Сэлэнгэ аймгийн Онцой байдлын газрын албан хаагчид Орхон голын мөсөнд цөмөрсөн автомашиныг 3 цагийн турш ажиллаж татаж гаргалаа.
Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын шуурхай дуудлагын 7036101 дугаарын утсанд 2017 оны 03 дугаар сарын 26-ны 11 цаг 30 минутанд Сүхбаатар сум Цагаан эрэг 2-р баг Нүхэн гүүрний гарам Орхон голд автомашин мөсөнд цөмөрсөн тухай дуудлагаар Эрэн хайх аврах ангийн бүлгийн дарга а/д Х.Ганхуягаар ахлуулсан 5 албан хаагч, 1 автомашинтай 11:36 цагт ангийн байрлалаас гарч 11:43 цагт дуудлага өгсөн газарт очиход Сэлэнгэ аймаг Сүхбаатар сумын 5-р багийн иргэн Г.Төмөрбаатар нь 80-20 УНЛ улсын дугаартай STAREX маркын автомашинтай Орхон голын мөсөн дээгүүр зорчиж яваад автомашин нь урд хэсгээрээ мөсөнд цөмөрч орсон байдалтай байсан бөгөөд 1 автомашинаар татаж дийлэхгүй байсан тул ГТУА-х 36-р ангийн захирагч д/х Б.Батбаяраар ахлуулсан 5 албан хаагч 2 автомашинтайгаар нэмэлтээр гарч 3 цаг ажиллан 14:26 цагт автомашиныг татан гаргаж жолооч Г.Төмөрбаатарт хүлээлгэн өгсөн байна. 

Тиймээс иргэд голын мөсөн дээгүүр зорчихгүй байж болзошгүй эрсдлээс сэргийлнэ үү.