундүед 180 мянга давчихсан байна. Дөрвөн жилийн дотор 40 мянган хүнээр нэмэгдсэн байгаа юм. Олон улсынвалютын сангаас төрийн албан хаагчдынхаа тоог 20 хувиар цомхотго гэсэн нөхцөл тулгаж байсан. Эдийн засагхүндрэлтэй үед хүмүүсийг ажилгүй болгохгүйн дунд хэлэлцээрийн явцад тэтгэвэрт гарсан хүмүүсийн оронд хүнтоми­лохгүй байя, боловс­рол, эрүүл мэнд, онцгой байдал, цагдаагийн албанд хоёр хүн тэтгэвэрт гарахын бол нэгхүн томильё гэсэн хэлбэрээр урьдчилж тохирсон.

-Нийгмийн халамжийн хөтөлбөрүүдийг нэгтгэнэ гэхээр танана гэсэн үг үү?

-Танана гэсэн үг биш. Оновчтой, зорилтот бүлгээ онилсон, зөв болгох юм. Нууцгүй хэлэхэд, нийгмийн халамж заримбүлэгт давхцаж байгаа асуудал бий. Эдийн засгийн хүндрэлтэй үед зорилтот бүлгийн өрхөд хүнс тэжээлийндэмжлэг үзүүлэх, нийгмийн халамжийн хөтөлбөрүүдийг нэгтгэх, оновчтой болгох ажлыг үе шаттай эхлүүлнэ.

-Орлого талдаа 100-аад тэрбум төгрөгөөр буурсан үзүүлэлт байсан. Татвар нэмэгдэж байгаа мөртлөөяагаад буурсан юм бол?

-Ирээдүйн тэтгэврийн өв сангийн тухай хууль руу 300 орчим тэрбум төгрөгийг оруулж бичээд, буцаад суутгаж авна. Түүнээс төсвийн орлого буураагүй.

-Томоохон төслүүдийн хувьд төсөвт ямар байдлаар суусан байгаа вэ?

-Хөгжлийн банкны  дотоодын нийт бүтээгдэхүүний 0.6 хувь буюу ойролцоогоор 150 орчим тэрбум төгрөгтэй тэнцэххэмжээний арилжааны зээлийг төсвийн зарлага гэж үзсэн. Тиймээс 9.1 хувиас 10.1 хувь болж өссөншалтгаануудын нэг нь энэ.

-Ээлжит бус чуулган зарлах болов уу?

-Ээлжит бус чуулган зарлахгүй юм шиг. Ирэх сарын 5-нд хаврын чуулган нээлтээ хийгээд нэгдүгээр асуудлаартөсвийн тодотголыг ярина байх.

-Олон улсын валютын сангийн өгсөн  хугацаанд амжиж тодотголоо баталж чадах уу?

-Дөрөвдүгээр сарын эхний хагаст төсвийн тодотгол батлагдана гэсэн хүлээлттэй байна.

-Сүүлийн үед Тост тосон бумбын нуруунд лиценз эзэмшиж байгаа компанитай таны нэр холбогдоод байгаа?

-“Саус гоби коэл транс” гэдэг компанийн 50 хувийг би эзэмшиж байсан нь үнэн. Гэхдээ би хамт ажиллаж байсанзалуустаа өөрийнхөө хувийг шилжүүлж өгсөн.

-Засгийн газрын хуралдаанаар 153 мянган га талбайгаар багасгасан байсан. Яагаад ингэж баталсан бэ?

-Өнгөрсөн жилүүдэд сонгууль дөхсөн байсан учраас улстөржүүлээд хүмүүст таалагдахаар шийдвэр гаргасан байсан. Өмнөговийн Гурван тэс суманд одоо ажиллаж байгаа компаниудтай зэргэлдээ орд Тост Тосон бумбын нуруунаас 20-25 км зайтай байгаа. Газар дээр нь очоод үзэж болно.