Б.ЗАЯА

Одоогоос хоёр жилийн өмнөөс “Эрдэнэс Тавантолгой” компанийн удирдлагуудыг шалгаж эхлэхтэй зэрэгцэн тус компанийн ТУЗ-ийн дарга, ЗГХЭГ-ын тэргүүн дэд дарга асан Г.Дэнзэнг холбогдуулж эхэлсэн. “Эрдэнэс Тавантолгой” компаниас хууль бус тендер зарлан Г.Дэнзэнгийн эхнэрийн нэр дээрх компанийг шалгаруулсан гэх дуулиан дэгдэхүеэр тэрээр гадаадад байв. Түүнийг эх орондоо ирэнгүүт хуулийнхан шалгаж эхэлснээр эдүгээ таван өдөрүргэлжилсэн шүүх хурал болж өндөрлөлөө.

Замын-Үүдийн эдийн засгийн чөлөөт бүсийн хил гаалийн шалган нэвтрүүлэх боомтод авто тээврийн хэрэгсэлжинлэх 150 тоннын даацтай хэмжилтийн пүү худалдан авах ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерзарласан 2012 оноос уг хэрэг улбаатай. АТГ, прокуророос Г.Дэнзэн нарын таван хүнийг тендер хууль бусааравахад зохион байгуулж оролцон улсад их хэмжээний хохирол учруулсан хэмээн буруутган яллав. Тэгвэл тэдгээртаван хүн хэн байв?

 

Г.Дэнзэн:

Прокурорын яллах дүгнэлтэд Г.Дэнзэнг Тэргүүн Шадар сайдын ахлах зөвлөхөөр ажиллаж байхдаа Замын-Үүдийнэдийн засгийн чөлөөт бүсийн хил гаалийн шалган нэвтрүүлэх боомтод авто тээврийн хэрэгсэл жинлэх 150 тоннындаацтай хэмжилтийн пүү худалдан авах ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хорооны даргаартомилогдон ажиллахдаа албан тушаалаа урвуулан ашигласан. Улмаар өөрийн хамаарал бүхий “Эн Ай Ди Би” компанийг хууль бусаар сонгон шалгаруулж, улсын төсвөөс 137 сая төгрөгийг хувьдаа завшсан. Түүнчлэн ЗГХЭГ-ын дэд дарга бөгөөд “Эрдэнэс Тавантолгой” ТУЗ-ийн даргаар ажиллаж байхдаа бусадтай үгсэн тус компаниасӨмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг, Цагаан хад гэх газарт гаалийн хяналтын бүсийн үйлчилгээ үзүүлэхтендерт эхнэр Г.Уянгын нэрээр иргэн Д.Баярмаатай хамтран худалдан авсан “Говь повер” ХХК-ийг оролцуулж, хууль бусаар сонгон шалгаруулсан.

Дараа нь “Эрдэнэс Тавантолгой” компаниас мөнгө нэхэмжлэх нэрээр хууль бус нэхэмжлэл шүүхэд гарган тускомпанид их хэмжээний хохирол учруулсан хэргийг зохион байгуулж компанид 5.5 тэрбум төгрөгийн хохиролучруулсан гэсэн байв. Тэрээр мэдүүлэгтээ “Миний хувьд тухайн үед Г.Түмэнхүүд хандаж энэ тендерт “Хар арслан” /эгчийнх нь/ компанийг ялахад нь дэмжлэг үзүүлээрэй гэж хэлж байсан” хэмээжээ. Шүүх бүрэлдэхүүн Г.ДэнзэнгӨршөөлийн хуульд хамруулан төлөвлөсөн ялыг бууруулж 3.6 жилийн ял оноов.

 

Я.Батсуурь:

 

Тэрээр “Эрдэнэс Тавантолгой” компанийн захирал асан. Түүнийг албан тушаалаа урвуулан ашиглаж “ЭрдэнэсТавантолгой” компанийн онц их хэмжээний өмчийг үрэгдүүлсэн хэргийг үйлдсэн гэж буруутган хоёр жилийн хорихял оноосон юм. Я.Батсуурийг Г.Дэнзэнийн эхнэрийн нэр дээрх “Говь повер” компанийг тендерт ялуулахын тулдүнэлгээний хорооны гишүүдийг өөрчилсөн, хууль бус тендерт шалгарсан компанид мөнгө шилжүүлсэн, шүүхэднэхэмжлэл гаргах нэрээр хууль бус эвлэрлийн гэрээ байгуулж компаниас их хэмжээний мөнгийг нөхөн олговортолгох шийдвэрийг гаргасан хэмээн прокуророос буруутгасан байв.

 

Г.Түмэнхүү:

Г.Дэнзэнгийн эгч Г.Улзмаагийн хамтран амьдрагч тэрээр мэдүүлэхдээ “Говь повер” ХХК-ийг Г.Дэнзэнгийн эхнэрийнкомпани гэдгийг огт мэдээгүй. Тухайн үед би Г.Дэнзэнтэй огт харилцаа байгаагүй” гэж байжээ. Гэвч түүнийг хууль бустендер шалгаруулахад оролцсон гэж үзжээ. Тодруулбал, “Эрдэнэс Тавантолгой” компанийн худалдан авах, ханганнийлүүлэлтийн хэлтсийн мэргэжилтнээр томилогдон ажиллахдаа “Говь повер” компанийг тендерт ялуулахадоролцсон хэмээн буруутгаж хоёр жилийн тэнсэн харгалзах ял оноолоо.

 

н.Төгсбаяр:

н.Төгсбаяр нь “Эрдэнэс Тавантолгой” компанийн Хууль эрх зүйн хэлтсийн хуульч.  “Говь повер” компанийг тендертялуулах үнэлгээний хороонд орж ажилласан нэгэн. “Говь повер” компани “Эрдэнэс Тавантолгой” компаниасгаргуулах хүсэлтэй 7.2 тэрбум төгрөгийн нэхэмжлэлтэй шүүх хуралд компаниа төлөөлөн оролцсон. Хуулийнхантүүнийг хоёр компанийн хооронд хуурамч эвлэрлийн гэрээ байгуулж их хэмжээний мөнгийг “Говь повер” компанидшилжүүлэх шийдвэрийг гаргахад оролцсон гэж үзсэн юм. Түүний мөрдөн байцаалтын явцад өгсөн мэдүүлгээс иштатахад “Говь повер” ХХК хэмжих хэрэгслийг үйлдвэрлэх, суурилуулах, засварлах, худалдах тусгай зөвшөөрөлтэйбайсан гэж бичсэн байна. Тендерийн материараас харахад “Говь повер” ХХК-д энэ төрлийн тусгай зөвшөөрөлбайхгүй байсан байна. Анхны тендер байсан учир би туршлага муутай байсан. Энэ компанийг тусгайзөвшөөрөлгүй байсныг мэдээгүй” гэжээ. Түүнд шүүхээс мөн л хоёр жилийн тэнсэн харгалзах ял оноосон.

 

Д.Баярмаа:

Түүнийг “Эрдэнэс Тавантолгой” компанид онц их хэмжээний хохирол учруулсан хэрэгт хамтран оролцсон гэж үзсэнюм. Учир нь тэрээр “Говь повер” компанийн хамтран эзэмшигч. Шүүхээс түүдн төрийн албан тушаал эрхлэх эрхийгхоёр жилийн хугацаагаар хасч, 9.7 сая төгрөгийн торгууль оногдуулсан юм. Тэрээр мэдүүлэхдээ “Бидэнд ч завшсанзүйл байхгүй. Оруулсан хөрөнгө оруулалтаа ч буцааж авсан. Би эд хөрөнгө завшаагүй, эрх мэдлээ урвуулахад ньхамтраагүй” гэжээ.