-Г.Дэнзэн: Би эгчийн компани ялахад дэмжлэг үзүүлээрэй гэсэн-

 

ЗГХЭГ-ын тэргүүн дэд дарга, “Эрдэнэс Тавантолгой” ХХК-ийн ТУЗ-ийн дарга асан Г.Дэнзэн, Я.Батсуурь, Г.Түмэнхүү, Т.Төгсбаяр, Д.Баярмаа нарт холбогдох эрүүгийн хэргийг шүүх хурал өчигдөр хоёр дахь өдрөө үргэлжиллээ. Шүүххурлын эхний өдөр шүүгдэгч, тэдний өмгөөлөгчдийн хүсэлтээр эхэлж, шүүгдэгчдийн мэдүүлгээр үргэлжилсээр 22:30 цагийн үед завсарласан юм.

 

Г.ДЭНЗЭН ГЭРЧҮҮД ОРОЛЦУУЛАХ ХҮСЭЛТГАРГАВ

 

Шүүх хуралдааны эхэнд шүүгдэгч, өмгөөлөгч, иргэний хариуцагч нараас нийт гурван удаагийнхүсэлт гаргажээ. Тодруулбал, Г.Дэнзэнгийнөмгөөлөгч Ц.Дэлгэрням шүүх хуралдаанд гэрчЖ.Батболд, Д.Батболд нарыг оролцуулах хүсэлтгаргажээ. Шүүх бүрэлдэхүүн хүсэлтийг хэлэлцэжгэрчүүд өмнөх удаагийн шүүх хуралдаандхүрэлцэн ирсэн, шүүх хуралдааны товыгмэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээрирээгүй, гэрчүүд шүүх хуралдаанд ирээгүй ньшүүх хуралдааныг хойшлуулах үндэслэлболохгүй, өмнө нь мөрдөн байцаалтын шатандгаргасан гэрчүүдийн мэдүүлгийг шүүххуралдаанаар хэлэлцүүлэх замаар шүүххуралдааныг үргэлжлүүлэх боломжтой гэж үзэнхэрэгсэхгүй болгосон байна.

Түүнчлэн шүүгдэгч Г.Түмэнхүү өмгөөлөгч Б.Бат-Ерөөлтийг нэмж авах шалтгаанаар шүүххуралдааныг хойшлуулах хүсэлт гаргасан юм. Шүүх бүрэлдэхүүн Г.Түмэнхүүгийн өмгөөлөгчЛ.Жавзмаа шүүх хуралдаанд ирсэн, шүүххуралдаан өмнө нь шүүгдэгч нарыг өмгөөлүүлэхэрхээр хангах, гэрч, хохирогч, шинжээч нарыг шүүх хуралдаанд оролцуулах, хэргийн материалтай танилцахболомжоор хангах үүднээс хоёр удаа, нийт 35 хоногоор хойшилсон, өмгөөлөгч нэмж авах хангалттай хугацаабайсан, шүүх шүүгдэгчийг өмгөөлүүлэх эрхээр хангалттай хангасан гэж үзэв.

Үүний дараа иргэний хариуцагч нотлох баримтыг шүүхийн журмаар гаргуулах хүсэлт гаргасан юм. Гэвч үүнийгшүүгчид мөн л хэрэгсэхгүй болгосон юм. Учир нь Эрүүгийн байцаан шийтгэх хуульд зааснаар шүүх нотлох баримтцуглуулах үүрэг хүлээхгүй бөгөөд шүүхэд хэрэг хэлэлцэх ажиллагаа нь зөвхөн шүүгдэгчийн хувьд, гагцхүү түүнийгшүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор явагдах тул хүсэлтийг хэрэгсэхгүй болгожээ.

 

ШҮҮГДЭГЧДИЙГ 5.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХОХИРОЛТОЙ ХЭРГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛСАН ХЭМЭЭСЭН ГЭВ

 

Г.Дэнзэн нарт прокурорын байгууллагаас авлига, албан тушаалын хэд, хэдэн зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгээдбайгаа юм. Шүүх хурлын үеэр улсын яллагч шүүгдэгчдэд оноосон яллах дүгнэлтийг уншиж танилцуулсан. Яллахдүгнэлтэд дурдсанаар Г.Дэнзэн Монгол Улсын Тэргүүн шадар сайдын ахлах зөвлөхөөр ажиллаж байхдаа Замын-Үүдийн эдийн засгийн чөлөөт бүсийн хил гаалийн шалган нэвтрүүлэх боомтод авто тээврийн хэрэгсэл жинлэх 150 тоннын даацтай хэмжилтийн пүү худалдан авах ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хорооныдаргаар ажиллахдаа албан тушаалаа урвуулж өөрийн төрсөн эгч Г.Улзмаа, найз н.Энхболд нарын нэр дээр үүсгэнбайгуулсан, өөрийн хамаарал бүхий “Эн Ай Ди Би” компанийг хууль бусаар сонгон шалгаруулсан. Улмаар улсынтөсвийн хөрөнгийн 137 сая төгрөгийг хувьдаа завшиж, улсад онц их хэмжээний хохирол учруулсан.

Мөн ЗГХЭГ-ын дэд дарга бөгөөд “Эрдэнэс Тавантолгой” компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн даргааражиллаж байхдаа “Эрдэнэс Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирал Я.Батсуурь, тус газрын худалдан авалт, ханган нийлүүлэлтийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Г.Түмэнхүү, хууль эрхзүйн хэлтсийн хуульч н.Бадмаараг, Т.Төгсбаяр, иргэн Д.Баярмаа нартай бүлэглэн тус компаниас 2013 оны нэгдүгээр сарын 8-нд нээхээр товлонзарласан Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг, Цагаан хад гэх газарт гаалийн хяналтын бүсийн үйлчилгээүзүүлэх тендерт эхнэр Г.Уянгын нэрээр иргэн Д.Баярмаатай хамтран худалдан авсан “Говь повер” ХХК-ийгоролцуулж ялуулсан. Ингэхдээ гүйцэтгэх захирал Я.Батсууриар тендерийн үнэлгээний хорооны гишүүдийгөөрчлүүлэн, нарийн бичгийн даргаар нь өөрийн төрсөн эгч Г.Улзмаагийн хамтран амьдрагч, тус компанийнхудалдан авах, ханган нийлүүлэлтийн хэлтсийн мэргэжилтэн Г.Түмэнхүүг томилсон тушаалыг 2012 оныарванхоёрдугаар сарын 26-ны өдөр гаргуулсан. Ингэснээр сонгон шалгаруулалтад оролцогчдын шударгаарөрсөлдөх боломж нөхцлийг хаасан гэж үзжээ.

Түүнээс гадна “Эрдэнэс Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирал Я.Батсууриар “Говь повер” компанитай 2013 оны нэгдүгээр сарын 25-ны өдөр Гаалийн хяналтын бүсийн үйлчилгээ үзүүлэх 17.7 тэрбум төгрөгийн үнийн дүнтэйгэрээ байгуулж гэрээний урьдчилгаа хэлбэрээр 700 сая төгрөгийг “Говь повер” компанид шилжүүлэн авчээ. 2013 оны зургадугаар сарын 22-нд Засгийн газрын тогтоол гарч,  Эрдэнэс тавантолгой компаниас цаашид Өмнөговьаймгийн Ханбогд сумын нутаг дэвсгэрт цаашид Гаалийн хяналтын бүсийн үйлчилгээ авах шаардлагагүй болсныулмаас “Говь повер” компанитай байгуулсан гэрээг цуцлах болсон байна. Гэвч  “Говь повер” компаниас гэрээцуцалсантай холбогдуулан “Эрдэнэс Тавантолгой” компаниас Гаалийн хяналтын бүсийн талбай, техник тоногтөхөөрөмж зэрэг үндсэн хөрөнгө, түүнд оруулсан хөрөнгө оруулалтын зардал, ирээдүйд олох байсан ашигалдагдал зэрэг нийт 7.4 тэрбум төгрөгийн хохирол нөхөн төлүүлэхийг шаардсан хууль бус нэхэмжлэлийг шүүхэдгаргажээ. Түүний дараа Я.Батсуурьтай хууль бус эвлэрлийн гэрээ байгуулж, “Эрдэнэс Тавантолгой” компаниднийтдээ 5.5 тэрбум төгрөгийн буюу онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг зохион байгуулсан гэсэн юм.

 

“МАНАЙ ЭХНЭРИЙН ГЭЖ ХЭЛЭГДЭХ “ГОВЬ ПОВЕР” КОМПАНИ ЯАЖ ТЕНДЕРТ ОРЖ СОНГОГДСОНЫГМЭДЭХГҮЙ”

 

Уг хэргийн мөрдөн байцаалтын явцад шүүгдэгчид хэдэнтээ мэдүүлэг өгснийг улсын яллагч онцолсон юм. Г.Дэнзэнгийн хувьд “Би “Говь повер” ХХК-ийн захирал Баярмаа, хувьцаа эзэмшигч Баярхүү нарыг танихгүй, мэдэхгүй. Үзүүлж буй тэмдэглэлийн дэвтрийн утасны дугаар жагсааж бичсэн хэсгийн 101 дэх хэсэгтэй танилцлаа. Энэ жагсаалтууд миний гараар бичигдсэн байх боловч тэнд бичигдсэн Баярмаа гэгчийг мэдэхгүй байна. “Говьповер” ХХК-д огт оролцоогүй бөгөөд энэ компанитай хамааралгүй. Миний бие 2010 онд тэргүүн шадар сайдынзөвлөх билүү ахлах зөвлөхийн аль нэгээр ажиллаж байсан. ...Замын-Үүд чөлөөт бүсэд 150 тонн пүү нийлүүлсэн “Эн ай ди би” компанид миний хувьд ямар нэгэн шууд оролцоо байхгүй. Сүүлд 2011 онд манай эгч Г.Улзмаагийноролцоотой компани байсныг мэдсэн...Би хууль зөрчиж эгчийнхээ компанийг сонгон шалгаруулсан гэжмэдээгүй...Намайг “Эрдэнэс Тавантолгой” компанийн ТУЗ-ийн даргаар томилогдсоны дараа манай эгч Г.Улзмаа тускомпаниас зарласан гаалийн хяналтын талбайн тендерт “Хар арслан” компаниараа оролцоно гэж бодсон юмбайна лээ. Миний хувьд тухайн үед Түмэнхүүд /Г.Улзмаагийн хамтран амьдрагч/ хандаж энэ тендерт “Хар арслан” компанийг ялахад нь дэмжлэг үзүүлээрэй гэж хэлж байсан. Сүүлд Түмэнхүү надад хэлэхдээ тендерийн нөхцөлшаардлагыг хангаагүй  учир шалгараагүй гэж хэлсэн. Манай эгч Г.Улзмаа надад хэлэхдээ энэ тендерт “Далайнхилэнц”, “Хар арслан”, “Хүсэл мөрөөдөл” гэх компаниудаар зэрэг ороод аль нэг нь шалгарна. Тэгээд мөнгөтэйболно гэж хэлж байсан. Би Түмэнхүүд эгчийн санал болгосон компаниудаас нэгийг нь шалгарахад дэмжлэгүзүүлээрэй гэж хэлж байсан. Тэгээд сүүлд нь аль нь шаардлага хангаагүй гэж Түмэнхүү хэлсэн...Манай эхнэрийнгэж хэлэгдэх “Говь повер” компани яаж энэ тендерт орж сонгогдсоныг би мэддэггүй. Анхнаасаа манай эгчийнкомпани гараад ирчих болов уу гэж бодож байсан. Харамсалтай нь “Говь повер” компани гараад ирсэн” гэжмэдүүлжээ.

Шүүх хурал өчигдөр гэрчүүдийн мэдүүлгээр үргэлжилсэн юм. Дугаар шилжих мөчид шинжээч нарын дүгнэлтээ танилцуулж байв.